ЭМГ-ын 3 дугаар сарын мэдээ
Аймгийн хэмжээнд 2020 оны 02 сарын байдлаар 188 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 5 тохиолдлоор өссөн ба 187 нярай бүртгэгдсэн байна. Нийт 45522 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 13046, амбулаторийн үзлэг 23879, идэвхитэй хяналтын 4112 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 3869 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 988 буюу 25.5%, осол гэмтлийн дуудлага 63 буюу 1.62%-ийг эзэлж байна. Стационарт 2752 хүн эмчлэгдэн нийт 19517 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7,1 байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ЭМГ, ОБГ, МХГ хамтран 26 сумын Эрүүл мэндийн төв, сумдын шуурхай штабын өндөржүүлсэн бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцан, нөхцөл байдлын үнэлгээ хийж, эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис, хамгаалах хэрэгслийн нөөцийн судалгаа гарган, зөвлөн туслаж ажиллав. Эрүүл мэндийн яамнаас хуваарилсан 11.7 сая төгрөгний хувийн хамгаалах хэрэгслийг сумдын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө. “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд зөвлөх үйлчилгээний 3 компанитай уулзалт зохион байгуулж, World Standart Consulting ХХК-тай гэрээ байгуулан зөрүүгийн шинжилгээ хийлгэсэн. Олон улсын стандартын танилцуулга, процессын тухай 2 удаагийн сургалтад 40 хүн хамрагдаж, “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 /MNS 9001:2016/ стандартын мэдлэг мэдээлэлтэй болсон. Байгууллагын процессын зураглал гаргах үйл ажиллагаа явагдаж байна. 2020 онд нийт 32 багцын эм, эмнэлгийн хэрэгслийн тендер зарласнаас 21 багцад нийт 14 компани шалгарч 12 компаний эм, эмнэлгийн хэрэгслийг захиалгын дагуу авч 26 сумын Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэгт нийлүүллээ. Монголын сувилагчдийн Нийгэмлэг, ДЭМБ-тай хамтран “Сувилагч, эх баригчийн жил”-ийн хүрээнд хөдөө алслагдсан сум, багийн анхан шатанд үзүүлж байгаа сувилахуй, эх барихын тусламж, үйлчилгээний талаар баримтат киног Архуст СЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулсан. “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт удирдлагын систем” программ нэвтрүүлж 26 сум, ӨЭМТ, АНЭ-ийн тоног төхөөрөмжийн хангалтыг шивүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Зуунмод суманд шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа “Болдцагаан” ХХК-ны эмнэлэгт хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалсан. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 21.3 сая төгрөг шийдүүлж, 12 нэр төрлийн хувийн хамгаалах хэрэгсэл, 8 нэр төрлийн ариутгал, халдваргүйтгэлийн бодис авч тусгаарлан ажиглах 2 байранд ашиглах нөөц бүрдүүллээ. ЭМЯ-аас 12.5 сая төгрөгний үнэ бүхий 3 ширхэг вакцины хөргөгч нийлүүлэгдсэн. АНЭ-ийн төрөх тасаг, Бүрэн, Сүмбэр сумдад хуваарилсан. ЭМГ-ын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийгдэж “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан Угтаалцайдам, Жаргалант, Лүн, Зуунмод, АНЭ-т бүртгэгдсэн амьгүй төрөлт, нярайн эндэгдлийг магадлан хэлэлцэх хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт 30 эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан. ЭМГ-ын дэргэдэх Эмийн эргэлтийн сангийн удирдах зөвлөл хуралдаж короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор сумын эмийн эргэлтийн сангаас 2.0 сая төгрөг зарцуулах эрхийг сум бүрт олгохоор шийдвэр гаргасан. Зуунмод суманд халдварт өвчний нийт 6 тохиолдол бүртгэгдсэн. Суулгалт халдвар-2, энтеровирус-2, гахайн хавдар -1 , улаан эсэргэнэ-1 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна. Тохиолдол тус бүрт голомтын ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн. Орчны эрүүл мэндийн лаборатори: Нийт 18 усны шинжилгээнд химийн 342, нянгийн 54 үзүүлэлтээр тус тус шинжилгээ хийсэн, бүгд стандартын шаардлага хангаж байна. АНЭ-ээс агаар-15, арчдас-100, ариун чанар-10 нийт 125 сорьц авч шинжилсэн. Шинжилгээний дүнгээр арчдасын 9%-д нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн бөгөөд АНЭ-т шинжилгээний хариу, зөвлөмж хүргүүлсэн. Дархлаажуулалтын 9 нэр төрлийн 40.0 сая төгрөгний үнэ бүхий вакцин биобэлдмэл, эм эмнэлгийн хэрэгслийг татан авч анхан шатны 25 эрүүл мэндийн байгууллагад олгосон. Дархлаажуулалтын 3 сарын мэдээ тайланг Нэгдсэн эмнэлэг, анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудаас хугацаанд нь авч нэгтгэн ХӨСҮТ-д хүргүүлсэн. Гуравдугаар сард томуу томуу төст өвчнөөр 486 хүн өвдсөн, нийт үзлэгийн 3,75%-ийг эзэлж байна. Өмнөх сартай харьцуулахад өвчлөл 763 тохиолдол, үзлэгт эзлэх хувь 4,22%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна ЭМГ-ЗХӨТСТ нь 12 хүнсний дэлгүүр, Скай, Андууд худалдааны төв, 9 шатахуун түгээх газар, төрийн үйлчилгээний 5 байгууллагын нийт 39022 мкв талбайд халдваргүйтгэл хийлээ. Аймгийн Онцгой байдлын газартай хамтран Зуунмод сумын ЕБС, СӨБ-н гадна тоглоомын талбай болон нийтийн эзэмшлийн 16000 мкв талбайд хөрсний халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн Алтанбулаг суманд Францын иргэнтэй хамт онгоцоор ирсэн 1 хүн, хавьтал болсон 6 хүний тархвар судалгааг хийж, мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан сорьцийг ХӨСҮТ-д хүргүүлсэн, хариу сөрөг гарсан. Хустайн байгалийн цогцолбор газрын ажилтан болон тэдний ар гэрийн 61, айл өрхийн 27, амарч аяласан 34 буюу нийт 122 иргэнийг тогтоон тархвар судалгааг хийсэн. Гадаадын орнуудаас 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс 03 сарын 04-ний өдрийг хүртэл ирсэн 64 иргэнийг 14 хоног ажиглалтад авч, өдөр бүр утсаар зөвлөмж өгч ажилласан. 14 хоногийн хугацаанд сэжигтэй тохиолдол илрээгүй учир бүгд ажиглалтаас гарсан. Аймгийн засаг дарга, ЭМГ-ын даргын шийдвэрээр цагдаагийн газар, хяналтын 9 фостод ажиллаж байгаа албан хаагчдад N95 амны хаалт 90 ширхэг, бээлийн 2 хайрцаг, 5 литр гар ариутгагч хүлээлгэн өглөө. Аймгийн Онцгой комиссын шуурхай штаб Эрүүл мэндийн газар дээр байрлан 24 цагаар жижүүрлэж, Улсын Онцгой комисстой цахимаар холбогдон байнгын үйл ажиллагаатай болсон. Өдөр бүр аймгийн ОНХХМА, TBS телевизээр цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах Эрүүл мэндийн алба нь 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж өдөр бүр эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээг нэгтгэн 06.00-08.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд, 17:30-19:00 цагийн хооронд Онцгой байдлын газарт хүргүүлэн, МХГ, ЦГ, ОБГ, ТГ-тай холбоотой ажиллаж байна. СУРГАЛТ:
4 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөө
|