+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур үзүүлэлт батлах тухай” А/179 тоот тушаалыг хэрэгжүүлэхийн хүрээнд 17 сумын Эрүүл мэндийн төв, 1 өрхийн Эрүүл мэндийн төвүүд магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдлаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Орон нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн ахлан ажиллаж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын баталсан удирдамжаар томилогдсон 4 шинжээч цахим болон газар дээр нь үнэлгээ хийж ажилласан. Дүнгийн хурал болон магадлан итгэмжлэх явцад аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцож, хамтран ажиллалаа.

Давуу тал: Хэдийгээр дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын хүнд цаг үед цаг наргүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч ажиллаж байсан хүнд цаг үе боловч  өмнөх магадлангийн шинжээч нарын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж, хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангасан барилга, байгууламжийг сайжруулан ажилласан ахиц гарсан байна гэж дүгнэгдсэн.

Мөн орон нутгийн удирдлагууд бүх талаар дэмжин ажилласан байна гэсэн сайн үнэлгээг өгч ажилласан.

 

НИЙТЭЛСЭН: 2022-05-21 15:34:35