|
ЭМГ-ын 8 дугаар сарын мэдээ
-
Аймгийн хэмжээнд 2021 оны 07 сарын байдлаар 684 эх төрж өнгөрсөн мөн үеийнхээс 21 тохиолдлоор өссөн ба 681 нярай бүртгэгдсэн байна. Жирэмсний хяналтад 784 эмэгтэй байна. Эхний 3 сартайд хяналтад 91.21% хамрагдсан. Нийт 166092 үзлэг хийсэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 83658, амбулаторийн үзлэг 58707, идэвхитэй хяналтын 14876 үзлэг хийж гүйцэтгэсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 9976 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс алсын дуудлага 24.94%, осол гэмтлийн дуудлага 1.85%-ийг эзэлж байна. Стационарт 9285 хүн эмчлэгдэн нийт 74307 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 8,0 байна.
-
Баянхангай сумын Эрүүл мэндийн төвд улсын төсвийн 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн автомашинаар хангалаа.
-
Улсын төсвийн санхүүжилтээр 32 ширхэг вакцины хөргөгч, 29 ширхэг вакцины зөөврийн сав, ЭМЯ-аас 50 ширхэг пульсоксиметр, АНЭ-т амьсгалын аппарат, О2 өтгөрүүлэгч, Арбидол эм 2000 ширхэг, Ремдисивер эм 500фл тус тус нийлүүлсэн.
-
ОНТ-ийн 114.5 сая төгрөгийн санхүүжилтээр 4500 ширхэг оношлуур, наадам зохион байгуулагдаагүй хэмнэгдсэн зардлаас 30.0 сая төгрөөр 20 суманд том оврын О2 өтгөрүүлэгч, бизнес эрхлэгчдийн хандив, ОНТ-ийн 7.0 сая төгрөгийн санхүүжилтээр 20 ширхэг бага оврын О2 өтгөрүүлэгч, Оном сангаас 60 хайрцаг хувийн хамгаалах хувцас хэрэглэл тус тус нийлүүллээ.
-
2020 оны 29, 2021 оны 21 нийт 50 эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгууллаа.
-
Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/496 дугаар тушаалын дагуу 1.000.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж авах эрүүл мэндийн ажилтнуудын судалгаа гарган удирдлагын зөвлөлөөр оруулан танилцуулж, нийт 903 эмч эмнэлгийн ажилтанд тэтгэмж олгов
-
7 хоног бүрийн Баасан гаригт Ковид-19-р өвдсөн эмч, эмнэлгийн ажилтнуудын судалгааг нэгтгэн ХӨСҮТ-д хүргүүлдэг. 2021 оны 8 дугаар сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 309 эмч эмнэлгийн ажилтан Коронавируст халдвараар өвдсөн байна.
-
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн нөхцөлд-145 ор, эмнэлгийн бус нөхцөлд-156 ор, 26 сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн нөхцөлд-263 ор, эмнэлгийн бус нөхцөлд-316 ор нийт 880 ор дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 8 дугаар сард Коронавируст халдвар /ковид-19/-тай 639 иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулж, 555 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан.
-
ХӨСҮТ-өөс 2-р дугаар тунгийн Фпайзер 7417 хүн тун, Спутник 390 хүн тун, Синофарм 48501 хүн тун вакцин тус тус татан авсан. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдвал зохиох зорилтот бүлгийн 68789 иргэнээс 8 сарын байдлаар 1 дүгээр тунд 59136 / 86,0% /, 2 дугаар тунд 55821 / 81,1% / иргэн хамрагдсан.
-
Аймгийн хэмжээнд 08 дугаар сард 715 тохиолдол батлагдсан үүнээс зуунмод сумын 337 батлагдсан тохиолдлын хавьтал судалгааг хийж хариу арга хэмжээ авч ажилласан.
-
Батлагдсан тохиолдлын 23 обект, 3750 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн.
-
Орчны Эрүүл мэндийн лабораторид унд ахуйн усны 7 сорьцонд 21 үзүүлэлтээр сорилт шинжилгээг гүйцэтгэсэнээс стандартын шаардлага хангаагүй 3 сорьц байна. Эрүүл мэндийн байгууллагуудын эдэлбэр газрын нийт 6 хөрсөнд сорилт шинжилгээг гүйцэтгээд байна.
СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:
-
Эхийн сүүгээр хооллох бодлогыг дэмжих Дэлхийн долоо хоногийг “Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалахад бүх нийтийн оролцоог дэмжье” уриан дор тэмдэглэн 27 сумын Эрүүл мэндийн төвд иргэдэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимжүүлэн, аймгийн хэмжээнд эхийн сүүний ач холбогдлыг сурталчлах чиглэлээр орон нутгийн 2 ТВ, олон нийтийн сүлжээгээр 20 төрлийн мэдээлэл, сургалт сурталчилгааг цахимаар 7 хоног сурталчлан, нийт 24000 гаруй иргэдийн хандалт авч, 113 ширхэг гарын авлага тараасан. Үр дүн: Эхийн сүүний ач холбогдлыг сурталчлах, зөвлөгөө мэдээлэл өгөх, дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, чадавхи сайжирсан. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, эхийн сүүний ач холбогдлын талаар иргэдийн мэдлэг хандлага дээшилсэн.
-
Хүрээ ротари клуб, АШУИС-тай хамтран "Ухаалаг гар утас-Арьсны оношилгоо эмчилгээ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар алсын зайн оношилгоог ашиглан алслагдсан сумын иргэдийг 2,3-р шатлалын эмч нартай хамтран оношилж эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах нөхцөл бүрдлээ. Нийт 16.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлэг 26 сумын Эрүүл мэндийн төвийн 28 эмчид алсын зайн оношилгоо хийх ухаалаг гар утас, гарын авлагаар хангалаа.
-
МСЭМХ-той хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын багийн эмч нарыг чадавхжуулах “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалыг цахимаар зохион байгуулсан. Сургалтад нийт 94 хүн хамрагдлаа
-
“Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед НЭМ-ийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, анхаарах асуудлууд” сэдэвт цахим хурал зохион байгуулж сумын Эрүүл мэндийн төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүд нийт 78 хүн оролцлоо. Хурлаар цаг үеийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт чиглэлтэй болсон.
-
ЭМЯ-аас 21 аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга нартай зохион байгуулсан цахим хуралд 6 хүн хамрагдаж ЭМС-ын 05 албан даалгавар, Делтавируст халдварын үед авах хариу арга хэмжээ, ор дэлгэх төлөвлөгөө, тулгамдаж байгаа асуудал, Коронавируст халдварын нэмэлт тунгаар вакцинжуулах тухай А/539 тушаалыг танилцууллаа
-
ЕБС, СӨБ-ын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой “Коронавируст халдварын үед сургалтын байгууллагуудын анхаарах асуудал” сэдэвт мэдээлэл хийж БШУС, ЭМС-ын А/292, А/525 дугаар хамтарсан тушаалаар баталсан түр журмыг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгсөн.
-
Монгол туургатан театрын албан хаагчдад “Сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах нь”сэдвээр сургалт зохион байгуулж 15 албан хаагч хамрагдсан.
Мэдээ нэгтгэсэн: ХШҮДА асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Баасанхүү
2021.08.26
|