+976 - 70273346,    70273705
Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу? өдөрлөгийг Төв аймагт зохион байгууллаа

               Аймгийн хэмжээнд ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 26 сум, Зуунмод хотын хэмжээнд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, салбарын хэмжээнд 700 эмч, эмнэлгийн ажилчид, Зуунмод хотын хэмжээнд ЭМГ, АНЭ, ӨЭМТ-ийн 150 эмч, ажилчид нэгдэн, тайван жагсаал зохион байгууллаа. 

Үйл ажиллагааны хүрээнд аймгийн ОБГ, ЦГ-ын хамт олон төв замын хөдөлгөөнийг хязгаарлан жагсаалыг хамтран зохион байгуулж, ГБХЗХГ, ЦГ, орон нутгийн 2 телевиз, аймгийн хэвлэл мэдээллийн албатай хамтран “Зочны ярилцлага” нэвтрүүлгээр иргэдэд чиглэсэн мэдээлэл өгч, үйл ажиллагааг сурталчиллаа.

Мөн ЦГ, ӨЭМТ-өөс автомашины эмийн сан, автозамын хөдөлгөөнд оролцоход шаардлагатай хэрэгсэл, замын хурд хэмжигч зэрэг зүйлс, “Zig zag” ХХК-тай хамтран бага насны хүүхдийн машины суудал, өндөрлөгч, нарны болон шөнийн гэрлийн гялбаанаас хамгаалах нүдний шил зэргийг иргэдэд сурталчлан таниулсан.

Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу? өдөрлөгийн хүрээнд Зуунмод хотын нийтийн тээвэр, таксины үйлчилгээ үзүүлэгчид болон замын хөдөлгөөнд оролцож буй нийт 200 иргэнд гарын авлага, эмийн санд байх иж бүрдлийн жагсаалтыг тараан өгч мэдээлэл хүргэн ажилласан.

Өдөрлөгийн хүрээнд АНЭ-ийн 20 эмч, ажилтнууд 4 замын уулзвар болон Мөнх-Алдарын талбайд 5 минутын флашмоб бүжгийн үзүүлбэрийг бэлтгэн, иргэдэд үзүүлж, орон нутгийн телевизээр мэдээлэл өгч ажиллалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-11 07:40:58