Санал авч байна
|
НАРНЫ ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ! АРД, ИРГЭДЭД ӨГӨХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, ЗӨВЛӨМЖ
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хэт халуун бөгчим өдрүүд үргэлжлэх тул эцэг, эх асран хамгаалагчдад наршилтаас сэргийлэх дараахи зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна. Нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд:
Илрэх шинж тэмдэг: Нууц үе 30 минутаас 18 цаг; Дотор бачуурч, бие нозоорох; Дотор муухайрах, бөөлжих, суулгах; Бага зэрэг халуурах; Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах; Нүд харанхуйлж, толгой эргэх. Авах арга хэмжээ: Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах; Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших; Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх; Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх; Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах; Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй Хэн үүнд өртөх вэ? Бүх насны хүмүүс өртөх боломжтой; Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай иргэд илүү их өртөх магадлалтай. |