+976 - 70273346,    70273705
ЭМГ-ЫН 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Эрүүл мэндийн газрын 10 дугаар сарын мэдээ

  1. Аймгийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 623 эх төрж өнгөрсөн оны мөн үеэс 33 тохиолдлоор буурсан ба 630 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 684 эмэгтэй байна, 910 жирэмснийг шинээр хяналтад авснаас эхний 3 сартай хяналтад 92.75% хамрагдсан. Нийт 266943 хүнд үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 86740, амбулаторийн үзлэг 148378, идэвхтэй хяналтаар 21165 хүнд үзлэг хийсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 10892 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 12222 хүн эмчлэгдэн нийт 90274 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.4 байна.

Аймгийн хэмжээнд нийт 382 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21.47%, хорт хавдрын нас баралт 86 тохиолдол буюу 22.51%, гадны шалтгаант нас баралт 82 буюу 21.47%-ийг эзэлж байна.

  1. 2023 оны жилийн эцсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээг 2023 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. 10 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Мөнгөнморьт сумдуудаар тойрч сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийсэн байна.
  2. Эрүүл мэндийн сайдын А/256 дугаар тушаалын дагуу улсын 1,2,3 дугаар төв эмнэлгийн явуулын үзлэгийн баг манай аймагт 2023.09.22-2023.10.09-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг явуулын хэлбэрээр зохион байгуулсан байна. Тус үзлэгт 19 сумын 2516 иргэд эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж, 1525 өвчлөлийг илрүүлж, эмчийн хяналтад шилжүүлсэн байна.
  3. Төв аймгийн 27 сумын хэмжээнд 2023 онд Ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн орсон 6 настай нийт 1709 хүүхдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 1671 хүүхэд буюу 97,9% нь хамрагдлаа. Үзлэгээр шүдний өвчлөл 1080 буюу 64,6%, чих хамар хоолойн өвчлөл 109, нүдний эмгэг 20, томуу 28, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны өвчин 23, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин 1, ясны өөрчлөлт 6, анемия 1, аутизм 1, арьс харшил 1, таргалалттай 4 хүүхэд тус тус илэрсэн байна. Үзлэгийн мэдээг сумдаас авч тайланг нэгтгэн, дүгнэлт хийж албан бичгээр ЭМЯ-нд хугацаанд нь хүргүүлсэн.
  4. ЭМЯ, Монголын шүдний ерөнхий эмч нарын Талст холбоо, АЗДТГ, ЭМГ, БШУГ хамтран Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4-7-р ангийн сурагчдын дунд шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд тэмцээнд оролцох сурагчдыг бэлдэх ЕБС-ийн 20 сургагч багш, шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллах 46 шүдний нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт зохион байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, материалаар хангалаа.
  5. Өндөр тунт А аминдэмийн 11 сарын захиалгыг 27 сумаас авч нэгтгэн, 6-59 сартай 9561 хүүхдэд А аминдэм уулгахаар НЭМҮТ-д захиалга хүргүүлсэн.
  6. “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 6-р судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг НЭМҮТ-өөс 21 аймгийн 112 сумын 159 баг, Улаанбаатар хотын 8 дүүрэг 40 хороог хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Судалгаанд 0-5 хүртэлх насны хүүхэд жирэмсэн ээжүүдийг түүврийн аргаар хамруулах бөгөөд судалгаанд сонгогдсон Батсүмбэр, Баянцагаан, Бүрэн, Заамар, Зуунмод, Угтаал цайдам, Эрдэнэсант зэрэг сумаас 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл мэдээллийг авч нэгтгэн,  НЭМҮТ-д хүргүүлэн, судалгаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
  7. Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан иргэдэд эрүүл зөв амьдралын хэвшил, зүрхээ хайрлахыг уриалан явган алхалт хийлээ. Алхалтад ЭМГ, АНЭ-ийн нийт 33 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
  8. Хөдөөгийн сэргэлт-Нээлттэй Төв аймаг Форумд оролцож Эрүүл зөв хооллолт, Амны хөндийн эрүүл ахуйн мэдээлэл сурталчилгаа хийж, 55 хүнд эрүүл зөв хооллолтын 9 төрлийн гарын авлага түгээж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 35 хүнд цусны даралт үзэж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа. Мөн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа хүний нөөцийн мэдээллийг постер болон тараах материал хэлбэрээр бэлтгэж, танилцуулга хийлээ.
  9. Улирлын томуугийн 4 цэнт вакциныг ХӨСҮТ-өөс 7590 тун татаж авч томуугийн дархлаажуулалтыг 10 дугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Нийт 1518 иргэнийг дархлаажуулалтад хамруулж, хамралт 20%-тай байна. Үүнээс 2-3 насны хүүхэд 562, 4-5 насны хүүхэд 718, жирэмсэн эх 3, архаг хууч өвчтэй хүмүүс 113, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 128 хамрагдсан байна.
  10. Ковид-19 цар тахлын эерэг тохиолдлын мэдээ, орны мэдээ, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр нэгтгэн аймгийн удирдлагуудад, ХӨСҮТ, ЭМЯ-нд мэдээллийг хүргэн ажиллаж байна. 10 дугаар сарын байдлаар Ковид-19 –ын 5 эерэг тохиолдол бүртгэгдсэн.
  11. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбараас гарсан хог хаягдлын мэдээг нэгтгэж ХӨСҮТ-д хүргүүлсэн. 09 дүгээр сарын байдлаар халдвартай хог хаягдал 1136.38 кг, хурц үзүүртэй хог хаягдал 528.5 кг, эмгэг хог хаягдал 22.7 кг, эмийн болон эсэд хортой хог хаягдал 240 кг, химийн хаягдал 160л тус тус  гарсан байна.
  12. Халдварт өвчний сэжигтэй тохиолдол нийт 8 бүртгэгдсэн. Үүнд салхин цэцэг-5, гар хөл амны өвчин-3 бүртгэгдсэн байна.
  13. Орчны эрүүл мэндийн лабораторид 12 сумын унд ахуйн усны  91 –н сорьцод 858 үзүүлэлтээр, хөрс-15, бохир ус-2, ариун чанар-10, агаар -23, арчдас 160 нийт 302 сорьцод 1500 үзүүлэлтээр сорилт шинжилгээг гүйцэтгэсэн. Хяналтын хэлтсийн мэргэжилтэнд унд ахуйн усны дэлгэрэнгүй судалгааг гаргаж өгсөн.
  14. Улирал бүр хийгддэг ундны усны чанар шалгах шинжилгээг Орчны эрүүл мэндийн лабораторит гүйцэтгэж, 13 эрүүл мэндийн төвийн усны дээжийг шинжилгээнд хамруулан хариуг зөвлөмжийн хамтаар хүргүүлсэн.
  15. “Та татгалз” аяны хүрээнд Зуунмод сумын архины хамааралтай 5 иргэнийг Цагдаагийн газартай хамтран АНЭ-ийн сэтгэцийн тасагт хэвтүүлэн эмчлүүлж байна.
  16. Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв, Улаанбатар төмөр замын харъяа Булагтай сувиллыг ЭМС-ын 2017 оны А/503 тоот тушаалын дагуу магадлан итгэмжлэлд амжилттай хамруулах ажлыг зохион байгуулж, ЭМС-ын 2023 оны А/343 дугаар тушаалаар тус бүр 2 жилээр магадлан итгэмжлэлд хамруулсан.
  17. ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас ирүүлсэн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн үндэсний хэмжээний тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, жил бүр “ Монгол улс дахь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа”-г эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж боловсруулан хүргэсэн.
  18. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан “Ихэс түрүүлэлт ба шигдэлтийн шалтгаант цус алдалтын үед үзүүлэх мэс заслын орчин үеийн арга, техник”, “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хуралд эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан оролцсон.
  19. 2023 онд магадлан итгэмжлэлд хамрагдсан 3 сувилал, Нэгдсэн эмнэлэг, 1 үртой эмнэлэг, 8 сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах төлөвлөгөөг хянаж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд баталгаажуулахаар хүргүүлсэн.
  20. Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумын Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сан, сумдад байрлан эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа 4 хувийн хэвшлийн эмийн сангуудад ЭЭХХЗГ-ын улсын ахлах байцаагч, ЭМГ-ын эмийн мэргэжилтэн нар газар дээр нь ажиллаж, хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалсан.
  21. 10 сарын байдлаар дээд шатлалын байгууллагууд руу /ЭМЯ, ТАЗ/ 4 төрлийн /зөөлөн эдлэл, салбарын хөрөнгө оруулалт, албан тушаалын тодорхойлолт, цалин/ судалгааг гарган хүргүүлсэн байна.
  22. Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан удирдамж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, Монгол Улсын Засгийн агзрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 5.3, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 79 дүгээр тогтоолоор батлагдсан 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 30 обьектод төлөвлөгөөт шалгалт хийсэн тухай танилцуулгыг хяналтын 4 чиглэлээр хүргүүлсэн.
  23. Аймгийн Прокурорын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баян суманд үйл ажиллагаа явуулдаг Согтуурах, мансуурах, архинд донтох өвчтэй хүнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
  24. Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/07 дугаартай удирдамжийн хүрээнд 4 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 4 дүгнэлт гаргаж хүргүүлсэн.
  25. Төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх албан тушаалтын айлчлалын үед хоол хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/08 дугаартай удирдамжийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч 016 дугаар нэгтгэлд хийсэн ажлын айлчлалын үеэр шалгалт хийж бэлэн болсон хоол, хүнсний бүтээгдэхүүнс 6 дээж авч СХГ-ын лабораторид шинжлүүлсэн. Хоол хүнстэй холбоотой хордлого, халдвар гараагүй.
  26. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл, бэлэн байдалд шалгалт хийх тухай, Нялх балчир хүүхдийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, танилцуулгыг хавсралт хүснэгтийн хамт хүргүүлсэн.

Сургалт

  1. “Хүүхдийн эрх, хамгааллын статистик маягт нөхөх зааврыг хэрэглэх нь” сэдэвт зүүн бүсийн сургалтад 2 мэргэжилтэн хамрагдаж, сертификат авлаа.
  2. Улсын Их Хурлын НББХ болон Эрүүл Мэндийн Яам хамтран “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт” сэдэвт цахим хэлэлцүүлэгт 5 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 3 жирэмсэн ээж, 3 хөхүүл ээж хамрагдаж, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж санал хүсэлтээ илэрхийллээ.
  3. Архуст суманд зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах команд штабын сургалтад СЭМТ-ийг бэлтгэн оролцож, 92.3% үнэлэгдсэн.
  4. Сүмбэр сумын 30 иргэн, 15 төрийн албан хаагчид Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “Стресс, нойргүйдэл, архи тамхины хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ.

Мэдээ нэгтгэсэн:

ХШҮ хариуцсан мэргэжилтэн Т.Билгүүн

2023.10.24

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-10 15:14:47