+976 - 70273346,    70273705
Гараа тогтмол зөв угааж хэвшицгээе!

Гар угаахын ач холбогдол

Гараа тогтмол угаах нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Хүн бүхэн өглөө босоод гар нүүрээ угаадаг хирнээ гар бохирдсон болон эрсдэлтэй үеүүдийн дараа гараа савандаж угаах зайлшгүй шаардлагатай гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй.

Эрсдэлтэй үеүүдийн дараа гараа савандаж угааснаар:

  • Суулгалт өвчин буюу гэдэсний халдварт өвчний тохиолдлыг 40%
  • Амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдлыг 23%
  • Амьсгалын замаар халдварлах вирусын тархалтыг 55%-иар багасгах боломжтой гэдэг нь тогтоогдсон байна.

Та гараа хэзээ угаах хэрэгтэй вэ?

  • Хоол хийхийн өмнө болон хоол идэхийн өмнө
  • Бие зассаны  дараа
  • Хүүхэд манцуйлсний дараа
  • Нусаа нийж, ханиаж найтаасны дараа
  • Хог хаягдалтай харьцсан, гадаа тоглосны дараа,
  • Гутал, улавчаа тайлах болон өмссөний дараа
  • Өвчтэй хүнийг асарсаны дараа
  • Гэрийн тэжээвэр болон мал амьтан болон тэдгээртэй харьцсаны дараа
  • Гэрээ цэвэрлэсний дараа гэх мэтээр  гар чинь бохирдсон тохиолдол бүрт гараа савандаж угаах хэрэгтэй.

 

 

  

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 11:11:40