|
Эрүүл мэндийн газрын 09 дүгээр сарын мэдээ
-
Аймгийн хэмжээнд 2023 оны 8 дугаар сарын байдлаар 567 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 40 тохиолдлоор өссөн ба 574 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 669 эмэгтэй байна, 820 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 93.29% хамрагдсан. Нийт 236150 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 76780, амбулаторийн үзлэг 130918, идэвхтэй хяналтаар 18545 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 9727 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 10956 хүн эмчлэгдэн нийт 80618 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.4 байна.
Аймгийн хэмжээнд нийт 343 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21.57%, хорт хавдрын нас баралт 77 тохиолдол буюу 22.45%, гадны шалтгаант нас баралт 69 буюу 20.12%-ийг эзэлж байна.
-
Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв, Архуст сумын нутагт байрлаж сувиллын үйл ажиллагаа эрхэлдэг Булагтай сувилалд ажлын байран дээр зөвлөн тусалж ажилласнаар 09.05-09.13-ны өдрүүдэд магадлан итгэмжлэлд амжилттай хамруулсан.
-
2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах сургалтын төрийн сангийн зардлаар үндсэн мэргэшлээр суралцах 7 эмч, төрөлжсөн болон дээшлүүлэх мэргэшлээр 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн суралцахаар төлөвлөгдсөн ба сургууль сонгох болон гэрээний бэлтгэл ажил хийгдэж байна.
-
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын 2023.09.11 33/28 дугаартай удирдамжийн дагуу Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төвийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
-
Аймгийн ЗДТГ-ын НБХ-тэй хамтран 26 сум, 1 өрхийн ЭМТ-ийн 2023 оны ажлын явц, үр дүнтэй танилцах цахим хурлын зохион байгуулан, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн.
-
Төв аймагт Монгол улсын Ерөнхий сайд, Эрүүл мэндийн дэд сайд айлчлан ирэхтэй холбогдуулан, салбарын хэмжээнд бэлтгэл ажлыг ханган, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулж, Эрүүл мэндийн дэд сайд, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулсан.
-
Эрүүл мэндийн газар, Боловсролын газартай хамтран ЕБС, СӨБ, Политехникийн коллеж, Хүүхдийн дотуур байрны үдийн цай, хоол үйлдвэрлэлд эрүүл ахуй, халдвар хамгааллын лабораторид суурилсан тандалт шинжилгээг 2023 лны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хүрээнд агаарын шинжилгээ 32, арчдас шинжилгээ 325, ундны усны дээж 16 тус тус авч Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн лабораторит шинжилгээг гүйцэтгэсэн ЕБС-ийн 2469 хүүхэд, үүнээс дотуур байранд 169, СӨБ-ын 1400 гаруй хүүхэд, Политехникийн коллежийн дотуур байрны 79 хүүхдүүдийн эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавин үдийн цай хоол үйлдвэрлэлийн хэсэгт эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн байгаатай танилцан, зөвлөгөө зөвлөмжөөр ханган, ажиллалаа.
-
Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд хүртэлх 100 км алхалтын үйл ажиллагааны нээлтийг Эрдэнэ суманд хийж, сумын явган алхалтын холбоо албан ёсоор байгуулагдаж туг дэвтрээ гардан авсан.
-
Эрүүл мэндийн 2023 оны А/256 дугаар тушаалын хүрээнд Улсын 1,2,3 дугаар эмнэлэг, Клинико эмнэлэг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, сумын эрүүл мэндийн төвүүд хамтран Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг аймгийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар Лүн суманд Лүн, Аргалант, Баянцогт, Заамар суманд Заамар, Эрдэнэ суманд Архуст сумдын иргэд үзлэгт хамрагдаж байгаа ба нийт 591 иргэнийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамруулсан байна. Үүнийг насны бүлгээр авч үзвэл: 18-35 нас 138, 36-45 нас 121, 46-60 нас 174, 60-аас дээш 158 иргэн байна. Мөн эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, хамрагдвал зохих иргэдийн тоог бодит болгох үүднээс өөр газар илрүүлэг үзлэгт орсон хүн, тухайн сумын иргэн боловч өөр газар амьдардаг хүн, Зуунмод сумын агентлаг байгууллагуудын албан хаагчдын үзлэгт орсон мэдээ, судалгааг авч нэгтгэж байна.
-
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Нийгмийн бодлогын хэлтсийн даргын өгсөн чиглэлийн хүрээнд мэдээлэл бэлтгэн, хуралд оруулсан.
Халдвар хамгааллын чиглэлээр:
-
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 08 сарын байдлаар халдвартай хог хаягдал 857.22 кг, хурц үзүүртэй хог хаягдал 401,76 кг, эмгэг хог хаягдал 57.8 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 17.2 химийн хог хаягдал 71.2 л тус тус байна.
-
Халдварт өвчний сэжигтэй тохиолдол нийт 10 бүртгэгдсэн. Үүнд: Салхин цэцэг-2, суулгалтат халдвар-8 бүртгэгдсэн байна.
-
Мөнгөнморьт суманд гарсан малын боом өвчний голомтод 3 хоногийн хугацаатай ажиллаж, хөл хорио тавин тархвар судлалыг хийн, зөвлөгөө, зөвлөмжөөр ханган ажилласан. Нийт 13 айлын мал үхсэн ба 2 хүний боомын сэжигтэй тохиолдол илрээд байна.
-
Ковид-19 цар тахлын эерэг тохиолдлын line лист, орны мэдээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр нэгтгэн аймгийн удирдлагуудад, ХӨСҮТ, ЭМЯ-нд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 08 байдлаар 0 эерэг тохиолдол илэрсэн.
-
Мөнгөнморьт суманд бүртгэгдсэн хүний боом өвчний сэжигтэй тохиолдолд АНЭ-тэй хамтарсан хариу арга хэмжээний баг томилогдон нэг өдрийн хугацаатай ажилласан.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА /дэлгэрэнгүй/
-
Эрүүл мэндийн салбарын Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад ЭМГ, АНЭ-ийн хүний нөөцийн мэргэжилтэн хамрагдсан.
-
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс төгсөлтийн дараах сургалттай холбоотой цахим хуралд УТСХ-ийн дарга, Хүний нөөцийн мэргэжилтэн оролцсон.
-
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Төв аймгийн Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулж буй “Эерэг хандлагаар түүчээлье” аяны хүрээнд зохион байгуулж буй ёс зүйн сургалтад 26 сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн газрын 270 гаруй албан хаагчид, эмнэлгийн ажилтнуудыг хамруулан, хувь хүний темпраментыг тодорхойлон, ажлаас халшрах хам шинжийн судалгаа авч ажиллаж байна.
-
Төв аймагт 19 жилийн зохион байгуулагдсан дайчилгааны сургалтад Хяналт шалгалтын хэлтсийн Улсын байцаагчийг хамруулан, өгөгдсөн цагийн нөхцөл байдалд Халдварт судлагч эмч нараа амжилттай ажиллуулсан.
-
Аймгийн ахмадын сувилалд амарч буй 49 ахмадуудад “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүд ,Эрүүл зөв хооллолт ” сэдвээр сургалт хийж мөн хүчил төрөгчийн коктейлиор үйлчиллээ.
-
Дундговь аймагт “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл” сэдвээр 2 хоногийн сургалтад ЭМГ 3, АНЭ 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
Орчны эрүүл мэндийн лаборатори
-
Лабораторид нийт 55 сорьцод 492 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн ажилласан. Сорьц шинжилгээний хариуг баталгаажуулан хүргүүлсэн. Үүнд:
-
Химийн лабораторид: 3 сумын 19 унд ахуйн усны сорьцод нийт 304 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн, стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй.
-
Нян судлалын лабораторид: 429 сорьцод 891 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн үүнээс стандартын шаардлага хангаагүй 183 сорьц байна. Үүнд:
-
Унд ахуйн 23 дээжинд 69 үзүүлэлтээр - Стандартын шаардлага хангаагүй 8
-
Агаарын 15 сорьцод 30 үзүүлэлтээр - Стандартын шаардлага хангаагүй 9
-
Арчдасны 383 сорьцод 882 үзүүлэлтээр - Стандартын шаардлага хангаагүй 163
-
Хөрсний 5 сорьцод 20 үзүүлэлтээр - Стандартын шаардлага хангаагүй 3
Мэдээ нэгтгэсэн:
ХШҮ хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн
2023.09.25
|