+976 - 70273346,    70273705
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

"Нийгмийн эрүүл мэндийн дэмжих жил"-ийн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг чадавхижуулах 3 өдрийн сургалт болж байна. Сургалтаар нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд олон нийтэд чиглэсэн сурталчилгаа, мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, мөн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд маань эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байдаг учраас судалгаа хийх арга зүйн талаар мэргэжлийн багш нарыг ЭМГ-аас урьж сургалт явуулж байна. Сургалтыг Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХХ-тэй хамтран зохион байгуулж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-09-07 11:14:26