+976 - 70273346,    70273705
ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН “ЭСЭН МЭНД АМАРЖИХУЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

             ЭМГ, ӨЭМТ-тэй хамтран жирэмсэн эхчүүдэд зориулсан “Эсэн мэнд амаржихуй” сэдэвт сургалт ЭМГ-ын сургалтын танхимд 2019.06.17-ны өдөр зохион байгуулан, Зуунмод сумын 6 багийн жирэмсэн эхчүүд болон холбогдох эмч, мэргэжилтнүүд нийт 15 хүн хамрагдлаа.

             Сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу Жирэмсний хяналтын ач холбогдол, анхаарах асуудлууд, Жирэмсний аюултай шинжүүд, НҮЭМ,  ГБТ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн танилцуулга, Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөний ач холбогдол зэрэг 5 сэдвээр илтгэл мэдээлэл танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

               Дадлага хичээлээр жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөнийг чийрэгжүүлэлтийн кабинетэд  зааж, цаашид тогтмол дасгал хөдөлгөөнд явах талаар санал солилцон, бүртгэлээ.

               Сургалтыг онол, дадлага, харилцан ярилцах хэлбэрээр явуулсан нь оролцогчдын оролцоог хангасан, үр дүнтэй боллоо.

             Мөн эхчүүдэд зориулсан жирэмсэн эх болон хүүхдэд зориулсан ОНБТБ-ийн ач холбогдол, эхийн сүүний ач холбогдол, хүүхдээ хөхүүлэх анхны алхам зэрэг 4 төрлийн 50 ширхэг гарын авлага, материал, жирэмсэн эхэд зориулсан ОНБТБ 420 ш-ийг тараан сурталчиллаа.

               Оролцогчдоос сургалтын өмнөх болон дараахь сорил авч үр дүнг тооцоход заавал мэдвэл зохих мэдлэгийн түвшин 53,5-91% болж өссөн үр дүнтэй байна.

               Жирэмсэн эхчүүдийн сэтгэлд нийцсэн, хүсэн хүлээж байсан сургалт боллоо, цаашид энэхүү сургалтыг зохион байгуулж, илүү олон эхчүүдийг хамруулах нь зүйтээ гэж оролцогчид санал нэгтэй дүгнэлээ.

НИЙТЭЛСЭН: 2019-06-24 02:27:06