|
-
Аймгийн хэмжээнд 2023 оны 2 дугаар сард 136 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 24 тохиолдлоор өссөн ба 137 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 720 эмэгтэй байна, 201 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 93.53% хамрагдсан. Нийт 51949 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 10830, амбулаторийн үзлэг 34566, идэвхтэй хяналтаар 3769 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 2853 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 3002 хүн эмчлэгдэн нийт 21233 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,1 байна. Аймгийн хэмжээнд нийт 81 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 18,52%, хорт хавдрын нас баралт 23 тохиолдол буюу 28,40%, гаднын шалтгаант нас баралт 21 буюу 25,93%-ийг эзэлж байна.
-
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баянцогт, Баян, Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төв, Замтын булаг, Арга билэг сувилал нийт 6 байгууллага магадлан итгэмжлэлд орлоо
-
Төв аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 27 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, удирдах албан тушаалтан нийт 43 хүн хамрагдлаа. Зөвлөгөөнд салбарын удирдлагууд илтгэл мэдээлэл танилцуулж 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэн, 2023 оны бодлого чиглэлээ тодорхойлсон.
-
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан спортын 4 төрөлт тэмцээн 200 гаруй хүн, онол практикийн бага хурал 16 эмч, Эмч зөвлөж байна цахим зөвлөмж 13 багийн 221 эмч, бага дунд ангийн сурагчдын дунд “Миний төсөөллөөр эмч хүн” гар зургийн уралдаанд 600 гаруй хүүхэд оролцлоо. Төв аймаг Эрүүл мэндийн цахим хуудсаараа дамжуулан “Эмч тандаа баярлалаа” талархлын аян өрнүүллээ.
-
2023 онд АНЭ, 26 СЭМТөвд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис, урвалж оношлуурын тендер зарласан.
-
Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст Хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа өрх, СЭМТ-ийн эмч нарын дэлгэрэнгүй судалгааг гаргаж хүргүүлсэн, нийт 119 эмч хөнгөлөлттэй эмийн жороор иргэдэд үйлчилж байна
-
Аргалант, Баянцагаан, Баян, Баянжаргалан, Баянхангай, Өндөрширээт, Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн 39,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нярайн дулаацуулах ширээ авсан.
-
УТ-ийн 218,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-аас хуваарилсан спирометр аппаратыг дагалдах хэрэгслийн хамт 23 СЭМТөвд хүлээлгэн өгсөн. УТ-ийн 6,7 сая төгрөгийн санхүүжилтээр 60 ширхэг пульсоксиметр хуваарилсныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
-
Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулан, Баянчандмань суманд “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна уриа дор” зорилтот бүлгийн 75 иргэдийг цээжний рентген шинжилгээнд хамруулан ажилласан. Шинжилгээгээр сүрьеэ 1, сэжигтэй 3 тохиолдлыг илрүүлэн цэрний шинжилгээд хамруулсан.
-
“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” нийгмийн эрүүл мэндийн урианы жилийн нээлтийн үйл ажиллагааг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 150 иргэн хамрагдаж, нийгмийн эрүүл мэндийн өртөөчилсөн сургалт сурталчилгаа зохион байгуулсан.
-
Сумдын ахмадын хороо, зөвлөлийн дарга нарт “Ахмад настны эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт, үйл ажиллагааны нэгтгэл” сэдвээр сургалт зохион байгуулсан. Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороотой хамтран аймгийн Ахмадын сувилалд амарч буй нийт 21 ахмадад ЭХО, мэдрэлийн эмчийн үзлэг хийлээ.
-
Иргэн С.Сүхбатын Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд гаргасан гомдлын дагуу ЭМГ-ын ажлын хэсэг ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хяналт, үнэлгээ хийж, гомдол гаргасан иргэн С.Сүхбаттай биечлэн уулзан гомдлын мөрөөр ажилласан.
-
НЭМҮТ-өөс “Эмнэл зүйн хоол”-ны тогооч бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу аймгийн хэмжээнд сургалтад хамрагдах хүсэлтэй эмнэлгийн ажилтны судалгааг авч, 7 хүний мэдээлэл хүргүүлсэн.
-
Нэгдсэн эмнэлэг, Баян сумын ЭМТөвийн магадлан итгэмжлэлтэй холбоотой халдварын сэргийлэлт хяналт, хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөвлөн тусалсан.
-
ЗӨСҮТ-ийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон.
-
Орчны эрүүл мэндийн лабораторид унд ахуйн усны 78 сорьцод хими, нян судлалын шинжилгээ хийсэн. Стандартын шаардлага хангаагүй сорьц: Баян-Өнжүүл сумын 1, Жаргалант сумын 2 унд ахуйн усанд давтан шинжилгээг хийгдэж байна. Хариу хүлээгдэж байгаа 18 сорьц байна.
-
Танхимын сургалт 2 удаа 163, цахим сургалт 2 удаа 151, дээд газраас 3 удаа 6 хүн нийт 7 удаагийн сургалтад 320 эмч, мэргэжилтэн хамруулан чадавхжуулсан. ЕБС, СӨБ-д 5 удаа сургалт зохион байгуулж нийт 1036 хүүхэд хамруулан эрүүл мэндийн МСС зохион байгуулсан.
-
Дэлхийн усны өдрийн тохиолдуулан 2 төрлийн 5 постер зураг хийж Төв аймаг Эрүүл мэндийн газар фэйсбүүк хуудсанд байршуулсан.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/
-
“Сувилахуйн тусламж үйлчилгээний ур чадварт суралцах нь” 2 багц, “Эмнэлгийн мэргэжилтний харилцааны онцлог” 1 багц цагийн сургалт зохион байгуулж нийт 28 эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн багийн 139 сувилагч, тусгай мэргэжилтэн хамрагдан, нийт 360 багц цагийг цуглуулан, мэдлэг ур чадвараа 36% дээшлүүлсэн
-
ЭХЭМҮТ-өөс зохион байгуулсан “Туршлагаа солилцъё” 21 аймаг, 9 дүүргийн нийт 108 удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон цахим хуралд “Эхийн эндэгдлийн хурлыг зохион байгуулах, “Эхийн эндэгдлийг хэлэлцэх зөвлөлийн хурлын зохион байгуулалт, зөвлөмж, шийдвэрийн талаарх сайн туршлагын мэдээлэл” танилцуулсан.
-
“Эмнэлзүй эмгэг судлалын тайлан хурал-2022”-ыг зохион байгуулж холбогдох мэргэжилтнүүд, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төв, шүүх шинжилгээний хэлтэс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
-
“Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт”-ыг зохион байгуулах сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
-
MASAM-II ТӨСӨЛ “Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
-
Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран Баянчандмань, Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн талаар ажлын байран дээр сургалт хийж, зөвлөн тусалсан, Сургалтад нийт 2 сумын 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
-
Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 10, 11 ангийн 310 сурагчдад, 5-р сургуулийн дунд, ахлах бүлгийн 72 сурагчдад “Электрон тамхины хор уршиг, хорт зуршил”, “Халдварт өвчин гэж юу вэ, урьдчилан сэргийлэлт”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”-ий талаар сургалт зохион байгуулсан.
-
Баянчандмань сумын ЕБС-ийн 1-5 ангийн 500 сурагчид, Од цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 110 хүүхдэд “Ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Гарын эрүүл ахуй”, “Эрүүл зөв хооллолт”-ын талаар сургалт зохион байгуулсан.
-
Хүмүүн цогцолбор дунд сургуулийн 6в ангийн 44 хүүхдэд “Эрүүл зөв хооллолт”-ын талаар сургалт зохион байгуулсан.
-
“Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтад 2 удирдах албан хаагч хамрагдсан
-
ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт сэргийлэлтийн албанаас зохион байгуулсан сургалтад ЭМГ-ын 2 тархвар судлагч хамрагдсан.
|