+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын байдлаар 218 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 39 тохиолдлоор өссөн ба 220 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 691 эмэгтэй байна, 302 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 94.70% хамрагдсан. Нийт 84099 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 20135, амбулаторийн үзлэг 53851, идэвхтэй хяналтаар 6047 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4097 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 4533 хүн эмчлэгдэн нийт 32971 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,3 байна. Аймгийн хэмжээнд нийт 114 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 19,30%, хорт хавдрын нас баралт 32 тохиолдол буюу 28,07%, гаднын шалтгаант нас баралт 24 буюу 21,05%-ийг эзэлж байна.
  2. Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/135 дугаар тушаалаар Баян, Дэлгэрхаан, Баянцогт сумын Эрүүл мэндийн төв 2 жилээр, Арга билэг сувилал 4 жилээр, Замтын булаг сувилал 3 жилээр, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/108 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлэг 4 жилээр, Аксион мэдрэлийн эмнэлэг 3 жилээр тус тус магадлан итгэмжлэгдсэн.
  3. Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Алтанбулаг, Угтаалцайдам, Дэлгэрхаан, Баянжаргалан суманд зөвлөн туслах баг ажиллаа
  4. 2023 онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сумын Эрүүл мэндийн төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн тендерт оролцсон 20 компанийн материалыг үнэлгээний хорооны хурлаар үнэлж мэдэгдлийг хүргүүлсэн.
  5. Этүгэн дээд сургууль дээр зохион байгуулагдсан ажил олгогчийн өдөрлөгт оролцож Төв аймгийн эрүүл мэндийн салбарын сул ажлын байрны мэдээлэл сурталчилсан.
  6. ДЭМБ-аас санхүүжилттэй өвөлжилт хүндэрсэн Төв аймгийн 17 суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулах төслийн  хүрээнд 17.0 сая төгрөгийн шатахууны нэхэмжлэх үүсгүүлэн санхүүжилтийн гүйлгээг хийсэн.
  7. Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5 дахь заалт хөдөө орон нутагт 3 болон 5 жил тогтвор суурьшилтай ажилласан 6 ажилтанд 30.7 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон.
  8. Өглөөний алхалтын нээлтийн арга хэмжээг Зуунмод суманд зохион байгуулж, нийт 115 иргэнийг хамрууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон иргэдэд хүчилтөрөгчийн коктейл болон Түмэн дасгалыг хийж, “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалав.
  9. Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг 5-р багт амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор амны хөндийн эрүүл ахуй, эрүүл зөв хооллолтын хэв маягийн талаарх үзүүлэн сургалт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч нээлтийн үйл ажиллагаанд оролцсон нийт 156 иргэнд хүчилтөрөгчийн коктейлээр үйлчилж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрууллаа.
  10. “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” салбар дундын хэлэлцүүлэг зохион байгуулж, 8 байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд нийт 21 хүн оролцсон ба хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна
  11. Аз жаргалтай төвийн үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн зөн ОУБ-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын мэдрэл, дотор, сэтгэл зүйч, шүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 18 хөгжлийн  бэрхшээлтэй хүүхэд хамруулан, зөвлөгөө өгч ажиллалаа. 4 хүүхдэд хөдөлгөөнийг тодорхойлох үнэлгээ хийсэн.
  12. НЭМҮТ-ээс зохион байгуулсан “Хүнд металлын хордлогыг илрүүлэх” судалгаанд 98 хүний хамруулан, зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.
  13. Цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүний хамтарсан хэлэлцүүлэгт оролцож “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ.
  14. Цэргийн жинхэнэ албанд тэнцэхгүй иргэдэд үзлэг хийх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарт сургалт зохион байгуулах үйл ажиллагааг аймгийн Цэргийн штабтай хамтран зохион байгуулсан. Өрх, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч нийт 21 хүнд Цэргийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийж санал солилцлоо. Тайван цагт цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй 100 гаруй иргэдийг Цэргийн Төв эмнэлгийн комиссын үзлэгт хамруулах үйл ажиллагаа зохион байгууллаа.
  15. ЭМГ, АНЭ хамтран Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ажилтан албан хаагчид, хугацаат цэргийн анги бүрэлдэхүүн 400 хүнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сүрьеэгийн илрүүлэг үзлэгт 80 хүнийг хамруулж, сүрьеэгийн сэжигтэй 3 хүнийг нарийн шинжилгээнд явуулж зөвлөгөө өгч ажиллалаа.
  16. Халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх хуудасны дагуу салхин цэцэг 33, Энтеровирус-17, Цусан суулгын 2, Дизентри өвчний 1 тохиолдолд тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч ажилласан. Хачигт халдварын сэжигтэй 3 тохиолдлын тандалт судалгааг хийж, сорьцыг цуглуулж ЗӨСҮТ-д хүргүүлэхээр бэлтгэсэн.
  17. Хими, нян судлалын лабораторид унд ахуйн усны 32 сорьц ирсний дагуу шинжилгээг гүйцэтгэн ажилласан. Стандартын шаардлага хангаагүй сорьц байхгүй. Төв Чандмань ДЭХГ-ын цэвэрлэх байгууламжийн бохир орох, гарах  2 усанд 8 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.
  18. Нян судлалын лабораторид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийн дагуу 56 сорьц 113 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн. Арчдас 50 сорьцод 100 үзүүлэлтээр, Агаарын 5 сорьцод 10 үзүүлэлтээр, унд ахуйн усны 1 сорьцод 3 үзүүлэлтээр тус тус шинжилгээг гүйцэтгэсэн. Үүнээс стандартын шаардлага хангаагүй сорьцын тоо 1 байна
  19. Цахимаар 2 удаа 92, танхимаар 1 удаа 125, сургагч багш бэлдэх сургалтад 1, дадлага сургалт 1 удаа 3 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамруулж чадавхжууллаа. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр 9 удаа сургалт зохион байгуулж нийт 893 иргэн хамрууллаа.
  20. Салхин цэцэг, Энтеровируст халдвар гар хөл амны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж ЕБС, СӨБ-д хүргүүлсэн. Тарилгатай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношийг баталгаажуулж мэдээлэх чиглэл гаргаж АНЭ, Өрх, СЭМТ-д хүргүүлсэн.

 

 

 

 

 

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/

  1. Эмгэг судлалын үндэсний төвийн үндэсний сургагч багш эмгэг судлаач Л.Басхүү эмчтэй хамтран  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Эмнэл зүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдэвт  сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. 
  2. НҮБ, УЗН, ХӨСҮТ-ээс зохион байгуулсан “Эрсдэлийн харилцаа холбоо, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх” 5 өдрийн вакум сургалтад хамрагдсан
  3. Монголын цус сэлбэлт судлал Эмч Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлал бүрд ажиллаж байгаа эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг цусны бүлэг, хувийн тохироо, тодорхойлох шинжилгээний аргачлалд сургах, цусны аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц мэдлэг олгох болон цус сэлбэх үйл ажиллагаанд хариуцах ажил үүрэг, холбогдох заавар журам, баримтжуулалтыг бүрэн хөтлөх мэдлэг, ур чадвар олгох зорилгоор онол, дадлага хосолсон сургалт 2023 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдан сургалтад Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн байгууллагын нийт 125 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
  4. Жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт үндэсний форумд оролцсон.
  5. 2023 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд уламжлалт анагаах ухаан эмч судлаачдын нийгэмлэгээс зохион байгуулсан  “Уламжлалт анагаах ухаан-Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтад 2 хоног цахимаар хамрагдсан.
  6. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албатай хамтран ажлын байранд сургах, туршлага судлах арга хэмжээг хэрэгжүүлэн Сэргэлэн СЭМТ-ийн 6 сувилагчийг сургах ажлыг эхлүүлэн ахлах сувилагч, 2 сувилагч, нийт 3 сувилагчийг хамруулан, мэргэжил арга зүйгээр ханган, 7 хоног бүр сургалтын үр дүнгийн тайлан мэдээллийг сонсон, цаашид суманд хэрэгжүүлэх ажлыг нь сонсож, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.
  7. Зуунмод сумын Удирдах ажилтны зөвлөгөөнд эрүүл зөв хооллолт, БЖИ болон калори хэмжих аргын талаар 30 албан хаагчдад мэдээлэл хүргэсэн.
  8. Эрүүл зөв хооллолт, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаарх сургалт, мэдээллийг Хүмүүн цогцолбор цэцэрлэг, Дэгдээхэй цэцэрлэг, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудад хийж, нийт 81 албан хаагчдыг хамрууллаа.
  9. TBS телевизийн дэргэдэх Өсвөрийн сэтгүүлч 10 охидод Эрүүл мэндийн дадал хэвшил, эрүүл зан үйлийн талаар  сургалт хийж, зөвлөгөө өглөө.
  10. Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  газрын 43 албан хаагчид Архины хэрэглээ, хор уршиг сэдвээр  мэдээлэл өгч ажилласан.
  11. ЕБС-ийн 7-11  ангийн 188 сурагчид Электрон тамхины эрүүл мэнд үзүүлэх хор уршиг сэдэвт сургалт хийж гарын авлага түгээсэн
  12. Цагдаагийн газартай хамтран Эрүүлжүүлэх баривчлах байранд түр саатуулагдаж буй 26 иргэнд архи, тамхины хор уршиг, стрессээ зөв тайлах арга сэдвээр сургалт хийж, 3 төрлийн 50 ширхэг гарын авлага  тараасан
  13. ЭМГ, АНЭ хамтран Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ажилтан албан хаагчид, хугацаат цэргийн анги бүрэлдэхүүн 400 хүнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Сүрьеэ өвчний өнөөгийн байдал, Сүрьеэ өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, ДОХ, БЗДХ-ын өвчлөл, Архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, Архинд донтох өвчин зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ. Мөн сүрьеэгийн илрүүлэг үзлэгт 80 хүнийг хамруулж, сүрьеэгийн сэжигтэй 3 хүнийг нарийн шинжилгээнд явуулж зөвлөгөө өгч ажиллалаа.
  14. ОБГ-ын 65 ажилчид, албан хаагчдад Халдварт өвчний тухай ерөнхий ойлголт урьдчилан сэргийлэх арга, Ковидын дараах хам шинж, Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, Зоонозын халдварт өвчин сэдвээр сургалт орсон.
  15. Аймгийн Цагдаагийн газрын 50 алба хаагчдад "Хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчлөл" сэдвээр сургалт хийлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2023-04-26 00:45:47