+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024 ОНЫ 07 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
  1. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  ХҮРЭЭНД:

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн чиглэлээр:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын  2024 оны 6 дугаар хурал хуралдаж, 3 шинэ төслийг дэмжин ажлын байрны дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, 3 тусгай зөвшөөрлийг сунгаж, 1 тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, 1 тусгай зөвшөөрөл цуцалсан.
  2. 7-р сард "Төрийн албаны тухай хууль"-ийн 60 дүгээр зүйлийн 60.1 дэх хэсэг, "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь  хэсгийн дагуу 8 ажилтны 197,3 сая төгрөг, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны мөнгөн тэтгэмж 12 ажилтанд 90,3 сая төгрөгний мөнгөн тэтгэмж олгосон.
  3. ЭМЯ-нд 26 сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын 2025 оны төсвийн төлөвлөгөөний төсөл, 2026, 2027 оны төсвийн төсөөллийг холбогдох тооцоо судалгааг хийн нэгтгэж тушаасан. Мөн "Төрийн албаны тухай хууль"-ийн 60 дүгээр зүйлийн 60.1 дэх хэсэг, "Эрүүл мэндийн тухай хууль"-ийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь  хэсгийн дагуу 2025 онд тэтгэмж олгох 25 ажилтны 650,0 сая төгрөгний тэтгэмжийн судалгаа, Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа 2025 онд тэтгэмж авах 122 ажилтны 992,5 сая төгрөгний судалгааг тус тус гаргаж тэтгэмжийн төсвийг төсөвлүүлсэн. Мөн 26 сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн тогтмол зардлын 2025 оны төсвийн төслийг бэлтгэн аймгийн ЗДТГ-ын СТСХ-т тушаасан.
  4. ЭМЯ-нд 26 сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ЭМГ-ын 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан нэгтгэлийг тушаасан. 
  5. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/36-р тушаалаар батлагдсан  “Бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ,тэмдэглэлт өдрийн амралтын үед ЭМБ-ын ажиллах нийтлэг журмыг үндэслэн аймгийн ЭМГ, АНЭ, өрх, сумдын Эрүүл мэндийн төвүүдийн даргын тушаал гарч, баяр наадмын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллах Хариуцлагатай жижүүрийг томилж,  холбогдох утасны дугаар, ажиллах хуваарийг ил тодоор байршуулан ажилласан.

Хяналт шалгалтын чиглэлээр:

2024 оны 07 дугаар сард 3 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • 6 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 6 дүгнэлт гаргаж хүргүүлсэн.
  • Аргалант, Баянцогт, Баянхангай, Лүн, Заамар сумын Эрүүл мэндийн төв, ЕБС, СӨББ, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд батлагдсан хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцаагчийн 4 албан шаардлага хүргүүлж ажилласан.
  • Хүнс, худалдааны 8, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1 иргэн, баяр наадмын үеэр хуушуур болон бусад хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан 22, нийт 31 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын явцад Баяр наадмын үеэр 22 иргэний 5 нэр төрлийн 34 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч Стандарт хэмжил зүйн хэлтсийн Итгэмжлэгдсэн лабораторийн 136 үзүүлэлтээр нян судлалын шинжилгээнд хамруулсан.

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээ:

  1. Аймгийн хэмжээнд 2024 оны  6 дугаар сард  375 төрөлт бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 61 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 377 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 288 эмэгтэй байна, 553 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 92.59% хамрагдсан. Нийт үзлэг 196735, урьдчилан сэргийлэх үзлэг 74465 буюу 37.85%,  амбулаторийн үзлэг 98232 буюу 49.93%,  идэвхтэй хяналтаар 15127 буюу 7.69%, гэрийн идэвхитэй хяналт 7733 буюу 3.93%, гэрийн дуудлага 1178 буюу 0.60%-ийг тус тус эзэлж байна.  Түргэн тусламжийн дуудлагаар 7927 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 9489 хүн эмчлэгдэн нийт 68677 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,2 байна. Аймгийн хэмжээнд нийт 263 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 22.43%, хорт хавдрын нас баралт 63 тохиолдол буюу 23.95%, гадны шалтгаант нас баралт 51 буюу 19.39%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6 сарын байдлаар 12 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 31.83 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 11.47 промилоор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
  2. 2024 оны 07 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд ОХУ - ын Томск хотоос гараагаа эхэлсэн Силк раод уралдаанд оролцогчид Баян- Өнжүүл, Баянцагаан,  Сэргэлэн сумдуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, "Долоон"- ы хойд энгэр гэдэг газар нийт 50 тамирчин барианд орох хүртэлх үйл ажиллагааг аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс, Баян- Өнжүүл, Баянцагаан,  Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн 15 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2 автомашин, 7 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай тусламжийн баг, орос хэлний багш, аймгийн Замын цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн хамтран амжилттай зохион байгуулсан.
  3. БНСУ-ын Сөүлийн эрүүл мэндийн сайн дурын сангийн 11 эмч, сайн дурын ажилчид   аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дэмжих төвд хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, амны хөндийн эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулсан. Тус үзлэгт нийт 195 хүүхэд хамрагдаж үүнээс 95% нь шүдний цоорол илэрч, зөвлөгөө өгч ажилласан.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

  1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль шинээр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцыг хэлэлцэх хэлэлцүүлэгийг ЭМГ-ын холбогдох албан тушаалтнуудтай хамтран хийж байна.
  2. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төв хамтран "Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Мөнх-Алдар"-ын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээг нээж Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар цусны даралт ихсэх өвчний статистик мэдээлэл, Эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Өдөрлөг нийт 8 өртөөгөөр зохион байгуулагдсан ба нийт  223 иргэн цугларч, нойргүйдэл, сэтгэл гутрал, түгшил, стрессийн түвшинг тодорхойлох асуумж судалгааг авч, хүн бүрт тохирсон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч, зүрх судасны эмчийн үзлэг зөвлөгөө, ТАНИТА-Биеийн ерөнхий найрлага хэмжилт, Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааг хүргэж, Хүчилтөрөгчийн коктейлиэр үйлчлэн, Сэтгэцийн тулгамдсан асуудлыг тодорхойлох асуумж судалгаанд 148 иргэн хамрагдаж сэтгэцийн эмчийн үзлэг зөвлөгөөг авлаа.
  3. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн 05 сарын мэдээг авч нэгтгэсэн. ХБӨ-ний эрт илрүүлэг өмнөх сараас 9.1%-иар өссөн, өмнөх оны мөн үеэс 5.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
  4. Иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндээр хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг таниулан сурталчлах зорилгоор Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Зуунмод сумын хэмжээнд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” аяныг 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд аймгийн Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгууллаа. Аяны үеэр иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндээр хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг таниулан сурталчлах сургалтыг 6 байгууллагат 6 удаа 152 албан хаагчдад зохион байгуулж, ажлаас гэр хүртэл, гэрээс ажил хүртэл 1 хоногийг Автомашингүй өдөр болгон зарласан. Удирдамжаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу  шаардлага хангасан эхний 3 байрыг шалгаруулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

1-р байр: Стандарт хэмжэл зүйн хэлтэс, өргөмжлөл, 500.000 төгрөг

2-р байр: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, өргөмжлөл, 300.000 төгрөг

3-р байр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, өргөмжлөл, 200.000 төгрөг тус тус шагнагдсан байна.

Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр:

  1. Халдварт өвчний нийт 37 мэдээлэх хуудас бүртгэгдэн /Гэдэсний халдвар 8, Салхин цэцэг 25, гар хөл амны өвчин 2, хачигт халдвар 2/ тандалт судалгаа хийж, 130 мкв талбайд голомтын халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн байна. Голомтлон гарсан халдвар байхгүй. Хоолны хордлогын сэжигтэй 1 тохиолдолд хариу арга хэмжээ авч ажилласан. (Лабораторийн шинжилгээ, хордлогын эх үүсвэрээс эмгэг төрөгч нян илрээгүй)
  2. Дархлаажуулалтын хамралтын 06 дугаар сарын мэдээг аймгийн хэмжээнд нэгтгэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албанд илгээсэн. 06 дугаар сард аймгийн хэмжээнд 82 нярайд сүрьеэгийн эсрэг БЦЖ, 8 нярайд В вируст гепатитын эсрэг вакцин тус тус хийсэн ба Халдварт саагийн 1-р тунгийн хамралт 93%, 2-р тунгийн хамралт 99.5%, 3-р тунгийн хамралт, 96.%, 4-р тунгийн хамралт 94.5%, тавт вакцины 1-р тунгийн хамралт 93.4%, 2-р тунгийн хамралт 94.%, 3-р тунгийн хамралт 93.5%, УГУ вакцины 1-р тунгийн хамралт 90.5%, 2-р тунгийн хамралт 80%, А вируст гепатитын эсрэг вакцины 1-р тунгийн хамралт 85%, 2-р тунгийн хамралт 87.67%, ПЭВ-ийн вакцины 1-р тунгийн хамралт 93.29%, 2-р тунгийн хамралт 94%, 3-р тунгийн хамралт 92%, аймгийн нийт 0-1 насны хүүхдийн дархлаажуулалтын хамралт 94% байна.
  3. Тандалтын зорилгоор бруцеллёз өвчний эмгэг төрөгчийг илрүүлэх шинжилгээнд 27 сумын малын эмч нарыг хамруулсан ба 1 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Тус тохиолдлыг эмчилгээнд хамруулан, эмчийн хяналтад шилжүүлсэн.
  4. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд эхлүүлсэн.

Мэдээлэл, сургалт сурталчилгаа:

  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр:

Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн-  267 давхардсан тоогоор  Үүнд:

  • “Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавхи олгох” сургалтыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 3 хоног зохион байгуулсан. Тус сургалтад 27 сумын 65 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.
  • Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг чадавхжуулах ажлын байрны сургалтыг зохион байгуулсан.Тус сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 30 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн 3 зүрх судасны эмч, 2 мэс заслын эмч нар хамрагдсан.
  • Зуунмод суманд бүртгэгдсэн гэрийн төрөлтийг хэлэлцэх эмнэлзүйн хурлыг зохион байгуулж, ЭТҮХ-ийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, ЭМТҮЧАБ-ын чанарын менежер, Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч нар, Баруун Зуунмод ӨЭМТ-ийн багийн эмч нар нийт 20 хүн танхимаар, цахимаар өрх, сумын ЭМТ-ийн 23 эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 43 хүн хамрагдсан. Тус сургалтын дараа АНЭ-ийн эмч нар чадавхжуулах сургалт зохион байгуулсан. Баруун-Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвд ажил эрчимжүүлэх албан даалгавар хүргүүлсэн.
  • Ай Ви Ко ХХК-аас уйлдвэрлэж буй Натрийн хлорид глюкозын холимог шингэн 500мл, Натрийн хлорид 0,45%-500 мл, Натрийн хлорид 0,9%-500 мл тарилгын уусмалууд нь хоорондоо ижил харагдаж, ижил дуудагдаж байгаа нь эмийн аюулгүй байдалд эрсдэл үүсэх магадлалтай тул эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тохиолдол гарахаас сэргийлж, эмч эмнэлгийн мэргэжилтнийг мэдээллээр хангаж, сэрэмжлүүлэг өгч ажиллах тухай албан бичиг АНЭ, сум, өрхийн ЭМТөв, хувийн хэвшлийн эмийн сангуудад хүргүүлсэн.
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж буй Апротинин /Гордокс/ 100000КИЕ тарилгын эмийн мэдээллийн хүрээнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмийн   хэрэглээнээс үүдэлтэй аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах зөвлөмжийг өгч, Монгол улсын зах зээлд нийлүүлэх, худалдан борлуулах, болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх боломжгүй болсныг мэдэгдсэн албан бичгийг АНЭ, сум, өрхийн ЭМТөв, хувийн хэвшлийн эмийн сангуудад хүргүүлсэн.
  • Баяр наадмын үеийн бэлэн байдлаг хангах, халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдээллийг 27 сумын ЭМТ-дэд хүргэсэн
    1. Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:

Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн-3467. Үүнд:

  • Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд “Зуны зугаатай аялал, аюулгүй аялал” аянд нэгдэж, байгууллагын пэйж хуудас болон олон иргэний хандалттай группуудэд шэйр хийж, 1458 иргэдэд хүргэн ажилласан.
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг тогтмол хүргэж, 945 иргэний хандалт авсан байна.
  • Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг тогтмол хүргэж, 1064 иргэнд хүргэн ажилласан.

 

НИЙТЭЛСЭН: 2024-08-02 01:31:54