|
ЭМГ-ын 1 дүгээр сарын мэдээ
-
Аймгийн хэмжээнд 2022 онд 791 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 339 тохиолдлоор буурсан ба 800 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 670 эмэгтэй байна, 1287 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.85% хамрагдсан. Нийт 340139 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 117645, амбулаторийн үзлэг 181839, идэвхтэй хяналтаар 27824 хүнд үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 16747 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.57%, осол гэмтлийн дуудлага 2.78%-ийг эзэлж байна. Эмнэлэгт 16976 хүн эмчлэгдэн нийт 124996 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,4 байна. Аймгийн хэмжээнд нийт 519 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21,19%, хорь хавдрын нас баралт 105 тохиолдол буюу 20,23%, гаднын шалтгаант нас баралт 117 буюу 22,54%-ийг эзэлж байна.
-
Баянцогт сумын Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орж нээлт хийлээ. ЭМЯ-аас 20.6 сая төгрөгийн санхүүжилтээр үзлэгийн ор, төрөх ор, тариур дуслын автомат шахуурга 2ш, хяналтын монитор нийлүүллээ
-
Аймгийн хэмжээнд отор нүүдлээр аймаг дотроо 148, өөр сум аймгаас ирсэн 292, өөр сум аймагт 237 хүн отроор өвөлжиж байна. Үүнд жирэмсэн 5, 0-5 насны хүүхэд 78, өндөр настан 34, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 4 байна. Сумдад шаардлагатай нэмэлт шатахууны зардлын тооцоог хийж ДЭМБ-д өгсөн
-
27 сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, чанарын үзүүлэлт, 2023 оны төлөвлөгөөг цахимаар хэлэлцүүлэн, зөвлөмж хүргүүллээ
-
Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, чанар, хүртээмж, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт дэмжлэгт хяналт хийж, зөвлөн тусалж ажилласан.
-
Коронавирусийн халдвар (КОВИД-19) 5 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эмнэлэгт 3, гэрээр 2 хүн эмчлэгдсэн. Төв аймаг ковид-19-ын тархалтын үнэлгээгээр ногоон түвшинд байна.
-
Амбулаторийн 15150 үзлэгээс Томуу, томуу төст халдварт өвчин 658 тохиолдол бүртгэгдсэн, сүүлийн долоо хоногт 10,000 хүн амд эзлэх хувь 9,46 байна. Төв аймаг томуу, томуу төст өвчний Улсын цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр алаг цоог дэгдэлтийн буюу улбар шар түвшинд байна.
-
2023 оны 1 дүгээр сард цэврүүт тууралтад хам шинж 2, салхинцэцэг 8, суулгалт хам шинж 2, сальмонеллёзын халдвар 2, нийт 14 халдварт өвчний тохиолдолд хариу арга хэмжээ авч тандалт, судалгаа хийсэн
-
Төгсөлтийн дараах төрийн сангийн сургалтын 2023 оны захиалгыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлсэн. Үндсэн мэргэшлийн сургалтад 11 их эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад 9 их эмч, 18 сувилагч, мэргэшил дээшлүүлэх сургалтад 6 их эмч, 4 сувилагч нийт 48 хүний захиалга өгсөн.
-
2023 оны 01 дүгээр сарын байдлаар аймгийн эрүүл мэндийн салбарт 101 сул ажлын байр байна. Үүнд: Их эмч 35, сувилагч 15, статистик 3, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер 1, нийгмийн эрүүл мэндийн ажилтан 4, лаборант 7, эх баригч 7, бага эмч 23, эмийн санч 2, нягтлан бодогч 1, ХАБЭА 1, цахилгаанчин 1, үйлчлэгч 1.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид унд ахуйн ус 40, агаар 29, арчдас 269, нийт 338 сорьцод 687 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаагүй 13 сорьц байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үдийн цай, хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд лабораторид суурилсан тандалт хийх удирдамж боловсруулсан
-
Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сүмбэр сумдын өвөлжилтийн бэлэн байдалд үнэлгээ хийсэн.
-
Зуунмод суманд угаартсан 6 хүнд Нэгдсэн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийсэн, асуумж судалгаа авч НЭМҮТ-д хүргүүлсэн.
-
Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны үйл ажиллагааны жил эцсийн тайлан, санхүү, тоног төхөөрөмж, жор, эмийн нөөцийн тайланд тулгалт хийж Hinfostata программд шивэлт хийлгэн нэгтгэсэн. Хүний нөөц, хүчин чадлын тайланг нэгтгэсэн. Аймгийн хэмжээнд 1300 эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагаас эмэгтэй 1083, эрүүл мэндийн салбарын хэмжээнд 1288 эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагаас эмэгтэй 1071 байна.
-
Сувилахуйн 35 багийн төлөвлөгөөний хэрэгжилт, сувилахуйн тусламж, үйлчилгээний үзүүлэлтийг нэгтгэн ЭМЯ-нд хугацаанд нь хүргэсэн.
-
Танхимын сургалт 4 удаа нийт 221 хүн, цахим сургалт 1 удаа 27 хүн, ажлын байрны дадлагажуулах сургалтад 3, нийт 6 удаагийн сургалтад 251 эмч, эмнэлгийн ажилтан хамруулан чадавхжуулсан.
|