|
-
Аймгийн хэмжээнд 2023 оны 1 дүгээр сард 66 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор буурсан ба 66 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 721 эмэгтэй байна, 140 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.14% хамрагдсан. Нийт 28858 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 4752, амбулаторийн үзлэг 20964, идэвхтэй хяналтаар 2078 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 1561 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 1712 хүн эмчлэгдэн нийт 12149 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,1 байна. Аймгийн хэмжээнд нийт 32 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 18,75%, хорт хавдрын нас баралт 9 тохиолдол буюу 28,13%, гаднын шалтгаант нас баралт 4 буюу 12,50%-ийг эзэлж байна.
-
Нэгдсэн эмнэлэг, Баруун-Зуунмод ӨЭМТөвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж, зөвлөн тусалсан.
-
Эрүүл мэндийн салбарын орны мэдээг өдөр бүр АНЭ, 26 сумын Эрүүл мэндийн төвөөс авч нэгтгэн, боловсруулж УОК, ЭМЯ, ХӨСҮТ, АОК болон холбогдох 9 байгууллагын асуудал хариуцсан албан хаагчдад хүргүүлэн ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сард Коронавируст халдвар /Ковид-19/-тай 5 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулан эмчилсэн, нас баралт-0
-
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт урьдчилан сэргийлэх багц үзлэгт 2023.02.20-ны өдрийн байдлаар нийт 289 иргэн хамрагдсан байна. Үзлэгээр улаан хоолойн шархлаа 1, ходоодны ургацаг-1, ходоодны шархлаа-3, зүрхний ишеми, хуучин шигдээс,/ хэм ба дамжуулалтын алдагдал-3/, 40-с дээш насанд бамбай булчирхайн уйланхай болон зангилаат өөрчлөлт-2, төвийн таргалалт, илүүдэл жин, таргалалт-163, Артерийн даралт ихдэх өвчин- 186, 46-с дээш насанд өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээнд нь эерэг 100, үүнээс В вирус халдвар-9, С вирусийн халдвар-26 тус тус илэрсэн байна.
-
Нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэгийн тасгуудад вакцины хөргөгч, тог баригч, температур хэмжигч, дагалдах хэрэгслийн хамт өгсөн.
-
Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэц нөлөөт эмийн жор 250 ширхгийг индексжүүлэн өгсөн.
-
Танхимын сургалт 3 удаа зохион байгуулж нийт 234 хүн хамруулсан.
-
Хүүхэд аюулгүй орчин аяны хүрээнд Цагдаагийн газар, 5 сургуультай хамтран сургууль, цэцэрлэгийн school police үйл ажиллагаа, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөвлөмж постер байршуулсан. ЭМЯ, НЭМҮТөвөөс гаргасан Хүүхэд –Аюулгүй орчин цуврал 34 зөвлөмжийг ЭМГ-ын цахим хаяг болон бусад групп байршуулж түгээн дэлгэрүүлсэн.
-
Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар Tbs телевизийн зочны цаг ярилцлагад оролцон мэдээлэл өгсөн. СӨБ, ЕБС-ийн сурагчид, багш, эцэг эх, асран хамгаалагч нарт Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж хүргүүлсэн.
-
Халдварт өвчний нийт 74 тохиолдол бүртгэгдсэн, цэврүүт тууралт, халууралттай хам шинжийн мэдээлэх 2 хуудсанд тандалт судалгаа хийж хариу арга хэмжээ авсан.
-
Нэгдсэн эмнэлэг, өрх, 14 сумын эрүүл мэндийн төвд 9 нэр төрлийн нийт 3250 хүн тун вакцин, дагалдах хэрэгслийг тараан олгосон.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 77 сорьцод хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн.
-
Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтэс, Прокурорын газартай хамтран Төв аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, хоолны илчлэг хангалтын түвшин зэрэг 6 асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Шалгалтын талаарх санал дүгнэлтийг албан бичгээр аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн.
-
Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөл шаардлага, хоол хүнсний бүтээгдэхүүний илчлэг хангалтын түвшинд үнэлгээ хийж, санал дүгнэлтийг нэгдсэн танилцуулгад тусгасан.
|