+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 03 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ХҮРЭЭНД:

  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХҮРЭЭНД:

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн чиглэлээр:

-          Эрүүл мэндийн салбарын 2024 оны “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг цахимаар зохион байгуулж, 2023 онд хийсэн ажлаа танилцуулан, 2024 онд хийх ажлаа хэлэлцэн, 29 эрүүл мэндийн байгууллагын 200 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанг хамрууллаа.

-          ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 234.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баяндэлгэр, Эрдэнэсант сумын ЭМТ яаралтай түргэн тусламжийн автомашинтай болсон.

-          Дэлхийн эмч нарын өдрийг угтсан спортын 2 төрөлт арга хэмжээг 2024.03.23-ны өдөр нийт 170 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 9 багт хуваагдаж амжилттай өрсөлдлөө.

-          ЭМГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх ТЗОК-ын 2024 оны 2-р хурлыг хуралдуулж шинээр 1 эмийн санд Тусгай зөвшөөрөл олгож, 1 төслийг дэмжиж, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээч нарыг томиллоо.

Хяналт шалгалтын чиглэлээр:

-          Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчтай төлөвлөгөөт бус шалгалтыг хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагад 6 заалт тусгуулсан.

-          Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/02 дугаартай удирдамжийн хүрээнд 4 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 4 дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Бүрэн, Зуунмод сумын 160 хүүхдийн дотуур байрын барилга, Номт 1-р багийн 25, 42 айлын орон сууцны барилгын Барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст 4 удаа ажиллаж, 2 барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар, 2 барилгын улсын комиссыг дахин хуралдуулахаар санал гаргаж ажилласан.

-          Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баривчлагдсан этгээдэд олгосон хоол, хүнсний бүтээгдэхүүний илчлэг хангалтын байдалд улсын байцаагчийн 2 дүгнэлт гаргасан.

-          Төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх албан тушаалтын айлчлалын үед хоол хүнсний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/08 дугаартай удирдамжийн хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр 2 обьекьод шалгалт хийж бэлэн болсон хоол, хүнсний бүтээгдэхүүнс 9, эрүүл зүйн арчдас 20, нийт 29 дээж авч СХГ-ын лабораторид шинжлүүлсэн. Хоол хүнстэй холбоотой хордлого, халдвар гараагүй.

-          Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтын зөвлөгөөнд Хяналт шалгалтын хэлтсийн 2023 оны хяналт шалгалтын үр дүн, 2024 оны төлөвлөлт сэдвээр мэдээлэл бэлтгэж оролцсон.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:

1.       Аймгийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сард 128 төрөлт бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 127 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 636 эмэгтэй байна, 212 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 91,04% хамрагдсан. Нийт үзлэг 53296, урьдчилан сэргийлэх үзлэг 14827 буюу 27,82%,  амбулаторийн үзлэг 31335 буюу 58,79%,  идэвхтэй хяналтаар 4275 буюу 8.02%, гэрийн идэвхитэй хяналт 2516 буюу 4,72%, гэрийн дуудлага 343 буюу 0.64%-ийг тус тус эзэлж байна.  Түргэн тусламжийн дуудлагаар 2735 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 3093 хүн эмчлэгдэн нийт 21500 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,0 байна. Аймгийн хэмжээнд нийт 81 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 19,75%, хорт хавдрын нас баралт 23 тохиолдол буюу 28,40%, гадны шалтгаант нас баралт 10 буюу 12,35%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 сарын байдлаар 3 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 23,62 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 6,28 промилоор буурсан үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна.

2.       2024 оны 03 сард Магадлан итгэмжлэлд хамрагдах 7 сумын Эрүүл мэндийн төвүүд, Баруун -Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төв, Зүмбэрэл сүмбэр дотрын хувийн эмнэлгүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 4-5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 2 баг хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалсан.

3.       Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд автомашин худалдан авах тендерт шалгарсан “ХАСУ БИЗНЕС  ГРУПП” ХХК-аас Прадо-120 автомашиныг нийлүүлсэн. 2024 оны Эрүүл мэндийн төвийн шатахууны тендер зарлаж “НИК” ХХК-тай гэрээ байгуулсан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд:

4.       ЭМС-ын “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/69 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн 18 арга хэмжээ бүхий төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ба 7 хоног бүрийн Баасан гарагт тайланг ЭМЯаманд хүргүүлж байна. Нийт 5 удаа хийсэн ажлын явц болон тайланг хугацаанд нь хүргүүлсэн. Мөн Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа иргэн болон зудын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүрч чадахгүй байгаа өрхийн судалгааг гарган хүргүүлсэн. Аймгийн Шуурхай штабт ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын 57 ажилтан хуваарийн дагуу холбогдох хэлтэс, газрын төлөөлөлтэй хамтран ажиллаж байна. 

5.       14 хоног тутам “Өвөлжилт, хаваржилт”-ын мэдээг 26 СЭМТөвөөс нэгтгэн авч байна. Отроор өвөлжиж буй нийт өрхийн тоо -185, нийт иргэний тоо – 453, өөр сум аймагт явж оторлож байгаа өрхийн тоо – 134, өөр аймгаас оторлож байгаа өрхийн тоо – 33, өөрийн аймагт оторлон өвөлжиж буй малчин өрхийн тоо -36 байна.

6.       ЭМС-ын 2024 оны А/83 дугаар тушаалаар Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад үндсэн мэргэжлээр суралцаж буй эмч нарыг орон нутагт нь томилон ажиллуулах  шийдвэр гарсны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 02 дугаар сарын 29-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар 03 дугаар сарын 01-нээс 8 суманд 10 резидент эмч ажиллаж байна.

7.       ЭМЯ-наас зохион байгуулж буй Гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хандивын аяны хүрээнд  Зуунмод сумын “Түвшинсайхан” эмийн сангаас нийт 423,000 төгрөгний үнэ бүхий 20 ширхэг, “Нандин тан” эмийн сангаас 200,000 төгрөгний үнэ бүхий 10 ширхэг эмийн багц, Архуст сумын “Очир дугант”  эмийн сангийн хамт олон 5 ширхэг эмийн багцыг хандивласан байна. МНАУН-ы дэргэдэх “Лидер клуб”-ээс санаачлан зохион байгуулсан “МАЛЧДАД ТУСАЛЪЯ” аяны хүрээнд нэг өрхөд 69000 мянган төгрөгийн үнэ бүхий “МАЛЧИН БАГЦ”-ыг 30 айл өрхөд хандивлаж, аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн. ”Лидер клуб”-ын Эмнэлзүйн баг аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, 2 өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж,  зөвлөгөө өгч, Уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьдчилан сэргийлэх идээ ундаа, явдал мөрийн талаар сургалт зохион байгуулсан.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

1.       Сар бүр сумын Эрүүл мэндийн төвийн статистикч, багийн эмч нартай утсаар холбогдон тухайн сард хийгдсэн эрт илрүүлэг үзлэгийн мэдээг авч, үзлэгээ эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгч, хяналт тавин ажиллаж байна.

2.       2024 оны 03 сард Магадлан итгэмжлэлд хамрагдах 7 сумын ЭМТ, БаруунЗуунмод өрхийн ЭМТ-д Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр зөвлөн тусласан.

3.       Аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сумын Эрүүл мэндийн төвүүдэд хийгддэг лабораторийн шинжилгээний чадамжийн судалгааг авсан ба 03 сард багтаан сумандаа амьдарч буй 18-30 насны залуучуудын судалгааг авч нэгтгэхээр ажиллаж байна.

4.       Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн явуулын баг нь Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, 193 иргэнийг хамруулсан байна. /18-30 нас 14, 31-45 нас 65, 46-60 нас 68, 61-ээс дээш 46/

5.       Боловсрол сэтгэл судлалын академитай хамтран “Нийгэм сэтгэл зүйн холбоо” – г нийгмийн сэтгэл зүйч Г.Нарангэрэлтэй хамтран Төв аймагт албан ёсоор байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Зуунмод сумын  төрийн болон ТББ – ын сэтгэл зүйч нар, иргэд, эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, боловсрол шинжлэх ухааны газарын холбогдох мэргэжилтэнүүд оролцлоо. Тус холбоо нь иргэдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ЭМГ-тай хамтран ажиллах юм.

6.       Эрүүл мэндийн газар,  Аймгийн Нэгдсэн эмнэлэг, УНТЭ Урологи, Андрологийн төв, Аймгийн ЗДТГ, Залуучуудын хөгжлийн төв, ХГБХХГазар хамтран “Эрчүүдийн эрүүл мэнд-Өрхийн хөгжилд нөлөөлөх нь” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, Зуунмод сумын 20-65 насны 142 эрэгтэйд “Бүх төрлийн тамхинаас татгалзъя”,  Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт хийж зөвөлгөө мэдээлэл өглөө. Өдөрлөгийн үеэр УНТЭмнэлгийн ахлах зэргийн эмч, АУ-ы магистр Б.Содгэрэл, АНЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар 52 хүнийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамруулсан байна. Мөн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн урологийн эмч Н.Габит 21 хүнд үзлэг хийж, зөвөлгөө мэдээлэл өглөө.

Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр:

1.    ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг ЭМГ, АНЭ, Баруун Зуунмод ӨЭМТ, Эрдэнэ СЭМТ-ийн дархлаажуулалтын үйл ажиллагаа, тарилгат халдварт өвчний тандалт судалгаанд үнэлгээ хийж ажиллалаа. 

2.    Халдварт өвчний нийт 30 мэдээлэх хуудас бүртгэгдсэнээс голомтолж гарсан 1 тохиолдолд тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч ажилласан. Мөн Зуунмод суманд бүртгэгдсэн хүний Боом өвчний сэжигтэй тохиолдолд ЗӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч 48мкв талбайд голомтын халдваргүйжүүлэлт хийсэн. 

3.    Вируст гепатитын болон дархлаажуулалтын сарын мэдээ, эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг ХӨСҮТ-д хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд 02 сард нийт 946.1 кг халдвартай болон бусад хог хаягдал гарснаас халдвартай хог хаягдал 578.7кг, хурц үзүүртэй иртэй хог хаягдал 359 кг, эмгэг хог хаягдал 8.4 кг гарсан байна.

4. Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 510 сорьцод хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Химийн лабораторид Зуунмод, Баянчандмань, Баянцогт, Сүмбэр, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Баян-Өнжүүл сумын 23 унд ахуйн усанд 391 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн, стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна.

Нян судлалын лабораторид Зуунмод, Баянжаргалан, Эрдэнэ, Эрдэнэсант, Баянцогт, Мөнгөнморьт, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл сумын  унд ахуйн усны 37 сорьцод 111 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэхэд стандартын шаардлага хангаагүй 1 сорьц байна,

Зуунмод сумын МСҮТ-ийн эмчийн хүсэлтээр арчдасны 40 сорьцод шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй 10 сорьц илэрсэн үзүүлэлттэй байна.

 

Мэдээлэл, сургалт сурталчилгаа:

1.    Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт:

Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн-давхардсан тоогоор 26. Үүнд:

-          Улсын 2-р төв эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч нарын баг Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд Баруун бүсийн /Жаргалант, Сүмбэр, Баянчандмань, Батсүмбэр/ 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол дадлага хосолсон “Яаралтай тусламжийн чадавхжуулах сургалт”-ыг амжилттай зохион байгуулсан. Тус сургалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх болон “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан тухайн үед цаг үеээ олсон маш үр дүнтэй сургалт болсон.

-          Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн оношилгоо эмчилгээний заавар зөвлөмжийн сургагч багшийн сургалтад Хүүхдийн Зөвлөх эмч, Хүүхдийн мэргэжилтэн нар хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн.

-          Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарт өсвөр үеийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, хөгжлийг дэмжих чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгох сургагч багш бэлтгэх сургалтад Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Атарцэцэг хамруулсан.

-          ЭХЭМҮТ-ээс зохион байгуулсан “Умай, умайн хүзүүний урагдлын шалтгаант цус алдалтын үеийн тусламж үйлчилгээ”  сэдэвт цахим сургалтад аймгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг хамруулсан.

-          Дэлхийн зөн Монгол ОУБ-аас ЭМГ-тай хамтран Зуунмод сумын төвийн ус, ариун цэвэр, эрүүл ахуй, зан үйлийг өөрчлөх мэдээлэл харилцааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, нотолгоонд суурилсан нийтийн эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ хийх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, Тархвар судлагч О.Хүслэн “Санипат аргачлал” сургалтанд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдлээ. 

-           

2.    Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:

Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- . Үүнд: 1194

-          Хавдраас урьдчилан сэргийлэх, иргэдийн дунд байдаг буруу ойлголтыг засаж залруулах зорилгоор “Хавдар” подкастыг АНЭ-ийн Хавдрын эмч Ж.Цэрэнпагма, Төв аймгийн цахим телевизтэй хамтран хийж, 830 иргэнд хүрч, 31 шэйр хийгдсэн байна. 

-          "Дэлхийн Усны өдөр"-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн газраас Хүмүүн цогцолбор бага сургуулийн 5-р ангийн 120 сурагчид "Усны үнэ цэн" нэртэй сургалт орж, хүүхдүүдээр "Усны Мандала"-г будуулан "Цэнхэр тууз" аянд хамрууллаа.

-          Эрүүл мэндийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Эрдэнэ сумын ЭМТөв хамтран Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн сурагчид, Мэргэжлийн боловсролын сургуулийн 1-2-р күрсын нийт 74 сурагчдыг “Бүх төрлийн тамхинаас татгалзъя” сургалтад хамруулан, электрон тамхинаас татгалзахыг уриаллаа.

-          Баян суманд байрлах ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Залуучуудын хөгжлийн төв, Улаан загалмайн нийгэмлэг, Нэгдсэн эмнэлэг хамтран “Архи асуудал шийдэх гарц биш" өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, тус байгууллагад эмчлүүлж буй 110 хүнд соён гэгээрүүлэх, “Электрон тамхины хор уршиг”, хууль эрх зүйн мэдлэг олгох, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг өгөх сургалт зохион байгуулсан.

-          Электрон тамхины хор уршгийг таниулах 3 төрлийн  зурагт хуудас 45ш гарган, орон сууцны орц, шат, сургуулийн орчинд байршуулсан.

“АРХИ, ТАМХИ БИДНИЙ СОНГОЛТ БИШ” хэлэлцүүлгийг Залуучуудын хөгжлийн төв, Зуунмод сумын ГХУСАЗЗ, хамтран Политехник коллежийн 1,2 -р курсын  60 оюутанд   электрон тамхины эрүүл мэнд болоод эдийн засагт үзүүлж буй хор уршгийн талаар  мэдээлэл өгч ажилсан  

НИЙТЭЛСЭН: 2024-04-02 01:27:25