БАЯНЦАГААН СУМАНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баянцагаан сумын Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2018.05.28-нд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад ЭМГ-ын НҮЭМ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, сумын Засаг дарга, ИТХТ-ийн дарга, байгууллага, ААН-ийн дарга, ажилтан, албан хаагчид, сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцлоо.
Хөтөлбөрийн дагуу “Сумын хэмжээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа”, “НҮЭМ, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн анхаарах асуудлууд”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг аймаг, сумын хэмжээний илтгэл мэдээллүүд танилцуулагдан, сумын удирдлагууд, эмэгтэйчүүдийн төлөөллүүд үг хэлж санал бодлоо хуваалцлаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмчийн үзлэг зохион байгуулагдан 30 гаруй эмэгтэйчүүд хамрагдлаа. Мөн “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг 8 төрлийн үзлэг оношлогоонд хамрууллаа. Чуулга уулзалтын үеэр сумын “Соёлч өрх”-өөр шалгарсан айл өрхүүдэд батламж гардуулах, МСС-ны материал тараах, сумын эрчүүд бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлсэн урлагийн тоглолт, оролцогч бүрт гарын бэлэг гардуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулан сурталчиллаа. |