+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 06 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХҮРЭЭНД:

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн чиглэлээр:

  1. Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамтай хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан. Уг сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан, ахмад ажилтан зэрэг 500 орчим хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилтийн талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
  2. Монгол Улсын “Төсвийн тухай хууль”-ийг баримтлан 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн 29 эрүүл мэндийн байгууллагын саналыг хүлээн авч нэгтэн, ЭМЯ-нд хүргүүлсэн. Мөн Улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй эмнэлгийн тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгслийг хүлээн авч, эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөх ажлыг хийж байна.
  3. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ-2024" үйл ажиллагаанд анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг 2024 онд төгсөгчдөд 2024.06.17-18-ны өдрүүдэд Төв аймгийн эрүүл мэндийн салбарын сул ажлын байрны мэдээлэл, аймаг орон нутгийн давуу талаа сурталчлан амжилттай оролцлоо.

Хяналт шалгалтын чиглэлээр:

  1. Барилга байгууламжийн зураг төсөлд хяналт хийх тухай Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/02 дугаартай удирдамжийн хүрээнд 8 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 8 дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст 3 удаа ажиллаж, 3 барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар санал гаргаж ажилласан.
  2. Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баривчлагдсан этгээдэд олгосон хоол, хүнсний бүтээгдэхүүний илчлэг хангалтын байдалд улсын байцаагчийн 3 дүгнэлт гаргасан.
  3. Алтанбулаг сумын Мандал эко мах ХХК, Баяндэлгэр сумын Баяндэлгэр хүнс ХХК, Глобал органик трэйд ХХК-ний Мал төхөөрөх, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд МЭГ, ХХААГ-ын хяналтын чиглэлийн улсын байцаагч нартай урьдчилсан хяналт хийж 3 хамтарсан дүгнэлт үйлдэж хүргүүлсэн.
  4. Аймгийн БШУГ-аас ирүүлсэн албан бичгийн хүрээнд дотоод орчны агаарын чанар, эрүүл ахуйн нөхцөлд үнэлгээ хийх зорилгоор Цээл сумын ЕБС-ийн дотуур байр, Жаргалант сумын Баянбулаг цэцэрлэгийн үйл ажиллагаанд шинжилгээт хяналт хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд дотоод орчны 6, ундын усны 2 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулж хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
  5. ЭМЯ-Салбарын хяналтын газар, ХХААХҮЯ-ны Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай хамтарсан удирдамжийн дагуу Аймгийн ГБХЗХГ, ЦГ, ОБГ, СТХ, ХААГ хамтран 06 дугаар сарын17-20-ны өдрүүдэд Оньс, Акок, Цонжин кибер, Мөрөөдөл, Өгөөмөр, Хөдөлмөр, Цагаан нуга, Цоглог, нийт 8 зуслангийн үйл ажиллагаанд Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөлийг шалгах 10.6.7 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлсэн. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 4 албан шаардлагыг хүргүүлээд байна.
  6. Салбарын хяналтын газрын Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага, стандартын хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02 дугаар сарын 08-ны өдрийн 10-00/18 дугаартай удирдамжийн хүрээнд Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Батсүмбэр сумдад ажиллаж сумын ЭМТ-ийн төвүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний шаардлага, стандартыг удирдамжийн хавсралтад заасан асуумжийн дагуу үнэлэхэд  Жаргалант, Сүмбэр сумын ЭМТ-60%, Батсүмбэр сумын ЭМТ 45-%, Борнуур сумын ЭМТ- 70%, Баянчандмань сумын ЭМТ- 85%-ийн хангалттай байна. Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх  удирдамжийн хүрээнд дээрх 5 сумдад 1-5 сарын байдлаар хяналт хийхэд эрт илрүүлэгт үзлэг, оношилгоо, шинжилгээнд  харьяалах хүн амын хамрагдсан хувь Борнуур сумын ЭМТ-11%, Жаргалант сумын ЭМТ-30%, Сүмбэр сумын ЭМТ-65,5%,  Баянчандмань сумын ЭМТ-20,5%, Батсүмбэр сумын ЭМТ-47,5%-ийг хамруулсан дүнтэй байна.
  7. Шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 02 дугаар сарын 08-ны өдрийн 10-00/13 дугаартай удирдамжийн хүрээнд Батсүмбэр сумын Мандал-дент шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт хийж мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажилласан.
  8. Эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээний чанар, био аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай 02 дугаар сарын 05-ны 10-00/12 дугаартай удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Меданалитик лабораторийн тусламж үйлчилгээнд хяналт тавихад тус лаборатори нь аймгийн ЭМГ-ын тусгай зөвшөөрөлтэй боловч тухайн байршилдаа тусгай зөвшөөрөлд заасан тусламж үйлчилгээ үзүүлээгүй, зөвхөн төв салбарт сорьц зөөвөрлөх  журмаар ажиллаж байна. Иймд тус лабораторийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдүүлэхээр Тусгай зөвшөөрлийн комисст хүсэлт гаргаж ажилласан.
  9. Баруунзуунмод ӨЭМТ-ийн их эмчтэй холбогдох зөрчлийн гэх хэрэгт прокурорын хяналтанд хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар хэсгийн 1 заалтыг үндэслэн эрх хасах, торгууль ногдуулах шийтгэл оногдуулж ажиллалаа.
  10. Ирмүүн бармат ХХК-ний ус зөөлрүүлэх систем суулгасан Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр, Жаргалант сумын гүний 3 худаг, усан сангийн 1 барилгын зөөлрүүлэх төхөөрөмжийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор ундны усны 8 дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна.
  11. Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн систем “Шилэн хяналтын систем” ашиглалтад орсонтой холбоотой Салбарын хяналтын газар, Хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөт шалгалтад хамрагдах 36 обьектыг шилэн хяналтын системд байршуулж, төлөвлөгөөг батлуулсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:

  1. Аймгийн хэмжээнд 2024 оны 5 дугаар сард  315 төрөлт бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 65 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 317 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 633 эмэгтэй байна, 491 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 92.67% хамрагдсан. Нийт үзлэг 169473, урьдчилан сэргийлэх үзлэг 64871 буюу 38.28%,  амбулаторийн үзлэг 84877 буюу 50.08%,  идэвхтэй хяналтаар 12077 буюу 7.13%, гэрийн идэвхитэй хяналт 6625 буюу 3.82%, гэрийн дуудлага 1023 буюу 0.60%-ийг тус тус эзэлж байна.  Түргэн тусламжийн дуудлагаар 6853 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 8143 хүн эмчлэгдэн нийт 58532 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,2 байна. Аймгийн хэмжээнд нийт 216 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 20.83%, хорт хавдрын нас баралт 53 тохиолдол буюу 24.54%, гадны шалтгаант нас баралт 39 буюу 18.06%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 сарын байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 34.70 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 19.03 промилоор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
  2. 2024 оны эхний хагас жилд эмнэлгийн бус нөхцөлд эндсэн Баян, Баян-Өнжүүл суманд эндсэн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг хэлэлцэх Эмнэлзүй-Эмгэг судлалын хурлын удирдамж, хөтөлбөрийг батлуулан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3/383 албан бичгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлсэн.
  3. АНЭ, ӨЭМТ, СЭМТөвүүдэд Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй Белара (Хлормадинон+этинилэстрадиол) шахмал эмийн хэрэглээ, аюулгүй байдалтай  холбоотой мэдээллийг Унгар улсын “Гедеон Рихтер” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгээс Европын эмийн холбоо болон Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын Газартай зөвшилцөн хүргэсэн мэдээлэл, Мэдээллийн хүрээнд болзошгүй эрсдэлийг бууруулах дараах арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлсэн.
  4. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах [ТӨАХААГ/20240102098] дугаартай тендерийг 2024 оны 05 дугаар сарын 22 өдөр цахим систем tender.gov.mn сайтад байршуулан, дахин тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн нэгдүгээр хуралдааныг зохион байгуулсан. [ТӨАХААГ/20240102098] дугаартай тендерийг 2024 оны 6-р сарын 12 оны өдөр нээж нийт 4 компани тендерийн материал ирүүлсэн. Багц тус бүр дээр давхардсан тоогоор 10 удаагын үнэлгээ хийсэж 2 компанид гэрээ байгуулах эрх олгосон. Амжилтгүй болсон 11 багцын дахин нээлтэй тендер шалгаруулах журмаар зарлахаар бэлдэж байна.
  5. Үер, усны аюулын үед ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр  оруулах саналыг Онцгой байдлын газарт хүргүүлсэн. 2024-05-01-ний өдрөөс эхлэн долоо хоногийн Даваа гараг бүр АНЭ болон СЭМТөвүүдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах эмийн нөөцийн мэдээг нэгтгэн, ЭЭХХЗГ-т тогтмол мэдээлж байна.
  6. БНХАУ-ын Хөх хотын Монгол, Хятад Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлгийн Хороонд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Төв аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Батсүмбэр, Заамар сумын Эрүүл мэндийн төв, Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн Уламжлалт анагаах ухааны 10 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын айлчлал хийж, туршлага судалж, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцээр хийсэн.
  7. ЗГХЭГ ИОНХ 11-11 төвд ирүүлсэн иргэний 2 гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариуг хүргэсэн.
  8. ЭМХТөвийн Магадлан итгэмжлэлийн албанаас Нэгдсэн эмнэлэг, Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төв, Аксион мэдрэлийн хувийн эмнэлэгт хяналт үнэлгээ хйиж, зөвлөн туслах ажлыг хамтран зохион байгуулсан. Хяналт шалгалтын мөрөөр хийх ажлын чиглэл хүргэх цахим сургалтад нийт 25 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулсан.
  9. Эх нярайн клиник шинэ эмнэлгийн нээлтийг 2024.06.05-ны өдөр зохион байгуулсан.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

  1. Аймгийн хэмжээнд 2024 оны 6 дугаар сард А аминдэм уух 6-59 сартай нийт 8136 хүүхэд байгаагаас 6777 хүүхдэд А аминдэмийг тарааж, тараалтын хувь - 83,29% байна. Үүнээс: А аминдэм тараалтын хувь 6-11 сартай 833 хүүхэд буюу 80.30%, 12-59 сартай 5980 буюу 84% байна.
  2. “Шүд эрүүл бол бие эрүүл” аян, Эрүүл мэндийн салбарын жендэрийн бодлогыг 2021-2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилт, Жендэрийн үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг харьяа дээд шатны байгууллагад хцугацаанд нь хүргүүлсэн. 
  3. 2024 оны хагас жилд Эрүүл мэндийн сайдын А/150 дугаар тушаалын дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Клинико эмнэлэг хамтран 2024 оны 06 дугаар сарын 03-аас 13-ны өдрүүдэд Баянчандмань, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт сумдад явуулын үзлэг зохион байгууллаа. “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг-Явуулын үзлэг 2024” үйл ажиллагааны нээлтийг Баянчандмань суманд зохион байгуулж, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт сумдын 482 иргэнийг эрт илрүүлэг үзлэгт хамруулсан байна. Үүнээс 18-30 насны 40, 31-45 насны 176, 46-60 насны 156, 61-ээс дээш насны 110 байна.
  4. 2024 оны 05 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргаар батлуулсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийг дэмжих төвд дэмжлэгт хяналтыг хийсэн. Дэмжлэгт хяналтаар 10 заалт бүхий албан даалгаврыг АНЭ-т хүргүүлж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр давтан хяналтыг хийлээ. Давтан хяналтаар эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авч, 265 иргэнийг илрүүлэг үзлэгт хамруулсан байна. Мөн Эрүүл мэндийг дэмжих төвийн дүн бүртгэгч болон шинээр томилогдсон эмчид арга зүйн зөвлөгөө, эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх чиглэлийг өгч ажилласан.
  5. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн 05 сарын мэдээг авч нэгтгэсэн. ХБӨ-ний эрт илрүүлэг өмнөх сараас 9.1%-иар өссөн, өмнөх оны мөн үеэс 5.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
  6. Эрүүл мэндийн газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбоотой хамтран эрүүл мэндийн салбарын ажиллагсдын дунд “Эрүүл мэнд-Cup 2024” тэмцээнийг 2024 оны 06 сарын 07-ноос 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, 22 сумын эрүүл мэндийн төв, Өвөржанчивлан рашаан сувилал, Аржанчивлан рашаан сувилал, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 10 багийн 160 гаруй тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг спортын 4 төрлөөр 102 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Багийн нийлбэр дүнгээр:

1-р байр Шилжин явах Цом - Нэгдсэн эмнэлэгийн 1-р багийн баг тамирчид

2-р байр - Зүүн бүсийн баг тамирчид

3-р байр - Баруун хойд бүсийн баг тамирчид

Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр:

  1. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй САНИПАТ төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын 4-р багийн газар нутгаас 8 төрлийн /арчдас, түүхий хүнс, боловсруулсан хүнс, гадаргын ус, ундны ус, ахуйн хэрэглээний урс, өрхөд хадгалсан ус, хөрс/ нийт 98 дээжийг авч аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтсийн лабораторит шинжлүүлсэн.
  2. Дархлаажуулалтын хамралтын 05 дугаар сарын мэдээг аймгийн хэмжээнд нэгтгэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанд илгээсэн. 05 дугаар сард аймгийн хэмжээнд 84 нярайд сүрьеэгийн эсрэг БЦЖ, 10 нярайд В вируст гепатитын эсрэг вакцин тус тус хийсэн ба Халдварт саагийн 1-р тунгийн хамралт 93.29%, 2-р тунгийн хамралт 99.24%, 3-р тунгийн хамралт, 96.6%, 4-р тунгийн хамралт 94.48%, тавт вакцины 1-р тунгийн хамралт 93.29%, 2-р тунгийн хамралт 94.66%, 3-р тунгийн хамралт 93.6%, УГУ вакцины 1-р тунгийн хамралт 89.38%, 2-р тунгийн хамралт 78.57%, А вируст гепатитын эсрэг вакцины 1-р тунгийн хамралт 81.3%, 2-р тунгийн хамралт 87.67%, ПЭВ-ийн вакцины 1-р тунгийн хамралт 93.29%, 2-р тунгийн хамралт 93.6%, 3-р тунгийн хамралт 89.38%, аймгийн нийт 0-1 насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт 93.5% байна.
  3. Халдварт өвчний нийт 50 мэдээлэх хуудас бүртгэгдэн /Гэдэсний халдвар 10, Салхин цэцэг 35, Энтеровирусийн халдвар 5/ тандалт судалгаа хийж, 80 мкв талбайд голомтын халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн байна. Голомтлон гарсан халдвар байхгүй.
  4. Глобаль сангийн санхүүжилттэйгээр сүрьеэ өвчний илрүүлэг, эмчилгээ, хяналтын байдалд дэмжлэгт хяналтыг 27 сумын Эрүүл мэндийн төвд хийн, газар дээр нь зөвлөн тусалж ажилласан.
  5. Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 143 сорьцод хими нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд
  • Химийн лабораторид: Зуунмод Төв Чандмань ДЭХГ, Жаргалант Батсүмбэр, Эрдэнэсант сумын 46 усанд 736 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна.
  • Нян судлалын лаборатори: Нийт 60 сорьцод 194 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.
  • Унд ахуйн ус – Зуунмод, Төв Чандмань ДЭХГ-ын, Жаргалант, Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын  42 унд ахуйн усанд 126 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц 6 байна. Стандартын шаардлага хангаагүй сорьцод давтан шинжилгээг гүйцэтгэн шинжилгээний хариуг эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нарт баталгаажуулан өгсөн.
  • Агаар – Цээл сумын ЕБС-ын дотуур байр, Жаргалант сумын Баянбулаг багийн цэцэрлэгийн 6 сорьцод 18 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн шинжилгээний хариуг баталгаажуулан хүлээлгэн өгсөн.
  • Бохир ус - Төв Чандмань ХХК-ын цэвэрлэх байгууламжийн орох, гарах хэсгийн бохир усны 2 сорьцод 10 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.
  • Хөрс – Зуунмод бохирдол бүхий цэгт газар болон, Бүжинхэн цэцэрлэгийн эдэлбэр газрын 10 хөрсөнд  40 үзүүлэлтээр тус тус шинжилгээг гүйцэтгэсэн.

Мэдээлэл, сургалт сурталчилгаа:

  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт:

Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн- 262 давхардсан тоогоор  Үүнд:

  • ЭХЭМҮТөвөөс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Хүүхдйн нүдний эмгэгийн эрт илрүүлэг, дутуу нярайн торлогийн эмгэг, нүдний угийн улаан рефлекс, хүүхдийн хараа шалгах аргачлал” цахим сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтад давхардсан тоогоор 28 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамруулсан.
  • ЭМХТөвөөс 2024.06.10-12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн шинэчлэл, бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ” сэдэвт сургалтад мэргэжилтэн-1, хүүхдиийн их эмч-2, Баруун-Зуунмод ӨЭМТөв, Батсүмбэр сумын ЭМТөвийн их эмч-2 нийт 5 эмч, мэргэжилтэн хамрагдсан.
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах шүд, уламжлалт,  лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлэх өрх, сумийн Эрүүл мэндийн төвийн чадамжийг үнэлэх удирдамжийг танилцуулах цахим сургалтыг зохион байгуулж, 42 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулсан байна.
  • 2024.05.30-ны өдөр  Эрдэнэсант суманд “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээ-Бүсчилсэн сургалт” зохион байгуулж, 5 сумын 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхижуулсан.
  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд санал авах, олон улсын туршлага солилцох зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын даргатай хамт оролцсон.
  • НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зудын гамшигт өртсөн 200-гаас доош малтай малчин өрхийн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор 6-59 сартай хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт, хоол тэжээлийн дутлыг илрүүлэх, эмчлэх, ОНБТБ, Д аминдэмийн хангамж, хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллээр хангах үр дүнд хяналт тавих, хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа хийх чиглэлээр 6 сумын ЭМТ-ийн 17 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 2024.06.13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд сургалт зохион байгууллаа.
  • СЭМҮТ-ээс зохион байгуулсан “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвөлгөө тусламж үзүүлэх” цахим сургалтад 9 сумын 26 албан хаагчийг /багийн дарга, багийн эмч, НЭМА/ хамрууллаа. 
  • Цусны донорын Дэлхийн өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил-Цусны донор танд баярлалаа” уриан дор  хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн эрхлэгч эмч, сувилагч нартай хамтран зохион байгуулж, нийт 100 донорт хүндэтгэл үзүүлсэн.
    1. Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:

Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- 549. Үүнд:

  • Алтанбулаг суманд зохион байгуулагдсан Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож,  сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, эрүүл зөв хооллолт, архи тамхины хор уршиг сэдвүүдээр 150 гаруй иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, тараах материал тараасан.
  • СЭМҮТ-тэй хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд сэтгэлзүйн тусламж зөвлөгөө өгөх” үйл ажиллагааг Лүн, Эрдэнэсант суманд зохион байгуулж, анхан шатны сэтгэл зүйн зөвөлгөө өгөх сургалтад 33 иргэн хамруулж, 42 иргэнд сэтгэцийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүллээ.
  • АНЭ-ийн 28 сувилагч, хэвтэн эмчлүүлж буй 19 иргэнд “Хөдөлгөөн эрүүл мэнд, зөв зохистой хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулсан.
  • Аймаг дахь Цагдаагийн газрын 30 албан хаагчид танхимаар, 70 албан хаагчид цахимаар “Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт орсон.
  • “Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтад 26 сумын 41 сайн дурын ажилтан хамрагдсан бөгөөд сургалтыг сургагч багш болох Заамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга Н.Түвшинтамир, Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн төвийн дарга П.Лхагвадулам эмч нар удирдан явууллаа.
  • Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Ундны усны эрүүл ахуй, Хуванцар савны хэрэглээ” сэдэвт сургалтыг Зуунмод, Батсүмбэр, Борнуур суманд зохион байгууллаж ажиллаа. Сургалтад ЕБСургуулийн 265 сурагч, ДЗОУБайгууллагад бүртгэлтэй 76 өрхийн гишүүд хамрагдсан бөгөөд тус өрхийн хуучирч муудсан болон зориулалтын бус ундны ус зөөвөрлөх, хадгалах савыг стандартын шаардлагад нийцсэн тэмдэглэгээ бүхий 90 ширхэг саваар сольж, зориулалтын бус хуванцар савыг сумын Байгаль орчны байцаагч нартай хамтран хогийн цэгт устгалд оруулан ажиллалаа. Мөн сургалтад идэвхитэй хамрагдсан 60 сурагчид зөөврийн ус уух зориулалтын сав өгсөн.

 

НИЙТЭЛСЭН: 2024-07-01 01:31:35