+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Эрүүл мэндийн газрын 08 дугаар сарын мэдээ

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:

 

  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 7 дугаар сарын байдлаар 502 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 49 тохиолдлоор өссөн ба 508 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 672 эмэгтэй байна, 700 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 93.86% хамрагдсан. Нийт 206393 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 66871, амбулаторийн үзлэг 114692, идэвхтэй хяналтаар 15803 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 8560 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 9697 хүн эмчлэгдэн нийт 71296 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.4 байна. Аймгийн хэмжээнд нийт 298 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21.81%, хорт хавдрын нас баралт 66 тохиолдол буюу 22.15%, гадны шалтгаант нас баралт 56 буюу 18.79%-ийг эзэлж байна.
  2. Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 15, ЭМЯ-ны Жуух бичигээр 24, аймгийн ИТХ-ын Хүндэт жуухаар 4, аймгийн Хүндэт тэмдэг 3, аймгийн Засаг даргын Жуух бичгээр 5 албан хаагчийг тус тус шагнаж урамшуулсан. 
  3. Монгол УИХ, ДЭМБ, ЭМЯ хамтран зохион байгуулж буй дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганд оролцогчид Алтанбулаг, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаатай 2023 оны 08 дугаар сарын 22-нд танилцав. Уг арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар 12 хүний бүрэлдэхүүнтэй баг 7 хоног тухайн сумдад ажиллав.
  4. 26 сумын Эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн санд 2 талдаа дэлгэцтэй компютер, бар код уншиж машин, баримт хэвлэгчийн хамт хүлээлгэн өгсөн.
  5. 2023 оны 4 дүгээр улиралд гадаадын богино хугацааны мэргэшүүлэх сургалтад 4 сувилагч, 1 эх баригчийн сургахаар мэдээллийг ЭМЯ-руу хүргүүлсэн.
  6. Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Жаргалант суманд бүртгэгдсэн хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлыг 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 15:00 цагаас Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулав. Хуралд ЭМГ-ын ЭТҮХэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хүүхдийн тасгийн эрхлэгч, Алтанбулаг, Батсүмбэр, Жаргалант, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга, холбогдох эмч нар цахим болон танхим хэлбэрээр нийт 37 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй оролцож дүгнэлт, шийдвэрийг гарган ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд хүргүүлсэн.
  7. Нярайн бамбайн скрининг шинжилгээнд нийт 24 шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт хүргүүлсэн.
  8. ЗГИОНХ 11-11 төвд Жаргалант, Батсүмбэр сумын эрүүл мэндийн төвүүдтэй холбоотой 2 удаагийн гомдлын мөрөөр холбогдох арга хэмжээг авч, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэсэн.
  9. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанд 2017, 2018 онд бүртгэгдсэн умайн урагдлаас шалтгаалсан амьгүй төрөлтийн 2 тохиолдлын холбогдох материалуудыг нэгтгэн 1 боть болгон албан тоотын хамт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн.
  10. Тусгай зөвшөөрөл олгох комиссын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн  комиссын гишүүд төсөл нь дэмжигдсэн 3 хувийн эмийн сан, 1 шүдний эмнэлэг /Мандал дент - Батсүмбэр/, 1 үүдэн эмнэлэг /Анагаах булаг/-ийн ажлын байранд хийсэн улсын байцаагчийн үнэлгээг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх, шинээр тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн 2 /Наран жинс, Ариг усун/ хувийн сувилал, 2 хувийн эмийн сан /Тэлмэн гоо - Цээл, Жаргалан - Баянжаргалан/ материал, Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох 1 сувилал, 1 эмийн сангийн хүсэлтийг хэлэлцэн ЭМГазрын даргын 2023 оны 08 сарын 15-ны өдрийн А/47 дугаар тушаал гаргасан. Тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллагад мэдээллийг хүргүүлж төсөл дэмжигдсэн 4 эрүүл мэндийн байгууллага болон тусгай зөвшөөрөл олгогдохоор шийдвэрлэгдсэн 1 шүдний эмнэлэгт албан даалгавар хүргүүлсэн. Тушаалыг бүрэн эхээр нь Аймгийн татварын хэлтэс болон Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл олгох гэрчилгээнд бичилт хийлгэж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгөхөд бэлэн болсон /1822-1826/.
  11. Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2023 оны 08 дугаар сарын 16-18-ны өдөр Төв аймагт настны цогц тусламж үйлчилгээ, эрүүл насжилтад бэлтгэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх салбар дундын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж аймгийн Баруун Зуунмод өрхийн эрүүл мэндийн төвд ажиллан ахмадуудтай уулзалт зохион байгуулж 2 болон 3 дахь өдөр Борнуур сумын ЭМТөв болон Батсүмбэр сумын ЭМТөвд ажиллан  дарга нартай уулзалт хийлээ. Тус уулзалт хэлэлцүүлэгт Төв аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороо, Ахмадын төрийн бус байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвөөс оролцлоо.
  12. Орон сууцны барилга 10, шатахуун түгээх станц 5, амралт жуулчны бааз 8, нийт 23 барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргасан.
  13. Салбарын хяналтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны 10-00-17 дугаар удирдамжийн дагуу Дэлгэрхаан сумын эрүүл мэндийн төвийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ хийсэн. 51,2 %-тай их эрсдэлтэй үнэлэгдсэн.
  14. Гэр бүл хүүхэд залуучууд, хөгжлийн газартай хамтран 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Батсүмбэр сумын “Цагаан нуга” хүүхдийн зулсангийн халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ хийсэн. 13,2%-тай бага эрсдэлтэй үнэлэгдсэн.
  15. burtgel.mohs.mn системд АМ-36 маягтын 133 үзүүлэлтээр ЭМБ-н өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэж баталгаажуулан илгээж  байна.
  16. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдээс сар бүрийн 30, 31-ны өдрөөр тасалбар болгон мэдээлэл сургалт сурталчилгааны сарын мэдээг авч нэгтгэн ажиллаж байна.
  17. Засгийн газрын үйл ажиллагаа хөтөлбөр, Хууль тогтоомж тогтоол шийдвэрийн 8 сарын 7 сарын хэрэгжилтийг программ шивж оруулсан.

Халдвар хамгааллын чиглэлээр:

  1. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 07 сарын байдлаар халдвартай хог хаягдал 950.9кг, хурц үзүүртэй хог хаягдал 670.7кг, эмгэг хог хаягдал 15.94 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 17.2 химийн хог хаягдал 71.2 л  тус тус  байна.
  2. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол нийт 17 бүртгэгдсэн. Үүнд: Салхин цэцэг-1, энтеровирус-8, гар хөл амны өвчин-1, суулгалтат халдвар-6 бүртгэгдсэн байна.
  3. Мөнгөнморьт суманд гарсан малын боом өвчний голомтод 3 хоногийн хугацаатай ажиллаж, хөл хорио тавин тархвар судлалыг хийн, зөвлөгөө, зөвлөмжөөр ханган ажилласан. Нийт 13 айлын мал үхсэн ба 2 хүний боомын сэжигтэй тохиолдол илрээд байна.
  4. Ковид-19 цар тахлын эерэг тохиолдлын line лист, орны мэдээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр нэгтгэн аймгийн удирдлагуудад, ХӨСҮТ, ЭМЯ-нд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 07 байдлаар 0 эерэг тохиолдол илэрсэн.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/

  1. “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд “Эхийн сүүгээр дагнан хооллохын ач холбогдол”, Төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэх сэдвүүдээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эхийн амрах байрны 10 эхэд сургалт хийж, хүчилтөрөгчийн коктейлиор үйлчилсэн.
  2. ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд нөлөөллийн аяны” хүрээнд 6 төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол /донтолт, архи тамхины хэрэглээ, мансууруулах бодисын хамаарал, стресс ядаргаа/ олгох сургалтыг зохион байгуулсан. Цахим онлайн хичээлийн бичлэг 5, Teaser бичлэг 7, постер зураг 10 зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудаст байршуулан иргэдэд мэдээлэл хүргэсэн. 
  3. Тарваган тахал өвчнөөс сэргийлэх, Боом өвчнөөс  урьдчилан  сэргийлэх зөвлөмжийг иргэдэд   цахимаар болон, гарын авлагыг  220 ширхэг  түгээсэн.

Орчны эрүүл мэндийн лаборатори

  1. Лабораторид нийт 55 сорьцод 492 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн ажилласан. Сорьц шинжилгээний хариуг баталгаажуулан хүргүүлсэн. Үүнд:
  • Химийн лабораторид: Төв Чандмань ДЭХГазрын ус түгээх цэгийн 25 унд ахуйн усанд 400 үзүүлэлтээр, АНЭ-ийн Гемодиализын аппаратны 1 усанд  шинжилгээг гүйцэтгэсэн. Стандартын шаардлага хангаагүй 1 сорьц байна.
  • Нян судлалын лабораторид: Төв Чандмань ДЭХГазрын 25, Борнуур сумын цэцэрлэгийн 2, АНЭ-ийн диализны аппаратны 1, төв цэвэрлэхийн бохир усны 2 сорьцод шинжилгээг 92 үзүүлэлтээр хийж гүйцэтгэсэн стандартын шаардлага хангаагүй сорьц 1 байна.
  •  

Мэдээ нэгтгэсэн: ХШҮ хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн

2023.08.24

 

 

НИЙТЭЛСЭН: 2023-09-05 15:18:15