ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Удирдлага төлөвлөлт, санхүүгийн чиглэлээр: 1. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдтэй Баянчандмань суманд ажиллаж, Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд 20.000 долларын санхүүжилтээр цахилгааны нөөц эх үүсвэр суурилуулах боломж, нөхцөлийг судалсан. 2. Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлаар 04 дүгээр сард Эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд мөнгөн тэтгэмж авах 10 эмч, эмнэлгийн мэргэжилтний материалыг хэлэлцэн, 73.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. 3. Эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн төлөвлөгөө болон нэг иргэний санхүүжилтийг ЭМЯ-аас ирсэн тарифын дагуу төлөвлөж бааз үүсгэн хүргүүлэн, төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын 3 сарын өглөг авлага болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг авч нэгтгэн ЭМЯ-руу хүргүүлсэн. Мөн 26 сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын 2023 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайланг нэгтгэн Эрүүл мэндийн яаманд тушаасан. Нэгтгэл тайлантай холбоотой тайлбар тодруулга, судалгааг тухай бүр гарган хүргүүлсэн. 4. Шинэчлэгдсэн тогтоол шийдвэрийн хүрээнд ЭМГ-ын ажилтан, албан хаагчдын цалинг шинэчлэн тооцож, цалингийн санг шинэчилсэн. 5. ОНӨГ-ын даргатай “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг байгуулсан. 6. Тусгай зөвшөөрлийн комиссын 2024 оны 3 дугаар хурлыг хуралдуулан, шинээр зөвшөөрөл хүссэн 1 байгууллагын төслийг дэмжин, ажлын байранд орон тооны шинжээч нарыг ажиллуулан дүгнэлт гаргуулахаар, 2 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэлээ. Мөн тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулж, 2 шинжээчийг албан ёсоор томилсон. Хяналт шалгалтын чиглэлээр: 7. Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/02 дугаартай удирдамжийн хүрээнд 1 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 1 дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст 2 удаа ажиллаж, 2 барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар санал гаргаж ажилласан. 8. Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баривчлагдсан этгээдэд олгосон хоол, хүнсний бүтээгдэхүүний илчлэг хангалтын байдалд улсын байцаагчийн 2 дүгнэлт гаргасан. 9. Лүн сумын Гүүрний аманд байрлаж үйл ажиллагаа явуулдаг Эрүүл Монгол хишиг ХХК-ний Мал төхөөрөх, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд МЭГ, ХХААГ-ын хяналтын чиглэлийн улсын байцаагч нартай урьдчилсан хяналт хийж 1 хамтарсан дүгнэлт үйлдэж хүргүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ: 10. Аймгийн хэмжээнд 2024 оны 03 дугаар сард 190 төрөлт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 28 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 191 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 631 эмэгтэй байна, 307 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 91.86% хамрагдсан. Нийт үзлэг 91533, урьдчилан сэргийлэх үзлэг 31018 буюу 33.89%, амбулаторийн үзлэг 49835 буюу 54.44%, идэвхтэй хяналтаар 6423 буюу 7.02%, гэрийн идэвхтэй хяналт 3692 буюу 4.03%, гэрийн дуудлага 565 буюу 0.62%-ийг тус тус эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4014 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 4760 хүн эмчлэгдэн нийт 34567 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.3 байна. Аймгийн хэмжээнд нийт 124 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 20.16%, хорт хавдрын нас баралт 35 тохиолдол буюу 28.23%, гадны шалтгаант нас баралт 16 буюу 12.90%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 3 сарын байдлаар 4 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 20.94 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 2.76 промилиор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй байна. Магадлан итгэмжлэлд хамрагдах 6 сумын Эрүүл мэндийн төвүүд, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төв, Зүмбэрэл сүмбэр дотрын хувийн эмнэлгүүд ЭМС-ын 2024 оны А/163 дугаар тушаалаар 1-2 жилээр магадлагдсан. 11. ЭМЯ-ны 2024 оны 5/1536 тоот албан бичгээр Баян-Өнжүүл СЭМТ-ийн үнэлгээ магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 2024 оны 04 хурлаар хэлэлцэгдсэн ба хүний нөөц дутагдалтай, холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, тусламж үйлчилгээний технологийн мөрдөлт, чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, халдварын сэргийлэлт хяналт, сувилахуйн тусламж үйлчилгээний хэрэгжилт болон дотоод хяналт үнэлгээ хангалтгүй байгаатай уялдуулан магадлан итгэмжлэл олгохоос түдгэлзсэн ба тус суманд дэмжлэг хяналт хийх үүрэг чиглэлийг өгсөн. Үүнтэй холбоотой Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамжийн дагуу дэмжлэгт хяналтыг хийсэн. 12. АНЭ, 27 сумын эм, эмнэлгийн хэрэгслийн 37 багцын ТӨАХААГ/20240102098 дугаартай тендерт нийт 20 компани оролцож, давхардсан тоогоор 75 удаа оролцогчийн материалыг үнэлсэн. Нийт 20 компанид гэрээ байгуулах эрх олгох болон шалгараагүй тухай мэдэгдлийг tender.gov.mn цахим сайтад байршуулж, мэдээллийг хүргэсэн. Дахин нээлттэй тендер шалгаруулалтаар амжилтгүй болсон 15 багцыг хуулийн хугацаанд багтаан зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 13. ЭМС-ын 2024 оны а/83 дугаар тушаалаар Эрүүл мэндийн газрын захиалгаар төгсөлтийн дараах үндсэн мэргэжлээр суралцаж байгаа эмч нарыг орон нутагт нь ажиллуулах шийдвэрийн дагуу 8 сумын ЭМТ-д 10 резидент эмч хуваарийн дагуу ажиллаж байгаа бөгөөд 7 хоног бүрийн баасан гаригт үзлэгийн мэдээг өссөн дүнгээр авч, эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн ажиллаж байна. 45 хоногийн хугацаанд нийт 2702 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснээс 378 тохиолдол нь шүдний тусламж (хүүхэд-215, насанд хүрэгч-163) үйлчилгээ үзүүлсэн. 14. Засгийн газар болон аймгийн ИОНХ 11-11 төвд ирүүлсэн 1 гомдлыг хугацаанд нь шийдвэрлэсэн, 1 гомдлын хугацааг сунган ажиллаж байна. 15. ЕБС-ийн бага ангийн суралцагчдыг эрүүл аюулгүй, шим тэжээллэг сүүгээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, кальци, Д аминдэмийн дутагдлыг нөхөх, улмаар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг нь дэмжих зорилгоор “Хүүхэд бүрд сүү” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЭМГ-аас Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн орж, ажлын хэсгийн анхдугаар хуралд оролцон. 16. 2024 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн магадлан хэлэлцэх хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулахаар удирдамж, хөтөлбөрийг боловсруулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, 26 өрх, сумын Эрүүл мэндийн төвд албан бичгийг хүргүүлсэн.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд: 17. Аймаг, орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбоотой эмнэлгийн тусламж нэн шаардлагатай иргэдийн судалгаа, түүнд хүрч үйлчилж буй багийн эмчийн судалгаа, түргэний машины судалгаа, хүний нөөцийн дутагдалтай байгаа сумдын судалгаа, отроор тус сумын нутагт өвөлжиж буй малчдын судалгаа, өөр сум, аймгийн нутагт оторлож байгаа малчдын судалгаа зэргийг 27 сумаас 3 удаа авч нэгтгэн УОК- хүргүүлсэн. 18. НҮБ-ын ХАС-ын Зөвлөх нар, ЭМЯ-ны Анхан шат, Эх хүүхэд хариуцсан мэргэжилтэн нар, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн Гамшиг, онцгой байдлын үеийн эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг үнэлж зөвлөн тусалсан. Мөн ЭМЯ-ны зохион байгуулагдсан Гамшиг, онцгой байдлын үеийн эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт ЭТҮХ-ийн дарга 2 өдөр ажилласан. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр: 19. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран сумандаа суурин амьдарч буй 18-30 насны залуучуудын үзлэгийг явуулын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн, сумандаа суурин амьдарч буй 18-30 насны залуучуудын судалгааг /нэрээр/ гаргуулан нэгтгэсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаанд 2024.04.25-ны өдөр дэмжлэгт хяналт хийхээр удирдамж батлуулан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилон, Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хүргүүлсэн. 20. Халдварт бус өвчний 4 төрлийн эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх зорилгоор сар бүр өрх, сумын 27 эрүүл мэндийн төвийн 96 багийн 75 багийн эмч, 27 статистикч нартай холбогдон багуудын сар бүрийн үзлэгийн мэдээг авч, мэдээний зөрүүг арилган, эрт илрүүлэг үзлэгийн 2024.01 улирлын нэгдсэн дүнг баг бүрээр гарган, үзлэг хангалтгүй байгаа багийн эмч нарын үзлэгийг эрчимжүүлэх, арга хэмжээг авч 2024.04.23-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын 5/237 албан бичгийг хүргүүлсэн. 21. 2024.04.30-ны өдөр өрх, сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч нарыг чадавхжуулах, эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, цахим программ-д шивэлт хийх, ялгаа, ойлголтын талаарх сургалтыг зохион байгуулахаар удирдамж, хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр: 1. Халдварт өвчний нийт 58 мэдээлэх хуудас бүртгэгдсэнээс /Салхин цэцэг 27, гар хөл амны өвчин 9, энтеро вирусийн халдвар 13 суулгалт халдвар 9/ голомтлон гарсан 3 тохиолдолд тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч ажилласан. 2. Вируст гепатитын болон дархлаажуулалтын сарын мэдээ, эрүүл мэндийн салбарт гарсан хог хаягдлын мэдээг ХӨСҮТ-д хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд 03 сард нийт 1221.9 кг халдвартай болон бусад хог хаягдал гарснаас халдвартай хог хаягдал 654.7кг, хурц үзүүртэй иртэй хог хаягдал 540.7 кг, эмгэг хог хаягдал 26.5 кг гарсан байна. Мөн хог хаягдал ариутгах автоклавын ашиглалтын судалгааг гарган Эрүүл мэндийн Яаманд хүргүүлсэн. 26 автоклав эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байна. 3. Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 827 сорьцод хими, нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Химийн шинжилгээг 32 сорьцод 512 үзүүлэлт, нян судлалын шинжилгээг 52 сорьцод 168 үзүүлэлт, арчдас шинжилгээг 657 сорьцод 1314 үзүүлэлт, агаарын шинжилгээ 43 сорьцод 86 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн. 4. Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс 2024.04.15-30-ны өдрүүдэд “Хоггүй орчин-Бидний хариуцлага” их цэвэрлэгээний аяныг зарласан. Тус аянд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүд нэгдэн, 200 гаруй албан хаагчид харьяа байгууллагынхаа гадна талбайн хог хаягдлыг цэвэрлэн, цахим хуудсанд #хоггүй орчин хаштаг ашиглаж, бусад албан байгууллагыг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа. 5. ХӨСҮТ-өөс заавал хийх товлолт дархлаажуулалт био бэлдмэлийн нөөцийн тасралтгүй байдлыг ханган 3 сарын нөөцийн татан авалтыг хийж, ОБГ-ын 100 албан хаагчдад хачигт халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийсэн. Мэдээлэл, сургалт сурталчилгаа: 1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт: Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн-давхардсан тоогоор 387 Үүнд: - 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр АШУҮИС-ын Хүүхдийн тэнхим, Монголын Хүүхдийн академи, Төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Шинэчилсэн хүүхдийн өвчний цогц менежмент”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад лавлагаа болон анхан шатны 26 Эрүүл мэндийн байгууллагын 63 эмч, эмнэлгийн мэргэжилтэн танхим хэлбэрээр, 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн цахим хэлбэрээр хамрагдсан байна. - Сувилахуйн мэргэжлийн холбооны тэргүүн, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч, Сувилахуйн ухааны доктор, Сувилахуйн зөвлөх зэрэгтэй багш В.Даваахүү болон бусад эрдэмтэн багш нартай хамтран “Багш-Шавийн уулзалт-сургалт”,“Төрөлжсөн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” сэдэвт 2 өдрийн, 2 багц цагийн сургалтад АНЭ, өрх, сумын ЭМТ, ХХЭМБ-ын нийт 200 сувилагч, тусгай мэргэжилтнийг хамруулсан. - Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зудын гамшигт үзэгдлийн хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар, ард иргэдэд сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн хамгаалах зорилгоор “Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх” сургалтыг Хэнтий аймагт зохион байгуулж, ЭМГ-ын 4 мэргэжилтэн хамрагдсан байна. - Төрийн болон хувийн санхүүгийн аудит, аймгийн Санхүү дотоод, хяналтын албатай хамтран “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төсвийн төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт зохион байгуулж, 25 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч нарыг хамрууллаа. Уг сургалтаар эрүүл мэндийн салбарт 2020-2023 онд хийгдсэн ажил, 2024 оноос хийгдэж буй шинэчлэл, санхүүгийн төлөвлөлт, тайлагналтад гардаг нийтлэг алдаа дутагдал, түүнийг засаж, сайжруулах арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2. Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт: Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- 9068. Үүнд: - 2024 оны 04 сарын 11, 12-ны өдрүүдэд Зуунмод 4-р сургуулийн 6А, 6Б, 7А ангийн нийт 42 охидод “Өсвөр насны охидын сарын тэмдгийн эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулсан. - 2024.04.19-ны өдөр Аргалант сумын ЕБС-ийн 7-12 ангийн сурагчдад “Бүх төрлийн тамхинаас татгалзъя”, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, СӨБ-ын бага, дунд, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Гар угаах, түүний ач тус”, “Бага насны хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтуудыг давхардсан тоогоор 183 хүүхдүүдэд орсон байна. - “Эрүүл иргэн-Эрүүл Төв аймаг” цуврал подкаст “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол”,“Сүрьеэ өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх”-ыг Төв аймгийн цахим телевиз Т.Саранчимэгтэй хамтран хийж, нийт 3600 иргэний хандалтыг авсан байна. - Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 11 ангийн 45 сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. - Байгууллагын веб сайт болон фейсбүүк хуудсаар дамжуулан Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдол, шинжилгээнд ороход бэлтгэх зүйлсийн жагсаалтыг видео бичлэг, портер зургаар оруулж, 4921 иргэний хандалт авсан байна. - Цагдаагийн газрын албан хаагчид, сумдын хэсгийн төлөөлөгчид, хэв журмын цагдаа нарт “Бүх төрлийн тамхинаас татгалзъя", "Архинд донтох өвчин", "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт 160 албан хаагч хамруулсан байна. - 2024.04.10-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамт олонд “Бүх төрлийн тамхинаас татгалзъя”,“Архинд донтох өвчин",“Нойрны эмгэг” сэдвээр 43 албан хаагчдад сургалт зохион байгуулсан. - “Бүх төрлийн тамхинаас татгалзъя” сэдэвт сургалтыг Зуунмод сумын ЕБС-ийн 4, 7 ангийн 35 сурагчдад зохион байгуулсан. 2024.04.23-ны өдөр Монголын явган алхалтын холбооны сургалт хариуцсан захирал болон тугтан гишүүдтэй Зуунмод Манзуширын хийд хийд хүртэл алхаж, алхалтын ач тус, зөв техникийн талаар мэдээлэл солилцсон. Нийгмийн сэтгэл судлалын холбооны Нийгмийн сэтгэл зүйч Г.Нарангэрэлтэй хамтран “Уур стресс бухимдлыг эерэг аргаар тайлах” сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын 39 албан хаагчдад зохион байгуулсан. |