+976 - 70273346,    70273705
Тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны шат дамжлага

Тусгай зөвшөөрөл олгох үйл явц

Тайлбар

1

1-р шат:

“Төсөл” ирүүлэх

  • Төсөл нь 2018-2020 онд баримтлах Эрүүл мэндийн сайдын  тушаалаар баталсан  “Тэргүүлэх чиглэл”-тэй нийцсэн байх шаардлагатай.
  • Төслийг Эрүүл мэндийн сайдын 2015 оны 298 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичигдсэн байна.
  • Төсөл  ирүүлсэн байгууллагын хүсэлт болон төслийг Эрүүл мэндийн газрын Ажлын алба хүлээн авна.
  • Баримт бүрдүүлэлтийг хянан, шаардлага хангаагүй баримт бичигт дахин тодруулга хийлгэн, дүгнэлт гаргана.
  • Шаардлага хангасан төслийг, дүгнэлтийн хамт комиссын хурлаар хэлэлцүүлэхээр хурлын төлөвлөгөө боловсруулан ТЗОК-ын даргаар баталгаажуулан 3 хурал болохоос 3 хоногийн өмнө комиссын гишүүдэд е-майл-ээр төлөвлөгөө, холбогдох мэдээллийн хамт хүргүүлж , танилцуулна.
  • Товлосон цагт хурал хуралдуулж,  хурлын шийдвэр гаргуулна.
  • Хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт ТЗОК-ын даргаар баталгаажуулна.
  • Хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
  • Шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагатай харьцаж, тусгай зөвшөөрөл хүсэгчийн бүрдүүлсэн баримт бичиг болон бэлтгэсэн ажлын байртай холбоотой мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж авна.

2

2-р шат:

“Баримт бичиг” бүрдүүлж ирүүлэх

  • Төсөл дэмжигдсэн аж ахуйн нэгж байгууллага Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага” 145 дугаар тушаалд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албанд ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн ирүүлсэн хүсэлт болон төсөл, холбогдох дүрэм бусад материалыг  хүлээн авч баримт бүрдүүлэлтийг хянан, шаардлага хангаагүй баримт бичигт дахин тодруулга хийлгэн Ажлын алба хүлээж авна.
  • Ажлын алба хянаж комиссын хурлаар шинжээч томилогдох хугацаа хүртэл хяналтын байгууллагын улсын байцаагчийг тусгай зөвшөөрөл хүсэгчийн ажлын байранд томилон ажиллуулах шийдвэрийг гаргуулан МХГ-т хүргүүлж, дүгнэлтийг комиссын хурлаар хэлэлцүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг ЭМС-ын 2013 оны 145, ажлын байрыг  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 17 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу  улсын байцаагч үнэлнэ.
  • Комиссын хуралдааны төлөвлөгөө боловсруулан баталгаажуулж, комиссын гишүүдэд хурлын товыг зарлана.
  • Хуралдаан зохион байгуулж, шийдвэр гаргана.
  • Хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт ТЗОК-ын даргаар баталгаажуулна.
  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, түтгэлзүүлсэн, хүчингүй болгосон, сэргээсэн, гэрчилгээнд  нэмэлт өөрчлөлт оруулсан бүхий комиссын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичилт хийх, олгох, дугаарлахыг Ажлын алба гүйцэтгэж, Комиссын дарга баталгаажуулна.
  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон, сунгасан, түтгэлзүүлсэн, хүчингүй болгосон, сэргээсэн, гэрчилгээнд  нэмэлт өөрчлөлт оруулсан байгууллагуудаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн  баримт / Төрийн сан -100140000941 / дансанд төвлөрүүлсэн /-ыг хүлээн авах, байгууллагын нягтлан бодогчид хуулбар хувийг өгч, харъяа орон нутгийн татварын байгууллагатай тайланг нэгтгэнэ.
  • Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн шаардлагын хэрэгжилтэд төрийн захиргааны байгууллагатай хамтран явцын хяналтыг хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүчин төгөлдөр бус тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хураана.
  • Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай бүртгэл, мэдээллийн санг хөтлөх, тогтмол баяжуулна.

 

НИЙТЭЛСЭН: 0000-00-00 00:00:00