Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот халдварт өвчин юм. Хачигт халдварын идэвхтэй үе 4-10 сарын хооронд байна. Манай орны хувьд 2005 оноос эхлэн хачигт энцефалит, боррелиоз, реккетсиоз өвчний тохиолдолд зонхилон бүртгэгдэж байна.
Хачигт халдвараас хамгаалах арга:
-
Явган явахдаа замыг голлож, өндөр өвс бутнаас зайдуу явах
-
Халдварын голомттой бүс нутаг болон ой мод хээр газар явахдаа тод өнгийн битүү хувцас, малгай өмсөх 2-3 цаг тутам хувцас, үс, биеэ шалгах
-
Хачиг дайжуулагч бодис хэрэглэх
-
Малын сүүг буцалгаж хэрэглэх
-
Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг, тухайн газар нутагт аялах, зорчих иргэд хачигт энцефалитаас сэргийлэх вакцинд харагдах
-
Ямаа, үхрийн түүхий сүүг уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
-
Гөрөөс ямааны цус уухгүй байх
Хачигт хазуулсан тохиолдолд авах арга хэмжээ:
-
Эмнэлгийн байгууллагад хандах боломжгүй үед хазсан хачиг дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж 1-2 минутын дараа хавчаараар хошуу хэсгээс чимхэн 45 градусын галуу өнцгөөр зөөлөн ганхуулан авах
-
Хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээ байх
-
Хачиг хазсан газрыг спирт, ариутгалын уусмалаар угаах
-
Эмнэлгийн байгууллагад хандах