+976 - 70273346,    70273705
“ГЕРОНТОЛОГИ, ГЕРИАТРЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ОРЧИН ҮЕИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА”СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн газраас Геронтологийн үндэсний төвтэй хамтран “Геронтологи, гериатрын үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт 2 өдрийн 2 багц цагийн онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 16,17-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж, АНЭмнэлэг, ӨЭМТ, СЭМТ, ХХЭМБ-ын нийт 60  их эмч нар, бага эмч, сувилагч нар хамрагдлаа.

Сургалтыг Аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга С.Мөнхтуяа болон АУ-ны доктор, профессор, ГҮТ-н ЭШСА-ны дарга, мэргэжилтнүүд нээн ахмад настны эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар эмч мэргэжилтнүүдэд танилцуулж сургалтандаа амжилттай оролцохыг хүсээд  Настан судлалын талаарх ойлголт нь сүүлийн 10 жилийн өмнөөс л яригдаж байгаа бөгөөд цаашид улам гүнзгийрүүлэн судлах, хөгжүүлэх шаардлагатай тул та бүхний оролцоо их бий гэдгийг сургалтанд оролцогчдод зөвлөн хамтран ажиллахыг хүслээ.   

Тус сургалтад Дэлхий нийтэд насжилтийн чиг хандлага ямар  байгаа талаар болон Насжилт, эрүүл мэндийн менежмент, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, насны хөгшрөлт, эсийн механизм, Настантай харилцах онцлог, гериатрын ёс зүйн асуудлууд, Насны доройтлыг илрүүлэх, Насжилт ба хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, Насжилт ба шээс бэлгийн тогтолцооны эмгэг, Настныг үнэлэх үнэлгээний аргууд зэрэг сэдвүүдээр эмч мэргэжилтнүүдэд сургалт орлоо.

Мөн сургалтын 2 дахь өдөр Зуунмод сумын нийт 70 гаруй ахмадуудад Геронтологийн үндэсний төвийн танилцуулгийг хийж Насжилт, эрүүл мэндийн менежмент, өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, Нойргүйдлийн тухай ойлголт, Эмийн зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдээр сургалт, зөвлөгөө хийж Эрүүл амьдралын хэв маягтай 2 ахмад  настанг өргөмжлөл бэлэг дурсгалын зүйлээр  урамшууллаа.

Мөн аймгийн Өрхийн эрүүл мэндийн төв болон Настны кабинетийг үйлчлүүлэгчийн мэдээлэл авах эрх, үйлчлүүлэгчийн тусламж авах эрх, аюулгүй тусламж авах эрх, үйлчлүүлэгчийн хувийн нууц хадгалах эрх гэх мэт асуумжийн дагуу үнэлгээ хийн дүгнэлт хийн ажиллалаа.

НИЙТЭЛСЭН: 2019-05-17 02:24:46