+976 - 70273346,    70273705
“МОНГОЛЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ХАРИУ ҮЗҮҮЛЭХ ТОГТОЛЦОО-2017” ЧУУЛГАН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЭМСайдын 2013 оны “Эмнэлгийн  яаралтай тусламжийн шинэчлэл стратеги” /2014-2019/, ЭМСайдын 2012 оны  “Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, БОЭТ, нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг нэгжийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг баталсан 375 тоот тушаалыг хэрэгжүүлэх, эмч нарын амь тэнссэн үеийн тусламжийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын эрэлт хэрэгцээг хангах үндсэн зорилгын хүрээнд ЭМХТөв, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг хамтран “Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган”-ыг 4 дэхь жилдээ зохион байгуулсан.

Энэ удаагийн чуулган “Монголын яаралтай тусламжийн хариу үзүүлэх тогтолцоо-2017” сэдвийн дор 2017 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд болсон бөгөөд Тайвань улсын Тай-Пей хотын Анагаахын их сургууль болон Far Eastern эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч нар, Азийн яаралтай тусламжийн холбооны дэд тэргүүн, Тай-Пей хотын шуурхай удирдлагын төвийн дарга , JICA-ийн “Монгол улсын анхан болон 2 дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахи сургалтыг сайжруулах төсөл” –ийн ахлах зөвлөх нар оролцож илтгэл тавьж эрүүл мэндийн тогтолцооны гол хэсэг болох эмнэлгийн хариу үзүүлэх тогтолцоо, яаралтай тусламжийн хөгжил дэвшил, хөгжингүй орнуудын туршлагын талаар мэдээлэл өгсөн.

            Чуулганд УБ хотын эмнэлгүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар болон 21 аймгийн  эмнэлгийн яаралтай тусламжийн асуудал хариуцсан эмч мэргэжилтнүүд оролцсон.

Чуулганаар Дэлхийн топ яаралтай тусламжийн хариу өгөх тогтолцоог зохион байгуулсан түүх, Яаралтай тусламжийг хөгжүүлэх дөт замууд, Яаралтай тусламжийн дуудлагын менежмент, Яаралтай тусламжийн салбар хоорондын мэдээлэл солилцох тогтолцоо, Дефибрилляторыг иргэдэд ойртуулах нь, Анхны тусламжийн аппликейшний танилцуулга, Хүлээгдлийн хугацааг бууруулах арга зам, эмнэлэг хүртэлхи тогтолцооны менежмент, Японы яаралтай тусламжийн тогтолцоо зэрэг сэдвүүдээр онолын мэдээлэл өгч 2 дахь өдөр нь 4 хэсэг / ГССЗҮТ, УГТЭ, УНТЭ,Интермед эмнэлэг/-т салбарлан Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж, Хүүхдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, Насанд хүрэгсдийн амилуулах суурь болон  лавшруулсан тусламж зэргээр онол дадлагын үйл ажиллагаа явагдсан байна.

НИЙТЭЛСЭН: 2017-07-04 12:34:48