Баянцагаан суманд “Эрчүүдийн манлайлал” өдөрлөг зохион байгуулагдлаа
ЭМГ-аас 2017 оны 03 сарын 18-аас 04 сарын 18 хүртэл “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих” 1 сарын аян зарласан. Аяны хүрээнд Эрүүл мэндийн байгууллагууд олон арга хэмжээ төлөвлөн зохион байгуулж байна. Баянцагаан суманд сумын Засаг даргын А/42 тоот Захирамжаар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих” аяны үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон үйл ажиллагаа эхлээд байна. Ажлын хэсгийн ахлагч: сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга ЭМТөвийн НЭМА, гишүүдэд төрийн байгууллагуудын төлөөллүүд орсон нь салбар дундын оролцоог хангасан, үйл ажиллагаа чанартай, өргөн цар хүрээтэй боллоо. Аяны хүрээнд 03 сарын 29-нд “Эрчүүдийн манлайлал” өдөрлөг зохион байгуулагдан ЭМГ-ын НҮЭМ, Сэтгэц, осол гэмтэл, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, АНЭ-ийн ЭХО-ийн эмч, ТББ-ын төлөөлөл, сумын Засаг дарга, удирдлагууд, ЭМТөвийн эмч мэргэжилтнүүд нийт 60 гаруй хүн оролцлоо.
Өдөрлөгийн үеэр аймгийн хэмжээнд НЭМ-ийн тусламж үйлчилгээ, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, орон нутгийн хэмжээнд Эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилтууд, НЭМ-ийн чиглэлээр зохион байгуулж буй томоохон арга хэмжээнүүд, , гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд зэрэг илтгэл мэдээллүүд танилцуулагдан, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар ярилцлага, дотно яриа өрнүүлэв. ЭМДэмжигч айл өрх шалгаруулан, 8 гэр бүлд батламж, мөнгөн шагнал гардуулж, оролцогч эрчүүдийн дунд азтан шалгаруулах сугалаа явуулж 2 оролцогч азтан болж гар утас хожлоо. Мөн урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай боллоо. |