+976 - 70273346,    70273705
БАЯНЧАНДМАНЬ СУМАНД МОБАЙЛ ТЕХНОЛОГИ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДЭМБ нь 2013 оноос эхлэн орон нутгийн болон олон улсын түншлэгч байгууллагуудтай хамтран орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн үйл ажиллагааг санаачлан явуулж байгаа билээ. Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн хүрээнд Монгол улсын бүх аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүрэгт “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” зарчмыг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах болон тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх зорилготойгоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн гол аргачлал нь өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтын хүрээнд эмнэлзүйн зааврууд, мобайл технологи, хурдавчилсан оношлуур, эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийн асуумж ашиглан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой. Тус төсөл 2016 онд Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжсэн билээ.

Энэ онд Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж байна. ДЭМБ-ын нэмэлт санхүүжилтээр Төв аймгийн Баянчандмань сум, Говь-Алтай аймгийн Алтай сумд төсөлд хамрагдахаар болж 25 сая төгрөгний зөөврийн ЭХО болон зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг төхөөрөмжийн хамт, сахар, холестрин хэмжигч, элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү илрүүлэх тестүүд зэрэг багаж тоног төхөөрөмжийг нийлүүллээ. 2017 оны 07 сарын 26-ны өдөр Баянчандмань суманд ЭМЯ, ДЭМБ, аймгийн ЭМГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон сумын Засаг дарга, удирдлагууд, сумын ард иргэд, идэвхитэн, сонгуультнууд оролцсон  төслийн нээлт амжилттай боллоо.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын мэргэжилтэн Байгаль, ДЭМБ-ын зөвлөх Оюун, мэргэжилтэн Маргад, Буянаа, аймгийн ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн У.Нармандах болон сумын Засаг дарга Энхжаргал, албаны хүмүүс оролцлоо.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын мэргэжилтэн Байгаль, ДЭМБ-ын зөвлөх Оюун, мэргэжилтэн Маргад, Буянаа, аймгийн ЭМГ-ын ЭТХ-ийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн У.Нармандах болон сумын Засаг дарга Энхжаргал, албаны хүмүүс оролцлоо.

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл Баянчандмань суманд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-27 11:29:55