+976 - 70273346,    70273705
Зорилго, зорилт
АЛСЫН ХАРАА "ЭРҮҮЛ ИРГЭН-ХӨГЖЛИЙН ГАРЦ"
 
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай хүргэснээр орон нутгийн хөгжил, амьдралын чанарт дэвшил гарч, эрүүл мэндийн хөгжлийн гарц бий болно.
 
ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС:
 
Ёс зүйтэй, чадварлаг, өндөр мэргэшсэн хүний нөөцтэй байх
Тусламж үйлчилгээ нь чанартай, тэгш хүртээмжтэй байх
Оновчтой хөрөнгө оруулалт, мэдрэмжтэй хуваарилалттай байх
Хариуцлагатай ил тод, нэгдмэл удирдлагатай байх
Хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн материалын нөөцтэй байх
Эрх тэгш нээлттэй, сайн түншлэлтэй байх
Үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй, үр ашигтай байх
Нутгийн эрдэмтэд, салбарын алдартнуудын санал бодлыг эрхэмлэх
 
АЖИЛЛАХ ЗАРЧИМ:
 
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэргүүлэх чиглэл байх
Хүн амаас авсан сэтгэл ханамжийн судалгаа болон нотолгоонд тулгуурласан, чанартай тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх
Эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг оновчтой бүрдүүлж ажиллах
Олон нийтийн санал хүсэлт эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл сургалт сурталчилгааг явуулах
Чадавхийг бэхжүүлж, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх
Санхүүжилтийг үйл ажиллагаатай нь уялдуулан оновчтой хуваарилах
 
ЗОРИЛГО:
Эрүүл Мэндийн Газар нь Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн хэмжээний нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн тусламж үйлчилгээ, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилт, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх,  стратеги, тэргүүлэх чиглэл, зорилготой.
 
ЗОРИЛТ:
 
Нэг.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх
Хоёр. Эм зүй ба дэмжих үйлчилгээний хангалтыг сайжруулах
гурав.  Зан үйлийн өөрчлөлт ба харилцаа, хандлагыг өөрчлөх
Дөрөв. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих
Тав. Эрүүл мэндийн санхүүжилтийг хүртээмжтэй болгох
Зургаа. Байгууллагын хөгжил ба салбар удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох
НИЙТЭЛСЭН: 2017-02-16 09:56:14