+976 - 70273346,    70273705
Мэндчилгээ

Төв сайхан нутгийн хүн ардын  эрүүл  мэндийг сахин хамгаалах  ариун үйлст  оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон  төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын  удирдлагууд,  биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ  чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

 

Аймгийн   хэмжээнд  төрийн болон хувийн  99 -н эрүүл мэндийн  байгууллагад  1210 хүн ажиллаж   эмнэлгийн 573, сувилалын 558 ортойгоор хүн амд эрүүл мэндийн анхдагч болон хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

 Эрүүл мэндийн салбарынхан  хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд чамлахааргүй амжилт олсонг энд зориуд тэмдэглэхийг хүсч байна.  Эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлснээр аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв,  сумын эмнэлэг 26,  рашаан сувилал 3,  хувийн хэвшлийн эмнэлэг 1, нийт  35-н  эрүүл мэндийн байгууллага магадлан  итгэмжлэлд бүрэн хамрагдлаа.   Эрүүл мэндийн байгууллагуудын  нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт АНЭ-88,0%, СЭМТөв-81,5%, ӨЭМТөв-96% ,   ЭМС-ын  хэмжээнд  87.%-д хүрсэн.   Стандартын дагуу бүх сумын эрүүл мэндийн төв  их эмчээр хангагдснаас гадна  сүүлийн 5 жилд нийт эмч нарын 4.4 хувь нь эрдмийн зэрэг цолтой, 9.5 хувь нь мэргэжлийн зэрэг хамгаалсан  байна.  Аймгийн хэмжээнд 1 хүртэл насны хүүхдийн товлолт вакцины дархлаажуулалт 99,25%-д хүрсэн.

 

Бид ажлын амжилт ололтоо улам бататган, гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, Монгол Улсын  тогтвортой хөгжлийн   үзэл баримтлал -2030,  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого,  Монгол Улсын Засгийн Газрын болон аймгийн Засаг даргын   2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан эрүүл мэндийн зорилтыг ханган хүн ардынхаа  эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бүх хүч чармайлтаа дайчлах  түүхэн цаг үед ажиллаж байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  суурилсан   нотолгоонд тулгуурласан  оношлогоо эмчилгээний шинэ технологийг  эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн  тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг  өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна.

 

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн  амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч  чадах эрч хүч, оюун билэг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад  байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд  бүрэн итгэж байгаагаа илэрхийлье.

 

 Та бүхний   ажил,  хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг  хүсье.

 

ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа

 

НИЙТЭЛСЭН: 2020-03-01 16:42:53