+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Эрүүл мэндийн газрын 05 дугаар сарын мэдээ:

  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын байдлаар 304 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 125 тохиолдлоор өссөн ба 306 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 691 эмэгтэй байна, 385 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 93.77% хамрагдсан. Нийт 118947 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 33889, амбулаторийн үзлэг 71316, идэвхтэй хяналтаар 8303 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 5182 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 5899 хүн эмчлэгдэн нийт 42969 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.3 байна. Аймгийн хэмжээнд нийт 164 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 20.73%, хорт хавдрын нас баралт 44 тохиолдол буюу 26.83%, гаднын шалтгаант нас баралт 32 буюу 19.51%-ийг эзэлж байна.
  2. Монгол Улсын Засгийн газар, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, УИХурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба санаачлан Хавдрын урьдчилан сэргийлэх илрүүлэг үзлэгийг 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумыг хамруулан зохион байгуулж байгаа бөгөөд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГазрын дэмжлэгтэйгээр аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 132 эмч, сувилагч, эх баригч, эмийн санч, лаборант нарыг орон нутагтаа төвлөрүүлэн үзлэгт хамруулсан.
  3. Тус үзлэгийг Хавдар судлалын Үндэсний төвийн клиникийн профессор, магистр, тэргүүлэх зэргийн нарийн мэргэжлийн чадварлаг эмч нар Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд зохион байгуулсны үр дүнд эмгэг өөрчлөлттэй 84 буюу 63.6-%-ийг эзэлж, үүнээс дээд шатлал буюу ХСҮТөвд онош тодруулахаар 29 хүнийг илгээсэн байна. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд мэргэжлийн өндөр түвшинд өгч, үзлэгт хамрагдагсдын сэтгэл ханамж 100% байлаа.
  4.  “Сувилахуй ба эрх зүй”, “Сувилагч, тусгай мэргэжилтнээ сонсоё” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн ЗДТГазрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлийн 36 Эрүүл мэндийн байгууллагын 300-аад сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулан, эмнэлгийн мэргэжилтний хууль эрхзүй, харилцааны эрхзүйн мэдлэгийг олгож, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, тэдний бие даасан байдал, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бодлогоор дэмжин хангах, сувилагч нарын нийгмийн баталгааг төрөөс дэмжих асуудлыг УИХурлын гишүүдээр дамжуулан төр засагтаа хүргэсэн, шагналын хур буусан чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
  5. Өрх, сум, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд “Онол практикийн бага хурал”-ын 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 28 илтгэл хэлэлцүүлснээс сум, хувийн хэвшлээс 8 илтгэл, Нэгдсэн эмнэлгээс 8 илтгэл, нийт 16 илтгэл 2-р шатанд шалгарууллаа. Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд сувилагч, тусгай мэргэжилтний дунд зохион байгуулагддаг “Онол практикийн бага хурал”-ын 2-р шатны шагаруулалтыг амжилттай зохион байгуулж, 16 илтгэл хэлэлцүүлснээс 1, 2, 3-р байр, Уран илтгэгчийг шалгаруулан, Өргөмжлөл, цалингийн 20-30%-ийн урамшууллаар шагнаж урамшууллаа.
  6. Сувилахуйн амьдрал төвөөс улсын хэмжээнд зохион байгуулсан “Алтан дэнлүү” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийнхаа төр, хувийн хэвшлийн 40 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулан оролцож, АНЭ-ийн 2 сувилагч шилдэг сувилагчийн шагналыг хүртлээ.
  7. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023.05.12-ны өдөр зохион байгуулагдсан “Бидний сувилагчид Бидний сувилагч” улсын хүндэтгэлийн арга хэмжээнд төр, хувийн Эрүүл мэндийн байгууллагын 25 сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулан амжилттай оролцсон.
  8. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замтын булаг, Арга билэг сувиллын ЭМТҮЧАБ-ын төлөвлөгөөг хянан зөвлөн тусалсан.
  9. Булагтай сувилал магадлан итгэмжлэлд 09 дүгээр сард хамрагдах тул бэлтгэл ажлын талаар зөвлөн тусалсан.
  10. 2023 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерт шалгарсан 15 эм ханган нийлүүлэх компанитай гэрээ байгуулсан.
  11. 2023 оны эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн амжилтгүй 10 багцыг дахин нээлттэй тендер зарлахаар бэлтгэсэн.
  12. ЗГИОНХ 11-11 төвд иргэн Ороолонжавын Хишигжаргалын Жаргалант сумын эрүүл мэндийн төвд гаргасан гомдол, иргэн Даваадэмбэрэлийн Цэндийн Баянчандмань сумын эрүүл мэндийн төвд гаргасан гомдлын мөрөөр ажиллан, шийдвэрлэж тухайн иргэдтэй холбогдон гомдлыг хааж, ЗДТГазарт албан тоотоор хариуг хүргүүлсэн.
  13. Эрүүл мэндийн хөгжлийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Шинэчилсэн хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт танхимын сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 10-14-ний өдөр хүртэл нийт 5 хоног Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 27 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан. НҮБ-ын ХАС-ын санхүүжилтээр олгогдож байгаа ХӨЦМ-ийн эмнэлзүйн 9 ширхэг ном, 5 төрлийн ханын хүснэгтэн товхимлыг бүх ЭМБ-уудын эмч нарт хуваарилан өгсөн. Тус сургалтыг онол, дадлага, дүрийн тоглолт, өрхийн ЭМТөвд очиж, хүүхэд үнэлэх зэрэг байдлаар зохион байгуулсан. Сургалтын өмнө сургалтад хамрагдагсдын 40.5% байсан бол 5 өдрийн сургалтын дараа эмч нарын мэдлэг 86.6% болж мэдлэгийн түвшин  46.1% ахисан түвшинд хүрсэн үр дүн гарсан.
  14. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд хөтөлбөр”-ийн 2022 оны хэрэгжилт, 2023 оны эхний улирлын байдлыг  тайлагнан АЗДаргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.
  15. Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл эхээс Эрүүл хүүхэд” аймгийн дэд хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрэхийн тулд  эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, салбарын бодлого, цаашдын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх чиглэлийг хэлэлцэн тодорхойлсноор нотолгоонд суурилсан чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварт суралцуулах зорилгоор 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гаргая” зөвлөгөөн зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн Зөвлөх эмч, Төрөх тасгийн эрхлэгч болон бусад төрөлжсөн мэргэжлийн их эмч нар, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эх баригч нар нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
  16. Алтанбулаг, Баянжаргалан, Угтаалцайдам сумдад жирэмсний эрт үеийн хяналт, гэрийн эргэлт, идэвхитэй хяналт, ХӨЦМ-ын хэрэгжилтэд зөвлөн тусалж ажилласан.
  17. Монгол улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Төв аймаг дахь салбар зөвлөлөөс "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн зохион байгуулсан “КОД-7” нэгдсэн дадлага сургуулилтад Терроризмтой тэмцэх зөвлөлийн Төв аймаг дахь зөвлөлийн гишүүн байгууллагууд, ТЕГ-ын СТАГ-ын томилгоот бие бүрэлдэхүүн оролцлоо. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нийт 30 бие бүрэлдэхүүн Дэмжлэх үзүүлэх бүлэгт хээрийн эмнэлэг дэлгэж, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажилласан. Сургуулилтын сэдвийн хүрээнд гишүүн байгууллагын албан хаагчид террорист этгээдүүдийг аюулгүй болгох, дайчлан баривчлах, барьцаалагдсан иргэд болон объектыг чөлөөлөх, шархдаж, гэмтсэн иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг дадлага сургуулилтыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
  18. Баян сумын эрүүл мэндийн төвийн 6 ажилтнаас ирсэн гомдлыг барагдуулахаар ЭМГ-ын даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнттэй баг газар дээр нь ажиллан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн.
  19. ЗГИОНХ 11-11 төвд ирүүлсэн 2 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг иргэнд утсаар, хувийг АЗДТГ-т хүргүүлэв.
  20. БНСУ-ын Инчеон хотын 10 гаруй хувийн эмнэлгийн эмч нарт АНЭ-ийн үйл ажиллагааг танилцуулан, харилцан мэдээлэл солилцсон.
  21. 6 сумын ЭМТ-ийн даргын сул ажлын байр зарлагдсанаас Угтаалцайдам сумын ЭМТ-ийн даргын сул ажлын байр нөхөгдсөн.
  22. ЭМ-ийн тухай хуулийн 29.5 дахь заалтаар 4 хүнд 18,680,400 төг, 29.2 дахь заалтаар 3 хүнд 52,111,500 төгрөгний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон.
  23. Өндөр тунт А аминдэм 9895 ширхэг, халдваргүйтгэлийн бодис 70%-ийн 50литр цэнхэр спиртийг тус тус орлогод авч  А аминдэмийг хуваарь гарган 16 сум болон өрхийн эмнэлэгт олгосон.
  24. 2 суманд хүчилтөрөгчийн боллон түүний дагалдах хэрэгсэл, 1 суманд спирометр түүний дагалдах хэрэгсэл болон нэг удаагийн хамгаалах хэрэгсэлийг батлагдсан хуваарийн дагуу олгосон.
  25. Зуунмодчууд “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяны аялах дэвтрийн аймгийн Засаг даргын Тамгын газраас авч, байгууллагадаа аялуулсан. 2023 оны 05 сарын 25-ны өдөр дараагийн байгууллага буюу аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
  26. Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн аяны удирдамж гаргаж, НЭ, ӨЭМТ, СЭМТ-дэд хүргүүлсэн.
  27. Зуунмод сумын Агентлаг байгууллагуудын албан хаагчдын БЖИ-д  тодорхойлох, дүн шинжилгээ хийх зорилгоор БЖИ тооцох аргачлал, БЖИ хэд гарсан талаарх судалгаа авахаар албан бичиг хүргүүлсэн.
  28. 2023 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар “Явган алхалтын клуб”-ээс 2 удаагийн алхалтын арга хэмжээг /Ланс уулын оргил, овооны энгэр рүү гэр бүл, хүүхдүүдийн хамт алхалт хийж/ зохион байгуулж, давхардсан тоогоор 43 албан хаагч, гэр бүлийн гишүүдийг хамруулсан байна.
  29. 2023 оны 05 сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд “ТҮМЭН” дасгал, алхалт хийж буй бичлэг, зураг байршуулан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлгийн хамт олон, Архуст сумын ЭМТ-ийн хамт олныг #challenge-д нэгдэхийг уриалсан. Challenge-ийн гол зорилго нь хөдөлгөөний хомсдол болон таргалалтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага хамт олны оролцоог нэмэгдүүлэх юм6
  30. Ковид-19 цар тахлын эерэг тохиолдлын line лист, орны мэдээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр нэгтгэн аймгийн удирдлагуудад, ХӨСҮТ, ЭМЯ-нд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 05 байдлаар 39 эерэг тохиолдол илэрч, үүнээс эмнэлэгт 12, гэрийн хяналтад 27 байна. Ойрын хавьтал 55 бүртгэгдсэн байна.
  31. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг сар бүр нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 04 сарын байдлаар халдвартай хог хаягдал 1039.96кг, хурц үзүүртэй хо хаягдал 692.17кг, эмгэг хог хаягдал 10.4 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 17.4 кг тус тус  байна.
  32. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол нийт 81 бүртгэгдсэн. Үүнд салхин цэцэг-50, энтеровирус-15, гар хөл амны өвчин-12, улаан эсэргэнэ-4 байна.
  33. Вируст хепатитын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор ХӨСҮТ-д хүргүүлдэг. Нийт С вирусын илрүүлэгт хамрагдсан 733, эерэг гарсан 83, В вирусын илрүүлэгт хамрагдсан 733, эерэг 44 байна. Үүнээс В,С ирусын илрүүлэгт хамрагдсан 73 жирэмсэн эх, эерэг 19 байна. В вирусын халдвартай эхээс төрсөн нярайн тоон 1 байна.  В вирусын халдвартай эхээс төрсөн нярайд вакцин хийсэн тоо 1.
  34. Нэгдсэн эмнэлэг, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн угаалгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ЭМТ-ийн цагаан хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаж, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд хүргүүлсэн. Үнэлгээний дундаж 84%-тай байна.
  35. Заамар суманд зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах Команд штабын сургуулилтад ЭМГ-ын Зооноз халдварт өвчин тандалт сэргийлэлтийн албаны Тархвар судлагч их эмч, Тархвар судлагч бага эмч нар 6 байгууллагын 66 бие бүрэлдэхүүнд, 5 сумын 12 албан хаагч буюу 60 хүн, Зоонозын халдварт өвчний тухай ойлголт, хариу арга хэмжээ сэдвээр сургалт зохион байгуулсан. Мөн тус үйл ажиллагаанд Заамар эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчний үед ажиллах, бэлэн хангуулах, талаар зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан.
  36. Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдах 10 сартайгаас 8 настай хүүхдийн судалгааг гарган ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хүргүүлсэн. Судалгаагаар 17236 хүүхэд дархлаажуулалтад хамрагдана.
  37. Дэгдээхэй, Унагалдайн андууд цэцэрэгт 210 мкв талбайд халдварт өвчний дараах эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.
  38. Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/322 албан тоотын хавсралтаар батлагдсан “ХАМТДАА ЗӨВЛӨЛДӨН ШИЙДЬЕ” зөвлөн туслах үйл ажиллагааг 2023 оны 05 дугаар арын 18-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Зөвлөн туслах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтэн нар урилгаар ирж, ЭМДҮЗ-ийн тогтоолын талаар мэдээлэл хийж, дэмжлэг үзүүлэн ажиллаж, 2023 оны 05 сарын 26-ны өдрийн байдлаар 15 сумын Эрүүл мэндийн төвүүд буюу Баяндэлгэр, Баянхангай, Сүмбэр, Угтаал, Алтанбулаг, Баян, Сэргэлэн, Архуст, Аргалант, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Бүрэн, Цээл, Лүн сумдууд хамрагдсан байна. “Хамтдаа зөвлөлдөн шийдье” зөвлөн туслах үйл ажиллагааг аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг сайжруулах, алдаа дутагдалтай асуудлыг засаж залруулах, сайшаалтай, ололттой талыг олж харах зорилгоор 4 асуулт бүхий санал асуулгын авсан ба 100% саналтайгаа дэмжигдэн, цаашид улирал бүр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 
  39. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг unelgee.gov.mn программ-д шивж оруулсан.
  40. Засгийн газрын 33, 34 тэмдэглэлийн хэрэгжилт, Ерөнхий сайдын шуурхайн үүрэг даалгаврын хэрэгжилт, аймгийн УИХ болон ЗГ-ын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээний 2022 ны хэрэгжилт, АЗДТГ, НБХ-ийн 06/807 дугаартай зөвлөмжийн хяналтын картын хэлтсүүдэд өгсөн.
  41. Барилгын 7 зураг төсөл хянаж, эрүүл ахуйн дүгнэлт гаргасан
  42. Баянцагаан, Баян-Өнжүүл, Бүрэн, Угтаал, Цээл, Заамар, Хайлааст багийн СӨБ, ерөнхий боловсролын сургууль эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн.
  43. Мөн хими нян судлалын шинжилгээнд нийт 25 сорьц авч орчны эрүүл мэндийн лабораторит шинжлүүлсэн.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/

  1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 2022-2023 оны өвөлжилтийн зудын улмаас хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж  үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зудын гамшгийн үеийн сэтгэц – нийгмийн дэмжлэг үзүүлэх” сургалтыг 2023 оны 04 сарын 25-наас 26-ны өдрүүдэд бүсчлэн манай аймагт зохион байгууллаа. Тус сургалтад Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төлөөлөл болон Алтанбулаг, Баян, Цээл, Мөнгөнморьт, Угтаалцайдам, Баянчандмань, Заамар, Батсүмбэр, Баянжаргалан, Эрдэнэ сумдын эмч мэргэжилтнүүд болон Хэнтий аймгийн 8 сумын төлөөлөл нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
  2. “Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сэдэвт бэлтгэл сургуулилт Өмнөговь аймагт 2 өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд говийн бүсийн 6 аймгийн хүүхдийн хамтарсан багийн гишүүд оролцож Өмнөговь аймгийн хүүхдийн хамтарсан баг гал түймрийн үед хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ чиглэлээр үзүүлэх сургуулилтыг хийж байна Тус сургалтад Төв аймгийн ГБХЗХГ-ын дарга Буянхишиг ахлан ГБХЗХГ-ын мэргэжилтэн Дэлгэрсүрэн, Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч Мөнхтүвшин, БСШУГ-ын мэргэжилтэн Анударь, Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа хариуцсан байцаагч Бастөгс, хүүхдийн мэргэжилтэн Түвшин хамтарсан багын гишүүд сургалтад хамрагдаж байна.
  3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан “Нялх балчир насны хүүхдийн хооллолт” сэдэвт 5 хоногийн сургалтад Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, Арга зүйч нар хамрагдсан.
  4. Эрүүл мэндийн Яамнаас зохион байгуулсан Халдварт бус өвчний үндэсний чуулганд 2023 оны 05 дугаар сарын 22-24 өдрүүдэд Эрүүл мэндийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга нар хамрагдсан.
  5. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ, Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2 удаа 91 хүүхдүүдэд, Эрчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр 1 удаа 14 хүнд, Эрүүл зөв хооллолтын чиглэлээр 2 удаа 60 хүнд, ЭМБ-ын Цэвэрлэгээ үйлчилгээ, Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар 3 удаа 140 хүнд тус тус мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийсэн байна. 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮ хариуцсан мэргэжилтэн  Т.Билгүүн

2023.05.26

 

НИЙТЭЛСЭН: 2023-06-10 12:54:52