+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 7 ДУГААР САРЫН МЭДЭЭ

ЭМГ-ын 07 дугаар сарын мэдээ

  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 6 дугаар сарын байдлаар 436 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 38 тохиолдлоор өссөн ба 442 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 680 эмэгтэй байна, 591 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 93.60% хамрагдсан. Нийт 188769 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 62108, амбулаторийн үзлэг 104878, идэвхтэй хяналтаар 13666 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 7212 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 8587 хүн эмчлэгдэн нийт 62866 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,3 байна. Аймгийн хэмжээнд нийт 250 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 20.4%, хорт хавдрын нас баралт 60 тохиолдол буюу 24.0%, гаднын шалтгаант нас баралт 45 буюу 18.0%-ийг эзэлж байна.
  2. Төв аймгийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сантай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Зуунмод сумын зорилтот бүлгийн хүүхдүүдэд шүдний нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Үзлэгт нийт 125 хүүхэд хамрагдаж, амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах сургалт, мэдээлэл өгч, шүдний ОО сойзоор хангалаа. Шүдний ломбо 109, шүд авалт 20, фторт түрхлэг 21, сувгийн эмчилгээнд 4 хүүхэд хамрагдсан байна.
  3. Нярайн бамбайн скринингийн 45 шинжилгээ АШУҮИС-ийн төв эмнэлэгт хүргүүлсэн.
  4. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үндэсний их баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах тухай” 04 албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж, хэрэгжилтийн тайланг албан тоотоор Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Нэгдсэн эмнэлэг, 26 сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн нийт 63 удирдлага, холбогдох эмч, эмнэлгийн ажилчдад цахим хурал хийж, үүрэг чиглэл өгсөн. Баяр наадмын өдрүүдэд аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэг 348, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 645 /насанд хүрэгч-450, хүүхэд-195/ иргэнд үзлэг хийж, үүнээс: осол гэмтлийн шалтгаант 35, яаралтай мэс засал 4, архины хордлого 3 бүртгэгдсэн. Түргэн тусламжийн дуудлага нийт 427 / насанд хүрэгч-343, хүүхэд-84/ бүртгэгдэж, үүнээс архины хордлого 10 бүртгэгдэж яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлэн ажилласан. Нийт 14 эх амаржиж 8 эрэгтэй, 6 эмэгтэй хүүхэд эсэн мэнд төрсөн. Баянхангай, Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт 3 авто осол бүртгэгдэж, нийт 16 хүн өртсөн, үүнээс: 13 хүн /10 насанд хүрэгч, 3 хүүхэд/ гэмтэж, 2 том хүн нас барсан байна. Анхан шатны Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлэн, 9 иргэнийг тээвэрлэн, дээд шатлалын тусламж, үйлчилгээнд хамруулсан.  
  5. ЭМЯ, ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн болон Төв оффисын төлөөлөгчид ЭМГ, АНЭ, Сэргэлэн сумын ЭМТ-д зочилж халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн явц, зохион байгуулалттай танилцлаа.
  6. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагтай хамтран  8 жирэмсэн   эмэгтэйд  Төрсний дараах сэтгэл гутрал, стресс тайлах энгийн аргууд, Эхийн сүүгээр хооллох ач тус сэдвээр мэдээлэл хийсэн.
  7. Музей, Соёлын төвд эрүүл хооллолт, Ажлын байрны стресс сэдвээр  15 хүнд мэдээлэл хийсэн.
  8. Цагдаагийн газартай хамтран эрүүлжүүлэн саатуулах байранд 17 иргэнд архинд донтох эмгэг сэдвээр сургалт хийж гарын авлага тараасан.
  9. Тусгай зөвшөөрөл хүссэн нийт 8 эрүүл мэндийн байгууллагын материалыг хүлээн авч судлан ажлын хэсгийн дүгнэлт гаргасан,  байцаагчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.
  10. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбоотой ЭМЯ-аас ирүүлсэн Fiscal-ыг программд уншуулж цалинтай холбоотой өөрчлөлтийг сум нэг бүрээр тааруулсан.
  11. 2024 оны төсвийн төслийг АНЭ, өрх, СЭМТ-үүдээс авч, алдаатай ирүүлсэн байгууллагуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
  12. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны үйл ажиллагааны хагас жилийн  тайланг нэгтгэж байна.
  13. Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн нэгтгэл хийгдэж ЭМЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.
  14. Архив, албан хэрэг хөтлөлтийн arms программд 294 явсан бичиг, 9 өргөдөл гомдол, А, Б тушаал 20, нийт 323 бичиг баримт шивж оруулсан.
  15. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” арга хэмжээний төлөвлөгөөний хагас жилийн тайлан гаргаж ХӨСҮТ-д хүргүүлсэн.
  16. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг сар бүр нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 06 сарын байдлаар халдвартай хог хаягдал 735,42кг, хурц үзүүртэй хог хаягдал 391кг, эмгэг хог хаягдал 2,8 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 14,1 химийн хог хаягдал 241,5 л  тус тус  байна.
  17. Халдварт өвчний сэжигтэй нийт 12 тохиолдол бүртгэгдсэн. Үүнд: салхин цэцэг 7, энтеровирус 2, гар хөл амны өвчин 3
  18. Вируст гепатитын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор ХӨСҮТ-д хүргүүлдэг. Нийт С вирусийн илрүүлэг үзлэгт хамрагдсан 74, эерэг гарсан 3, В вирусийн илрүүлэг үзлэгт хамрагдсан 74, эерэг 2 байна. В,С вирусийн илрүүлэг үзлэгт хамрагдсан жирэмсэн эх 20, үүнээс В вирус эерэг 1 байна. В вирусийн халдвартай эхээс төрсөн нярай байхгүй.
  19. Улсын онцгой комиссын шийдвэрээр гарсан үер усны аюултай холбоотой аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас бүртгэгдсэн халдварт өвчний мэдээг өдөр бүр гаргаж ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгжид хүргүүлсэн. Баяр наадмын амралтын өдрүүдэд Салхинцэцэг 3, Энтеровирусийн халдвар 1 бүртгэгдсэн.
  20. Үер усны аюул, осол гэмтэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гэдэсний халдварт өвчин, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  тухай зөвлөмж гаргаж 28 эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвийн цахим хуудсанд 3 төрлийн шторк, зураг байршуулсан. Хандалтын тоо 6218

 

Мэдээ нэгтгэсэн: мэргэжилтэн  Т.Баасанхүү

2023.07.25

НИЙТЭЛСЭН: 2023-08-15 15:15:20