+976 - 70273346,    70273705
Халдварт бус өвчний эрсдэлт зан үйлийг тогтоох судалгааны үр дүнгийн дагуу гарсан зөвлөмж / 2017он /

Хөдөө орон нутгийн хүн амын дунд  халдварт бус өвчний эрсдэлт зан үйлийг тогтоох  судалгааг өвчлөл өндөртэй 14 сумын 1400 хүн амд   санамсаргүй түүврийн аргаар хийлээ. Үүнд: Хүн  амын тамхины хэрэглээ 100 хүн ам тутамд 30.7%, өдөр  бүр  тамхи  хэрэглэгчид  34.2%, тамхины  хор  хөнөөлийн  талаар хангалтгүй  ойлголттой  хүн  ам 16,7%, тамхинаас  гарахыг  оролдсон  хүн  амын тоо 18.5%, тамхины  хэрэглээ 15-17 насанд  6.3%, хүн  амын  дундах  архины  хэрэглээ  36%, согтууруулах  ундаа  хэрэглэж  үзсэн  сурагчид 6%, цайндаа  давс   хэрэглэдэг  хүн  ам /25-64 нас /-ын хувь 77,5%, жимс, хүнсний  ногоог өдөрт  хэрэглэж  чадахгүй байгаа  хүн ам  60,3% , Өдөрт 5  минутаас  доошгүй  хугацаанд дасгал,  хөдөлгөөн хийдэггүй хүн  ам 65.9%, илүүдэл  жин  таргалалттай  хүн  амын  эзлэх  хувь 31,4%, цусны  даралт  ихсэлттэй болон   даралт  бууруулах  эм  хэрэглэж  байгаа  тархалт 18%, цусан  дахь глюкозын  хэмжээ  ихэссэн, сахар бууруулах  эм  хэрэглэж  байгаа хүн  ам 3.9%, хавдрын  өвчтэй иргэд  10,3%, элэгний В,С  вирустэй  иргэд 17,7 зүрх  судасны  өвчтэй  иргэд 51.7%, сахарын өвчтэй  иргэд 18%-ыг тус тус эзлэж байна. Судалгаанд хамрагдсан 1400 хүн амаас  63,7 нь  гэрт амьдардаг ба хоололтын хувьд 765 буюу 54,6 % гурил мах,  жимс хүнсний ногоог өдөрт хэрэглэж чадахгүй байгаа хүн ам 60.3% , архаг хууч өвчтэй  48.5% -г эзлэж байна.

Хамрагдсан хүн ам:

Үзүүлэлт 

Бүгд

Архаг өвчтэй

Сахартай

Таргалалттай

Бүгд

1400

680

252

440

Хувь

 

48,5%

18%

31,4%

Эрсдэлт зан үйл :

Үзүүлэлт

                    Хоололт

Давсны хэрэглээ

Усан хангамж

Гурил, мах

Жимс хүнсний ногоо хэрэглэж чадахгүй байгаа

Цайндаа

Зөөврийн

Бүгд

765

850

1085

213

Хувь

54,6%

60,7%

77,5%

61,7

Халдварт бус өвчний эрсдэлт зан үйл болох хоол тэжээлийн буруу дадлын үзүүлэлт 54,6%, зүрх  судасны  өвчтэй  иргэд 51.7%, архаг хууч өвчтэй 48.5% -г эзлэж байгаа тул энэ чиглэлд сургалт сурталчилгааг зохион байгуулж  гарын авлага материалиар хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.  Төсөл хөтөлбөрийн зардлыг дээрхи үйл ажиллагаанд түлхүү зарцуулж  өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж  эмнэлгийн анхан шатны байгууллагын ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , тэдний ажилд дэмжлэг үзүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг харуулж байна. Мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжоор хангах асуудал  чухал байна. Судалгаагаар зүрх  судасны  өвчтэй  иргэд 51.7%, архаг хууч өвчтэй 48.5% -г эзлэж байгаа тул эдгээр иргэдийг  өрх, сумын ЭМТөвийн хяналтанд авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй байна. Мөн архаг өвчнийг сэдрээхгүй, дархлааг сэргээх чиглэлээр үзлэг оношлогоонд хамруулан  мэдээллээр хангах  ажил эхлүүлэх нь зүйтэй. Давсны  хэрэглээ их 77.5 хувь байгаад анхаарч өдөр тутмын хэрэглээ болон давсны хор холбогдлын талаархи мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэх ,  жингийн илүүдэлтэй 440 буюу 31,4%  хүмүүсийг жин бууруулах, дасгал хөдөлгөөнд хамруулан хоолны зөв дэглэм барих мэдээллээр хангах чухал. Хамрагдсан хүн амын 61,7% нь ундны усаа зөөврийн байдлаар хэрэглэж байгаад мэргэжлийн хүмүүс анхаарч ус зөөврийн болон хадгалах савны эрүүл ахуйн шаардлага ,  ариутгал халдваргүйтгэлд анхаарах нь чухал байна. Судалгааны үр дүнгийн дагуу сум бүр тодорхой ажлуудыг  нарийвчилсан төлөвлөгөө гарган архаг  өвчтэй хүмүүсийг  хяналтанд авч эрүүлжүүлэх, сургалт сурталчилгааг дээрхи чиглэлүүдээр  үе шаттайгаар зохион байгуулан судалгааны үр дүнгээр гарсан чиглэлийн сургалт сурталчилгааг  үе шаттайгаар зохион байгуулж үр дүнг  эргэн мэдээлж ажиллах нь зүйтэй .

 

ХБӨ, хавдрын эрт илрүүлэг , хяналт тандалтын

асуудал хариуцсан мэргэжилтэн                        Г.Нарангэрэл

НИЙТЭЛСЭН: 2017-04-26 15:53:29