+976 - 70273346,    70273705
“ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИ УРАЛДААНД ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ДЭЛГЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА

Төв аймагт   олон улсын “Торгоны зам авто ралли уралдаан зохион байгуулагдсантай байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр хүртэл Хөшигтийн хөндийд 6 ортой 1 дүгээр шатлалын хээрийн эмнэлэг дэлгэн хамтран ажиллалаа.

Хээрийн эмнэлэгт  нийт 1 асар дэлгэн нийт 24 эмч эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтан оролцсон бөгөөд улсын Хоёрдугаар төв эмнэлгээс 2 их эмч, Гэмтэл согог судлалын төв эмнэлгээс 1 их эмч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 1 их эмч хамтран ажиллалаа.

 Хөшигтийн хөндийн эмнэлгийг 07 сарын 07-ны өдрөөс эхлэн  байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, тамирчид болон бусад ажилчдыг  хүлээн авах нөхцлийг бүрдүүлж ажилласан.

2019.07.09-2019.07.11-ний өдрүүдэд Авто ралли тэмцээнд оролцох 500 тамирчин, 1100 дагалдан хүмүүст 24 цагаар эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн.

6 ортой хээрийн эмнэлгийн асарт мэс ажилбар, халдвартын хэсэг, дотрын хэвтэн эмчлүүлэх хэсэг, хүлээн авах яаралтай тусламжийн болон хөдөлгөөнт эмийн сан  гэсэн хэсгүүдийг дэлгэн авто ралли тэмцээний оролцогчид болон ирсэн иргэдэд  эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлгийн асар болон авто ралли тэмцээний гараа болон барианы хэсэгт үзүүлэн ажилласан. Энэхүү эмнэлэг нь нийт 130 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллалаа.

Уг эмнэлэг нь 31 хүнд эмнэлгийн тусламжийг үзүүлсэн бөгөөд, үүнд гэмтэл, бэртлийн 9 тохиолдол, үлдсэн тохиолдлын ихэнх хувийг харшил болон даралт ихэссэн иргэд эзэлж байна.  Хөшгийн хөндийн хээрийн эмнэлэгт 20 гаруй  нэр төрлийн 100 орчим эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн тусламж үзүүлэхэд хэрэглэсэн нь 380,000 төгрөгийг зарцуулсан байна.

Мөн ГССҮТ рүү тэмцээний үеэр осолд орсон 3 иргэнийг үзэхээр Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч болон Францын эмч нарын бүрэлдэхүүнтэй очин, үзлэг хийсэн. 07 сарын 10-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Хөшигтийн хөндийд ажиллаж байгаа багийн эмч нар авто ралли тэмцээнд  гэмтсэн тамирчинг ГССҮТ-д тээвэрлэн яаралтай компьютер томографийн шинжилгээнд хамрууллаа.

СУМДАД ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ДЭЛГЭН АЖИЛЛАСАН ТАЛААР:

1 дэх өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр:

Баянцогт сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүний бие бүрэлдэхүүн сонгосон 3 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Нуурын орчим  дэлгэн, авто ралли тэмцээний үед яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

Аргалант сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 17 хүн сонгосон 3 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Жирмийн цагаан нуурын орчим  дэлгэн, авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

Авто ралли тэмцээнд оролцож байгаа мотоцикль, машин аймгийн нутагт орж ирсэн цагаас барианд ирж дуустал мэдээг  сумдын хээрийн эмнэлгээс болон аймгийн Цагдаагийн газрын даргаас авч, мэдээллийг цаг тутам ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээлж ажилласан.

Мөн хээрийн эмнэлгийн мэдээллийг нэгтгэн танилцаж ажилласан. Энэ өдөр хээрийн эмнэлгээр 6 хүн тусламж үйчлилгээ авсан.

Сумдад ажилласан хээрийн эмнэлгийг бүх тэмцээнд оролцогчдыг явж өнгөрсний  хойно шийдвэр өгч буулгаж ажилласан.

2 дахь өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр:

Алтанбулаг сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 20 хүн сонгосон 3 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Намдагийн энгэр гэдэг газар  дэлгэн,авто ралли тэмцээний гараа болон бариа хийхийн өмнөх хэсэгт яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

Баян-Өнжүүл сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 20 хүн сонгосон 7 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Зоргол хайрханы өвөрт  дэлгэн, авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

Бүрэн сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 24 хүн сонгосон 5 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 2 хээрийн эмнэлгийг Булангаа бригад болон Өвөр булаг Цагаан хөтөл гэдэг газарт дэлгэн, авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

Өндөрширээт сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүн 4 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Хужир толгой гэдэг газарт дэлгэн,  авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

08 цаг 05 минутаас гараанаас мотоцикль, машин гарсан цагаас барианд ирж дуустал мэдээг  сумдын хээрийн эмнэлгээс болон аймгийн Цагдаагийн газрын даргаас авч, мэдээллийг цаг тутам ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээлж ажилласан.

Мөн хээрийн эмнэлгийн мэдээллийг нэгтгэн танилцаж ажилласан. Энэ өдөр хээрийн эмнэлгээр 22 хүн тусламж үйчлилгээ авсан.

Сумдад ажилласан хээрийн эмнэлгийг бүх тэмцээнд оролцогчдыг явж өнгөрсний  хойно шийдвэр өгч буулгаж ажилласан.

3 дахь өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдөр:

Сэргэлэн сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүн 6 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Ханхын даваа гэдэг газар  дэлгэн,авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.      

Баянцагаан сум Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 31 хүн 5 цэгт, яаралтай тусламж үзүүлэх 1 хээрийн эмнэлгийг Сүүл толгойт гэдэг газар  дэлгэн, авто ралли тэмцээний үеэр яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Ажлын хэсэгт Говсүмбэр аймгийн 5 цагдаа оролцсон байна.  Мэдээг 30 минут тутам 99263932 утсанд өгч ажилласан.

08 цаг 45 минутаас гараанаас мотоцикль, машин гарсан цагаас барианд ирж дуустал мэдээг  сумдын хээрийн эмнэлгээс болон аймгийн Цагдаагийн газрын даргаас авч, мэдээллийг цаг тутам ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээлж ажилласан.

Мөн хээрийн эмнэлгийн мэдээллийг нэгтгэн танилцаж ажилласан. Энэ өдөр хээрийн эмнэлгээр 3 хүн тусламж үйчлилгээ авсан. Сумдад ажилласан хээрийн эмнэлгийг “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс асууж, шийдвэрээр буулган ажилласан.

Хөшигтийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд байрласан хээрийн эмнэлгийг “Торгоны зам” авто ралли тэмцээний эрүүл мэнд, түргэн тусламжийн асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүний шийдвэрээр 2019 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн 11 цагт буулгасан.

Авто ралли тэмцээний үеэр Хөшигтийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд 1 дүгээр зэргийн хээрийн эмнэлэг -1, Баянцогт, Аргалант, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Сэргэлэн, Баянцагаан сумын нутагт 9 яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгийг бэлтгэн байршуулж, бэлэн байдлыг ханган ажиллалаа.

Мөн 8 сумын 36 цэгт сумын Засаг даргын тамгын газар, төр болон хувийн хэвшил, иргэдээс бүрдсэн цэгүүдэд нийт 166 хүн ажилласан байна.

Хөшигтийн хөндий Олон улсын нисэх онгоцны буудалд байрласан хээрийн эмнэлэгт Эрүүл мэндийн газраас ЭТХ-ийн дарга, 1 мэргэжилтэн, 1 жолооч, Нэгдсэн эмнэлгээс Нэгдсэн эмнэлгийн дарга, Чанарын албаны даргаар ахлуулсан 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, туслах ажилтан, 3 дугаар шатлалын эмнэлгээс ХӨСҮТ-1 их эмч, ГССҮТ-1 их эмч, УХТЭ-2 их эмч нийт 4 их эмч нэмэлтээр ажиллалаа.

Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан олон улсын “Торгоны зам авто ралли уралдааны үеэр тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган Эрүүл мэндийн газраас -1 удирдлага, Нэгдсэн эмнэлгээс -2 удирдлага, сумын Эрүүл мэндийн төвийн -8 удирдлага, 55- эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийт 66 бие бүрэлдэхүүн

НИЙТЭЛСЭН: 2019-07-23 03:03:37