|
-
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД:
Хяналт шалгалтын чиглэлээр:
-
2024 оны 09 дүгээр сард 4 удаагийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:
-
5 барилга байгууламжийн зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж 3 дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Барилга байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисст 3 удаа ажиллаж, 3 барилгыг үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авахаар санал гаргаж ажилласан.
-
“Уран дент”,“Нутгийн арвай”,“Эв дент” шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан. Шалгалтын явцад эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд арчдас-50, ариун чанар-6 дээж авч Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэндийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулж шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор улсын байцгаачдийн хамтарсан 17 заалттай 2 албан шаардлага хүргүүлсэн.
-
Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага, стандартын хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Аймгийн нэгдсэн эмнэлэг, Аксион мэдрэлийн эмнэлэг, Зүмбэрэл сүмбэрэл дотрийн эмнэлгүүдэд хийж, тайлан мэдээг салбарын хяналтын газарт хүргүүлсэн.
-
Батсүмбэр, Баянцогт сумын эрүүл мэндийн төвүүдэд үйлчилгээний стандарт, урьдчилан сэргийлэх хяналт хийж, улсын байцаагчийн 12 заалттай 2 албан шаардлага хүргүүлсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ:
-
Аймгийн хэмжээнд 2024 оны 8 дугаар сард 498 төрөлт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 69 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй, амьд төрсөн 500 нярай бүртгэгдсэн. Жирэмсний хяналтад нийт 605 эмэгтэй байна, 732 жирэмсэн эхийг шинээр хяналтад авч, эхний 3 сартай хяналтад 92.76% хамрагдсан. Нийт үзлэг 251927, урьдчилан сэргийлэх үзлэг 90114 буюу 35.77%, амбулаторийн үзлэг 127565 буюу 50.64%, идэвхтэй хяналтаар 23175 буюу 9.20%, гэрийн идэвхитэй хяналт 9587 буюу 3.81%, гэрийн дуудлага 1486 буюу 0.59%-ийг тус тус эзэлж байна. Түргэн тусламжийн дуудлагаар 10699 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Эмнэлэгт 12196 хүн эмчлэгдэн нийт 87764 ор хоног ашигласан. Дундаж ор хоног 7,2 байна. Аймгийн хэмжээнд нийт 365 нас баралт бүртгэгдсэн, эмнэлгийн нас баралт 21.64%, хорт хавдрын нас баралт 96 тохиолдол буюу 26.30%, гадны шалтгаант нас баралт 73 буюу 20.00%-ийг эзэлж байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 8 сарын байдлаар 16 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 амьд төрөлтөд 32.00 промиль байгаа нь өмнөх оны тухайн үеэс 11.09 промилоор өссөн үзүүлэлттэй. Эхийн эндэгдэл бүртгэгдээгүй.
-
Зүрхний хэрэх өвчнийг эрт үед нь оношлох зорилгоор аймгийн хэмжээнд стрептококкийн илрүүлэг шинжилгээг зохион байгуулж, 6-15 насны нийт 19116 хүүхэд хамрагдахаас 09 сарын байдлаар 1907 хүүхдийг хамруулсан. Хамралт 10%-тай байна.
-
Эмийн эргэлтийн сангийн Удирдах зөвлөлийн 3 дугаар хурлыг хуралдуулан, Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн шинэ эмийн сангийн барилгадаа нүүж ороход шаардлагатай тоног төхөөрөмжийн 20,355,600 төгрөгийн хүсэлтийг хэлэлцэж, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандартын хангалтыг сайжруулахад шаардлагатай эмийн сангийн тавилга, тоног төхөөрөмжид шаардлагатай 15,705.0 мянган төгрөгийн зардлыг эргэлтийн хөрөнгийн цэвэр ашгаас зарцуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан.
-
“Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS5260:2015 стандартын 10.7, 14.2.9, “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 11.1.2 заалтуудын хэрэгжилтүүдийг хангуулахаар эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах байгууламжийн төв “Элемент медикал” ХХК-тай гэрээ байгуулан, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар болон 23 сумын Эрүүл мэндийн төвүүдийн эмийн сангийн хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл болох Ковид-19-ийн эмчилгээ, оношлогоонд хэрэглэгдэж байсан ковид тест 3750 ширхэг, Арбидол гидрохлорид 36917 таблетик, Ремдесивир 4860 флакон, хоросол 7100 пачек, дексаметазон 23100 ампул, тамифлю 218 таблетик, осельтамивир 965 таблетик мөн 150 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, 14 нэр төрлийн 13843 хүн тун вакцин, 37 нэр төрлийн лабораторийн химийн бодисыг Эрүүл мэндийн Газрын агуулахад цуглуулан, Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” А/505 тоот тушаалын 8 дугаар хавсралтын дагуу эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг бүртгэх маягтыг хөтлөн, “Элемент медикал” ХХК-д хүлээлгэн өгч устгуулан, АНЭ, ЭМГ, сум тус бүрээр устгалын акт, нэхэмжлэл аван, хүлээлгэн өгсөн.
-
Баян-Өнжүүл, Алтанбулаг, Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэлд хамруулах ажлыг зохион байгуулсан.
-
Цэрэг татлагын 2 дугаар ээлжинд ажиллахаар томилогдсон төрөлжсөн нарийн мэргэжлийн 10 эмч нарт хууль эрх зүйн мэдээлэл өгч, аймгийн ЗДТГ-ын даргатай “Хариуцлагын гэрээ” байгуулсан.
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
-
Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн мэдээг сар бүр 75 багтай холбогдон мэдээг авч нэгтгэж байна. 07 дугаар сарын байдлаар ХБӨ-ний эрт илрүүлэг өмнөх сараас 3.62%-иар өссөн, /43.25%/ өмнөх оны мөн үеэс 16.28%-иар өссөн үзүүлэлттэй байна.
-
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж, 1 дүгээр шатандаа амжилттай оролцож, шилдгээр шалгарсан 4-7 ангийн 29 багийн 232 хүүхэд мэдлэг, чадвараараа өрсөлдөж, аваргуудаа тодруулсан.
Багийн дүнгээр 1, 2, 3-р байр, Шилдэг хүүхэд 8-ыг тус тус шалгаруулан, урамшууллаа.
-
Эрүүл иргэн-Эрүүл Төв аймаг подкастын 2 дугаарын бичүүлэн, иргэд олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.
-
Нийгмийн салбарын явуулын үйлчилгээг Эрдэнэ, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр, Эрдэнэсант, Баянцогт сумдад зохион байгуулж, нийт 654 иргэнд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сурталчилгааг хүргэн, дотор, урологи, эмэгтэйчүүд, мэдрэл, чих хамар хоолой, хүүхэд, эхо, шүдний үзлэгийг хийж, зөвлөгөө зөвлөмж өгч ажилласан байна.
-
“МонПэн санаачилга” ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ийг 2019-2023 онуудад 14 аймаг, 3 дүүрэгт шинээр нэвтрүүлэн ажилласан. Уг төслийн үр дүнд артерийн гипертензи, чихрийн шижингийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурч, нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин тус тус буурсан амжилтыг үзүүлсэн тул цаашид уг төслийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд манай аймагт энэ жил хэрэгжиж эхэллээ. Энэхүү төлсийн хүрээнд хийгдэх суурь судалгааны асуумжийг харъяа ЭМБ-даар бөглүүлэн НЭМҮТ-рүү хүргүүлсэн.
-
ЭМГ-ын 24 албан хаагч Өмнөговь аймагт зохион байгуулагдсан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын уулзалт зөвөлгөөнд оролцож, "НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2024” хүрээнд зохион байгуулсан Спортын бага наадамд 3 төрлөөр амжилттай оролцож, эрэгтэй ширээний теннисний төрөлд Мөнгөн медаль авсан.
Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр:
-
09 дугаар сарын байдлаар халдварт өвчний сэжигтэй 8 тохиолдол /гэдэсний халдвар 5, салхин цэцэг 3/ мэдээлэгдсэний дагуу тандалт судалгаа хийгдэж, голомтын халдваргүйтгэлийг 400мкв талбайд хийж гүйцэтгэсэн байна.
-
09 сард халдвартай хог хаягдал 507.2 кг, хурц үзүүртэй, иртэй хог хаягдал 659.5 кг, эмгэг хог хаягдал 57.1 кг тус тус бүртгэгдэж, холбогдох мэдээ тайланг ХӨСҮТ-д хүргүүлэн ажилласан.
-
09 дугаар сарын байдлаар Вируст гепатитын /ВГ/ сар тутмын мэдээнд дүн шинжилгээ хийж ХӨСҮТ-ийн ВГ-ийн тандалтын тасагт хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд вируст гепатитын нийт 5 цочмог тохиолдол бүртгэгдсэнээс С вирусийн шалтгаантай 2, В вирусийн шалтгаантай 3 байна. Архаг халдвар нийт 190 бүртгэгдсэнээс С вирусийн шалтгантай 48, В вирусийн шалтгаантай 130, D вирусийн шалтгаант 12 бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлоос С вирусийн эсрэг эмчилгээнд 40, В вирусийн эсрэг эмчилгээнд 37 хамрагдсан байна.
-
Томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, 5550 хүн тун вакцины татан авалтыг ХӨСҮТ-өөс хийсэн. 09 сарын байдлаар зорилтот бүлгийн 4015 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан ба хамралтын хувь 72.3%-тай байна.
-
Улаанбурхан өвчний дархлаажуулалтын хамралтын мэдээг өдөр бүр нэгтгэн, ХӨСҮТ-д хүргэж байна. Цахим шивэлтэд 2572 иргэнийг шивээд байна.
-
Иргэнээс ЗГХЭГ ИОНХ 11-11 төвд-3, Аймгийн ҮНТӨВ 7027-1111 төвд-3 ирүүлсэн гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж хариуг мэдээлсэн.
-
“Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн байгууллагын нөөцөд байх эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур”-ын жагсаалтын дагуу НЭ, өрх, сумын ЭМТөвүүдийн нөөцийн бэлэн байдалд үнэлгээг хийсэн.
Орчны эрүүл мэндийн лаборатори:
-
Орчны эрүүл мэндийн лабораторид нийт 128 сорьцод хими нян судлалын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
-
Химийн лаборатори: 4 сумын 20 дээжинд 304 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц илрээгүй байна.
-
Нян судлалын лаборатори: Нийт 107 сорьцод 271 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэсэн.
-
Ундны ус: Зуунмод, Батсүмбэр, Баянчандмань, Сэргэлэн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Борнуур сумын 32 унд ахуйн усанд 96 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц 5 байна. Стандартын шаардлага хангаагүй сорьцод давтан шинжилгээг гүйцэтгэн хариуг ЭМТ-рүү имэйлээр илгээсэн.
-
Ариун чанар: Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 3 шүдний эмнэлгээс ариун чанарын 6 дээжид 6 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц 2 илэрсэн хариуг байцаагч нарт хүлээлгэн өгсөн.
-
Арчдас: Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг 3 шүдний эмнэлгээс 51 арчдаст 153 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц 9 илэрсэн.
-
Хөрс: 4 сумын 19 хөрсөнд 76 үзүүлэлтээр шинжилгээг гүйцэтгэн стандартын шаардлага хангаагүй сорьц 18 байна.
Мэдээлэл, сургалт сурталчилгаа:
Нийт чадавхжуулсан эмч мэргэжилтэн- 9 төрлийн сургатыг давхардсан тоогоор 86 эмнэлгийн ажилтанд зохион байгуулсан байна. Үүнд:
-
2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 сумын Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг цуглуулан мэдээлэл хүргэж, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хүргэн, эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгааны тайлан авах заавар зөвлөмжийг өгсөн.
-
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилтын сургалтад 2024 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдан, АЗДТГ-НБХ-ийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн 1, Эрүүл мэндийн газраас 2 мэргэжилтэн, ОБГ-ын албан хаагч 1 тус тус оролцсон.
-
“Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент, халдварын сэргийлэлт хяналтын сургагч багш бэлтгэх” 2 өдрийн сургалтад ЭМГ-аас 2 албан хаагч оролцож, гэрчилгээ авсан.
-
“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ-аймгийн сургагч багш бэлтгэх” сургалтад АНЭ-ийн эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эмч 3, “Эх баригчдын төрөлтийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний ур чадварыг нэмэгдүүлэх, төрөх замын урагдал, халдвараас урьдчилан сэргийлэх нь” онол дадлага хосолсон сургалтад Баян, Борнуур сумын ЭМТөвийн эх баригч нар, “Хоол тэжээлийн цочмог дутал хүүхдийн хэвтүүлэн эмчлэх менежмент” сургагч багш бэлтгэх сургалтад хүүхдийн эрчимт эмчилгээний эмч 1, “Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” сургагч багш бэлтгэх сургалтад 2024.09.20-25-ны өдрүүдэд эх барих эмэгтэйчүүдийн 1 их эмч тус тус хамрагдсан.
-
НЭМҮТ-тай хамтран 21 сумын СЭМТ-ийн 40 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг "Олон нийтэд түшиглэсэн нялх балчир насны хүүхдийн хооллолтын зөвөлгөө" сургалтад хамруулан, жирэмсэн, хөхүүл эх, нялх балчир насны хүүхдэд хооллолтын зөвөлгөө хэрхэн өгөх чиглэлээр чадавхжууллаа.
Нийт иргэдэд мэдээлэл хүргэсэн- 3 төрлийн мэдээллийг давхардсан тоогоор 9909 иргэнд хүргэсэн байна. Үүнд:
-
Хүүхдийн байгууллагын гадна болон дотор талбайд халдваргүйтгэл хийх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 71 байгууллагад хүргүүлэн, зөвлөмжөөр ханган ажиллаа.
-
Дэлхийн Зүрхний өдрийг 09 дүгээр сарын 10-ны тэмдэглэн өнгөрүүлж, 5548 иргэнд эрүүл амьдралын хэв маягыг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, зүрхээ хайрлах, хамгаалах сэдвийн хүрээнд мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажилласан байна.
-
“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулах нь” аяныг зохион байгуулж, 4290 иргэнд эмийн зохисгүй хэрэглээний талаар мэдээлэл хүргэн, 15 эмчид “Яаралтай тусламж үйлчилгээ, амилуулах суурь тусламж, эрсдэлийг үнэлэх, эрэмбэлэх, хариу арга хэмжээ авах” сургалтыг зохион байгуулан, мэдлэг, мэдээллээр хангасан.
|