|
-
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:
Хяналт шалгалтын чиглэлээр:
2024 оны 08 дугаар сард 3 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:
-
Барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст 5 удаа ажиллаж, 4 барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар санал гаргасан.
-
Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, МСҮТ төвийн байр, дотуур байр, нийт 19 обьектод хүнсний чанар, стандартын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, шалгалтын явцад ундны усны 11 дээж авч Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулж шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцгаачдийн хамтарсан 2 албан шаардлагад 12 заалт, хамтарсан зөвлөмжид 12 заалт тусгуулж ажилласан.
-
Батсүмбэр, Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг 5 зусланд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж ундын усны 5 дээж авч Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулж шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцгаачийн 40 заалттай 4 албан шаардлага хүргүүлж ажилласан. Хоол, хүнснээс гаралтай хордлого, халдвар гараагүй байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ:
-
Аймгийн хэмжээнд 2024 оны 7 дугаар сард 433 төрөлт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 69 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 435 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 576 эмэгтэй байна. 621 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 92.43% хамрагдсан. Нийт үзлэг 220718, урьдчилан сэргийлэх үзлэг 79697 буюу 36.11%, амбулаторийн үзлэг 112170 буюу 50.82%, идэвхтэй хяналтаар 18808 буюу 8.52%, гэрийн идэвхтэй хяналт 8688 буюу 3.94%, гэрийн дуудлага 1355 буюу 0.61%-ийг тус тус эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 9434 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 10790 хүн эмчлэгдэн нийт 77600 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7.2 байна. Аймгийн хэмжээнд нийт 327 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 25.29%, хорт хавдрын нас баралт 85 тохиолдол буюу 25.99%, гадны шалтгаант нас баралт 67 буюу 20.49%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 7 сарын байдлаар 15 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 34.48 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 12.83 промилоор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
-
2024 оны 09 сард Магадлан итгэмжлэлд орох Алтанбулаг, Баяндэлгэр, Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төвүүдэд хяналт хийн, зөвлөн туслан ажиллаж байна.
-
Нийтийн үйлчилгээтэй 2-р зэрэглэлийн эмийн сан, АНЭ, СЭМТөвийн эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх шалгуур үзүүлэлт боловсруулан 2024-08-06-09-ний өдрүүдэд Алтанбулаг, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын ЭЭС болон хувийн хэвшлийн 1 эмийн сан нийт 4 эмийн санд хяналт үнэлгээ хийн илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах зөвлөмжүүдийг гарган өгч, үүрэгжүүлэн ажилласан.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
-
Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн мэдээг сар бүр 75 багтай холбогдон мэдээг авч нэгтгэж байна. 07 дугаар сарын байдлаар ХБӨ-ний эрт илрүүлэг өмнөх сараас 2.2%-иар өссөн, өмнөх оны мөн үеэс 6.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
-
Баян, Бүрэн суманд Зуд гамшгийн үеийн нөхцөл байдалд өртсөн 16 өрхийн 56 иргэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг үнэлж, сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө тусламж хүргэн ажилласан.
Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр:
-
Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”, “Шуурхай хариу арга хэмжээний баг”-ийг шинэчлэн байгуулж, ЭМГ-ын даргын А/05 албан даалгаврыг ЭМБ-уудад хүргүүлж, эмнэлгийн яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тандалт тохиолдлын багийг судалгааг шинэчлэн гарган, нэмэлт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсан.
08 сарын 27-ны өдрийн байдлаар 212 хүүхдэд дархлаажуулалт хийгдэж, 27 сумын сургууль, цэцэрлэгийн багш ажилчдад дархлаажуулалтыг хийж байна. Мөн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндйин төвүүдийн 215 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 5 удаагийн цахим мэдээлэл, хурлыг зохион байгуулсан байна.
-
Хүний папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолд нэвтрүүлэхэд бэлтгэх бэлэн байдлыг хангах дэмжлэгт хяналтыг 8 сумын эрүүл мэндийн төвд хийсэн.
-
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цочмог халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зуунмод сумын 11 цэцэрлэг, 5 ЕБС-ийн нийт 11620 мкв гадна, дотно талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн. Бусад 26 сумын ЕБС, цэцэрлэгийн орчинд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг сумдын Эрүүл мэндийн төв хийж гүйцэтгэхээр чиглэл хүргүүлсэн.
-
Үер усны үед зарцуулагдах халдваргүйтгэлийн бодисын тооцоо судалгааг гаргасан.
Мэдээлэл, сургалт сурталчилгаа:
Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн- давхардсан тоогоор Үүнд:
-
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр:
-
СЭМҮТ-тэй хамтран гамшгийн үед сэтгэцийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах, анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйгээр хангах зорилгоор "Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай иргэдэд үзүүлэх тусламжийг үнэлж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх нь" сэдэвт сургалтыг Төв, Дундговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 30 хүнийг хамруулан Төв аймгийн Эрүүл мэнд газар зохион байгуулсан.
-
ХПВ-ын халдварын эсрэг дархлаажуулалтын бэлэн байдлыг хангах цахим сургалтыг зохион байгуулж, 41 эмч, мэргэжилтнүүдыг хамруулсан байна.
Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн-. Үүнд:
-
Иргэд, бусад байгууллагын албан хаагчдад зориулсан сургалт:
-
Үер усны аюулаас сэргийлэх зөвлөмж боловсруулж, байгууллагын веб хуудаст байршуулан 1129 иргэний хандалтыг авсан байна.
-
"Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний нөлөөллийн ажлын хүрээнд "Зуны зугаатай аялал" AR технологид суурилсан аудио комик ном хэвлэгдсэнтэй холбоотой зөвлөмжийг байгууллагын веб хуудсаар түгээсэн. Хандалт 1265.
|