+976 - 70273346,    70273705
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

         

Төв аймгийн Эрүүл мэндийн газар XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн Дашнямтай  билэгт сайн өдөр Эрүүл мэндийн газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

          Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа “Эрүүл мэндийн салбарын хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвараа  харамгүй зориулсан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн оны ажлын ололт амжилтыг танилцуулан Сар шинэдээ сайхан шинэлж, ирж буй шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан  байхын ерөөл дэвшүүлэв. ЭМГазрын хамгийн ахмад 96 настай  Нэргүй гуайнд удирдлагуудын төлөөлөл хүндэтгэл үзүүлэн золгож, гарын бэлгээ гардууллаа.

          Мөн сар шинийн баярыг угтан Төв аймгийн Эрүүл мэндийн салбараас  төрөн гарсан  3 гавьяат эмчид хүндэтгэл үзүүлэн зоогонд урьж,  гарын бэлэг гардууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-02-13 02:15:01