+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 6 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Эрүүл мэндийн газрын 06 дугаар сарын мэдээ:

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 5 дугаар сарын байдлаар 380 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 62 тохиолдлоор өссөн ба 383 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 644 эмэгтэй байна, 494 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.31% хамрагдсан. Нийт 151833 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 44716, амбулаторийн үзлэг 89310, идэвхтэй хяналтаар 10744 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 6190 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 7304 хүн эмчлэгдэн нийт 53504 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.3 байна. Аймгийн хэмжээнд нийт 206 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 20.39%, хорт хавдрын нас баралт 53 тохиолдол буюу 25.73%, гадны шалтгаант нас баралт 35 буюу 16.99%-ийг эзэлж байна.
  2. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн жилийн төлөвлөгөө /аймаг, улс/, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нэгдсэн төлөвлөгөө, Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, Байнгын ажиллагаатай салбар хороо, зөвлөлийн ажлуудын 2023 оны эхний хагас жилийн тайланг нэгтгэн цаасаар болон цахимаар хугацаандаа шивэлт хийж тайлагнасан.
  3. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн Хүний нөөцийн аудитэд байгууллагын 15 төрийн захиргааны албан хаагчийн хувийн хэргийг шалгуулсан.
  4. 2023 оны 06 сарын 20-ны өдөр Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны хагас жилийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж 81,55% хангалттай үнэлэгдсэн байна.
  5. Өсвөр үеийнхэний гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг тодорхойлох, түүнд тохирсон нөлөөллийн арга хэмжээг авах зорилгоор БШУГ-тай хамтран ЕБС-ийн 10-12 ангийн сурагчдаас НҮЭМ, ГБТ-ийн чиглэлээр судалгаа авлаа. Судалгаанд аймгийн хэмжээний нийт 21 сургуулийн 828 сурагч буюу 36,04% нь хамрагдлаа. Үүнд: эр 285, эм 534 сурагч байна. Судалгаанд оролцсон сурагчдын 24,2% нь хүүхэдтэй үерхдэг, 31,6% нь 22-25 настайдаа, 67,1% нь 25-аас дээш насанд хүүхэдтэй болохоор төлөвлөсөн, 5,5% нь бэлгийн харьцаанд орсон, 49,8% нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ярилцдаггүй, 29,4% нь заримдаа ярилцдаг байна.
  6. Ковид-19 цар тахлын эерэг тохиолдлын line лист, орны мэдээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр нэгтгэн аймгийн удирдлагуудад, ХӨСҮТ, ЭМЯ-нд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 06 байдлаар 7 эерэг тохиолдол илэрч, үүнээс эмнэлэгт 3, гэрийн хяналтад 3 байна. Ойрын хавьтал 25 бүртгэгдсэн байна.
  7. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг сар бүр нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 05 сарын байдлаар халдвартай хог хаягдал 386,94кг, хурц үзүүртэй хог хаягдал 255,9кг, эмгэг хог хаягдал 2,56 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 14,5, химийн хог хаягдал 181 л  тус тус  байна.
  8. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол нийт 40 бүртгэгдсэн. Үүнд салхин цэцэг-23, энтеровирус-3, гар хөл амны өвчин-7, улаан эсэргэнэ-3, гэдэсний халдварт өвчин-4, хачигт халдвар-8 /батлагдсан-0/ байна.
  9. Вируст хепатитын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор ХӨСҮТ-д хүргүүлдэг. Нийт С вирусын илрүүлэгт хамрагдсан 515, эерэг гарсан 54, В вирусын илрүүлэгт хамрагдсан 515, эерэг 17 байна. Үүнээс В,С ирусын илрүүлэгт хамрагдсан 20 жирэмсэн эх, эерэг 2 байна. В вирусын халдвартай эхээс төрсөн нярайн тоон 0 байна.  В вирусын халдвартай эхээс төрсөн нярайд вакцин хийсэн тоо 0.
  10. Менингококкын халдварт өвчний сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал Батсүмбэр суманд бүртгэгдсэн мэдээллийн дагуу сумын эрүүл мэндийн төвтэй холбогдон урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах зөвлөгөө өгч, илтгэх хуудсыг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгж руу явуулсан.
  11. Орон нутгийн өмчит Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах олон нийтийн төлөөллийг нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сонгон шалгаруулах хороо анхдугаар хуралдаан зохион байгуулж, зарын дагуу ирүүлсэн 4 хүний материал дээр хэлэлцсэн. Дахин сонгон шалгаруулалтад оролцох зарыг шинэчлэн байршуулж, даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг,холбоо,мэргэжлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх шийдвэр гарсан.
  12. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Соёлын төвийн Солонго танхимд “ДОНОРУУДЫГ АЛДАРШУУЛАХ” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан 100 цусны донорт хүндэтгэл үзүүллээ.
  13. Архуст, Зуунмод суманд бүртгэгдсэн хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлыг 2023 оны 06 сарын 15-ны өдрийн 16 цагаас Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулав.Хуралд ЭМГ-ын ЭТҮХэлтсийн дарга, мэргэжилтнүүд,
  14. Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, Архуст сумын Эрүүл мэндийн төв, Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, холбогдох эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, холбогдох эмч нар нийт 10 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй оролцож дүгнэлт, шийдвэрийг гарган ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд хүргүүлсэн.
  15. Зуунмод сумын 6 багийн иргэдэд Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг үзлэгийг Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө төрийн бус байгууллагата, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан. Үзлэгт 1001 хүн хамрагдаж, сүрьеэгийн сэжигтэй 4 илэрсэн байна.
  16. Байгууллагын шинэчилсэн бүтэцтэй холбоотой ажлын байрны чиг үүрэгт өөрчлөлт орсон болон шинээр бий болсон ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэхээр Хүний нөөцийн удирдлагын программд хүсэлтээ оруулсан.
  17. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комисс хуралдан шинээр 2 эмийн сан, 1 шүдний эмнэлэгт зөвшөөрөл олгосон.
  18. Байгууллагын удирдлагын зөвлөл хуралдан, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу 2023 оны 06 дугаар сард олгох мөнгөн тэтгэмжийг хэлэлцэн, шийдвэрлэсэн.
  19. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтийг хагас жилийн байдлаар гарган НБХ-д хүргүүлсэн.
  20. ЗГИОНХ 11-11 төвөөр 2 гомдол ирсэн байна. 1 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн. 1 гомдол хуулийн хугацаанд судлагдаж байна.
  21. Байгууллагын албан хаагчдын судалгааг хавсралт хүснэгтийн дагуу гарган ТЗУХ-т хүргүүлсэн.
  22. Бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдаж байгууллагын ойр орчмын 50м газрыг цэвэрлэсэн.
  23. 06 дугаар сард Ирсэн бичиг 63 ирснээс хугацаатай 22, хугацаа болоогүй 2 бичиг байна. 
  24. Дээд газар болон АНЭ, Өрх, СЭМТөвүүдэд  55 албан бичиг явуулсан байна. 
  25. 2023 оны 02 дугаар улирлын Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг гарган аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргэж, байгууллагын вэб сайтад байршуулсан.
  26. АНЭ-ийн амбулатори тасгийн А, Б блокын дээврийн засвар, АНЭ-т нэн шаардлагатай Бүрэн тоноглогдсон автомашин, Radio frequency ablation, Нян судлалын бүрэн автомат анализатор,  Шарх тэлэгч багаж, Вакум операцион, RMS623 загварын угаалгын машин 23кг, ED460 загварын хатаагч машин 23 кг эдгээрийг сумдаас Нярайн биллиметр аппарат /Аргалант, Баян, Баян-Өнжүүл, Баянхангай, Баянчандмань, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Сүмбэр, Цээл, Дэлгэрхаан СЭМТөв/ сумдад,  Нярайн шарлагын аппарат /Аргалант, Баян, Баяндэлгэр, Баянцагаан, Баянхангай, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сүмбэр, Эрдэнэсант, Баруун-Зуунмод ӨЭМТ/ сумдад,  Нярайн дулаацуулах шүрээ /Дэлгэрхаан/ суманд, ЭХО аппарат 3D /Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баян, Баяндэлгэр, Жаргалант/ сумдад, Чихний дуран /Аргалант, Өндөрширээт, Баянцагаан, Баянцогт, Баяндэлгэр, Баянхангай, Борнуур/ сумдад, Судас тодруулагч /Аргалант, Баяндэлгэр, Баянжаргалан, Лүн, Сэргэлэн / сумдад,  Инфра эмчилгээний аппарат /Эрдэнэсант, Эрдэнэ, Цээл, Угтаал, Баянөнжүүл, Баяндэлгэр / сумдад улсын төсвөөс шийдвэрлүүлэхээр 2024 оны хөрөнгө оруулалтын программд оруулсан.
  27. 2022 он хүн амын тоо, нас баралт, төрөлтийн тоо мэдээг 1212.mn авч мэдээлэлийн сан үүсгэсэн. 
  28. Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтийг сум бүрээр нь гаргаж Төв аймгийн ЭМБ-ийн дарга нар /facebook/ байршуулсан. 
  29. Гамшгийн төлөвлөгөөнд нэн шаардлагатай салбарын хэмжээний барилгын даацын судалгаа, хоол хүнсний нөөцийн судалгаа, шатахууны судалгаа, цахилгаан эх үүсвэрийн судалгааг гаргасан. 

 

 

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/

  1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг орон даяар зохион байгуулах чиглэл ирүүлсний дагуу Зуунмод суманд 2023 оны 06 дугаар сарын 01-ны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолт, гэр зөвлөмж, амны хөндийн эрүүл ахуй, архи тамхины хэрэглээг бууруулах, түүний хор нөлөөг таниулан сурталчлах мэдээлэл сургалт сурталчилгааг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 350 хүүхэд багачуудад хүчин төрөгчийн коктейлээр үйлчилсэн.
  2. "Энэ жилдээ –Эрүүл жилдээ-2023” аяны хүрээнд Зуунмод сумын Соёлын төвөөс 7 хоног бүрийн Лхагва гарагт нийтийн бүжиг зохион байгуулж байгаатай холбогдуулан 6 сарын 21-ний өдрийн бүжгийн арга хэмжээг Орон нутгийн өмчийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 60 хүн оролцсон ба оролцогсдод ЭМГ-аас хүчил төрөгчийн коктейлоор үйлчиллээ.
  3. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Төв аймгийн газрын 44 албан хаагчдад Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллолтын чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд ТҮМЭН дасгалыг хийлгэж, ажлын байран дээр хийж хэвшүүлэхийг уриаллаа.
  4. 2023 оны 06 сарын 05-07-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын чийрэгжүүлэлтийн танхимд “Жирэмсэн үеийн дасгал хөдөлгөөн, зөв хооллолт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 7 жирэмсэн ээжийн хамруулан, төрөлтөд бэлтгэх дасгал хийлгэн, хүчил төрөгчийн коктейлиор үйлчиллээ.
  5. Аймгийн TBS телевизээр “Осол гэмтлээс сэргийлж аюулгүй байдлаа хангахыг” АНЭ-ийн  ГСС их эмч  Ц.Жамьангарав, Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого сэдвээр  АНЭ –ийн халдвартын их эмч, клиникийн профессор Б.Оюунтуяа нар  мэдээлэл хийж ярилцлага өгсөн.
  6. НЭМҮТөв,  ЭМЯ-аас хүүдийн ахуйн осол, 5 Зам тээврийн  ослоос сэргийлье 3,   Халдварт  өвчин чиглэлээр 5 Амьсгалын замаар дамжих халдвар 4, Бэлгийн замаар дамжих халдвар 6, Шинэ болон дахин сэргэж буй халдвар 2, Вакцин 2. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 5 нийт 32 төрлийн  зөвлөмжийг Эрүүл мэндийн газрын албан ёсны фейсбүүк хуудас Төв аймгийн төрийн албан  байгууллага  цахим хаягаар тогтмоол постер, пост, видео хүргүүлж ажиллсан.
  7. 2023 оны 06 сарын 13-ны өдөр Медклийн ХХК-тай хамтран Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвийн халдварын сэргийлэлт хяналтын багийн ахлагч, ариутгагч нарыг чадавхижуулах сургалтын зохион байгуулсан. Тус сургалтад 65 эмнэлгийн мэргэжилтэн танхимаар хамрагдсан байна.
  8. БНХГУ-ын халдварын сэргийлэлт хяналтын нийгэмлэгээс зохион байгуулсан “Халдварын сэргийлэлт хяналтын ажилтан бэлтгэх” 4 хоногийн сургалтыг 2023 оны 06 сарын 19-22-ны өдрүүдэд ЦССҮТ-д зохион байгуулагдсан. Тус сургалтад Эрүүл мэндийн газрын Тархвар судлагч 1 эмч хамрагдсан.
  9. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд Зоонозын халдварт өвчний 25 дугаар үндэсний чуулган 2023 оны 06 сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж, Эрүүл мэндийн газраас 1 Тархвар судлагч эмч хамрагдсан.
  10. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Гамшгаас хамгаалах 12 алба, яам агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болоод 21 аймгийн Онцгой комиссын гишүүд зэрэг 2500 гаруй хүн танхимаар болон цахимаар газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулилтад 2 өдөр оролцсон.
  11. Энэ удаагийн дадлага сургуульд Төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой дадлага сургуулилт байсан. Дайчилгааны баг болон нөөц хангалтын багуудад оролцож, сургуулилтыг амжилттай дүүргэсэн.
  12. Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Үндсэний Аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газар хамтран “Стратеги, команд штабын сургууль”-ийг Улаанбаатар хот, долоон аймгийг хамруулан 2 өдөр зохион байгуулсан. 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болж аймаг, сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн анги, бүлгүүд түр цугларах газарт цугларсан.  Энэ үеэр Төв аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар аймгийн Онцгой комисын гишүүд, мэргэжлийн анги, бүлгүүдийн бэлтгэл, бэлэн байдал, хувцасны жигдрэлтийг шалгасан бөгөөд манай байгууллагыг “Хангалттай сайн” гэж үнэлсэн.
  13. Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯам, ХӨСҮТөв, ДЭМБ, Дархан-Уул аймаг хамтран 06 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд төвийн бүсийн 7 аймгийг хамруулан “Ослын удирдлагын тогтолцоо, ослын удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж, нийт 224 хүн хамрагдсан. Тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газраас 2, Онцгой байдлын газраас 2 хүн оролцсон.
  14. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан 4 удаагийн магадлангийн цахим сургалтад АНЭ, өрх, сумын болон хэлтсийн 16 мэргэжилтэнг хамруулсан.
  15. “Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” говийн бүсийн хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхижуулах 2 өдрийн сургалт Өмнөговь аймагт зохион байгууллагдсан. Тус сургалтад аймгийн хамтарсан багийн ахлагч ГБЗХГ-ын дарга н.Буянхишигээр ахлуулсан Боловсрол, Цагдаа, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын нийт 5 гишүүн оролцож аймгийн хэмжээний 2023 оны төлөвлөгөөг танилцуулан төлөвлөгөөнд дахин тодотголыг хийсэн.
  16. Аймгийн хэмжээнд “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийн хэрэгжилтэд Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг үнэлгээ хийж, өгсөн зөвлөмжийн дагуу аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг  боловсруулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  17. 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд анхан шатны Эрүүл мэндийн байгууллага, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй их эмч, эх баригч нарыг нярайн тусламж, үйчлилгээний чиглэлээр чадавхижуулах зорилгоор Амгалан амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн зөвлөх эмч С.Энхтуяа сургагч багштай хамтран “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” ажлын байрны онол дадлага хосолсон 2 өдрийн сургалтыг Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд зохион байгуулан нийт 60 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
  18. “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд хамрагдсан. Төв аймгийн ЭМГ-аас сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх чадавхыг сайжруулах хүсэлтийг гарган ЭМЯ, ДЭМБ-тай хамтран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх буюу нэн ялангуяа “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхыг ЭМАШТҮ-ний түвшинд нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо АУСургуулийг түшиглэсэн 3 өдрийн сургалтад 27 сумын 58 эмч, сувилагчийг хамруулан амжилттай  зохион байгууллаа.
  19. Монгол Японы Эмнэлгийн захиргаа, Анагаах ухааны сургуулийн багш нарын дэмжлэг туслалцаатайгаар Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын 27 эрүүл мэндийн төвийн 58 эмч, сувилагч “Монгол-Японы эмнэлэг”-т туршлага судалж, лавлагаа шатлалын эмнэлгийн орчин нөхцөл, зохион байгуулалт, хүлээн авах эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, дуран, тусгаарлах өрөөний зохион байгуулалт, сувилахуйн постын үйл ажиллагаа, халдварын сэргийлэлт хяналт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, цахим бүртгэл зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чухал тасаг нэгжээр явж, лавлагаа шатлалын мэргэжил нэгт эмч, сувилагч нараасаа суралцсан сайхан аялал зохион байгууллаа. Тус туршлага судлах аялалд өрх, сумын 58 эмч, сувилагч хамрагдсан.
  20. Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэн, Уламжлалт Анагаах Ухаан Эмч Судлаачдын Нийгэмлэг хамтран уламжлалт анагаахын эмч, мэргэжилтнүүдээ тасралтгүй хөгжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэлэг мэдээ, мэдээллээр хангах зорилгоор 2023 оноос Нийгмийн эрүүл мэнд ба УАУ сэдэв дор цахим хэлбэрээр улирал бүрд цаг үетэй холбон цахимаар тасралтгүй сургалт зохион байгуулж байгаагын дагуу Уламжлалт анагаах ухаанаар цаг улиралд зохицуулан идээ, ундаа, явдал мөр, хүүхэд хэрхэн зуны улиралд чийрэгжүүлэх тухай сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулсан сургалтад 40 эмч, мэргэжилтэнг хамруулсан.
  21. 2023 оны 06 сарын 26-ны өдөр Эрдэнэ суманд “Унд ахуйн усны эрүүл ахуй, хуванцар савны хэрэглээ“ сэдэвт сургалт Орчны эрүүл мэндийн лабораторийн химич оролцон, хичээл заасан.

 

 

Орчны эрүүл мэндийн лаборатори

  1. Лабораторид нийт 137 сорьцод 1111 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн ажилласан. Сорьц шинжилгээний хариуг баталгаажуулан хүргүүлсэн. Үүнд:
  • Химийн лабораторид 10 сумын унд ахуйн усны 54 сорьцод  864 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй. 
  • Нян судлалын лаборатори 14 сумын унд ахуйн усны 82 сорьцод 247 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.
  • Хөрсний 1 сорьцод 4 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн. /Сорьц стандартын шаардлага хангаагүй/

 

Мэдээ нэгтгэсэн: ХШҮ хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн

2023.06.29

 

 

 



 

 

 

НИЙТЭЛСЭН: 2023-07-05 15:15:12