Ил тод байдал
|
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН МЭДЭЭНИЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эрүүл мэндийн газар нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргын 2017 оны А/131 дүгээр захирамжаар баталсан “Аймгийн төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам” болон холбогдох хууль, тогтоомжийг баримтлан ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр улирлын байдлаар нийт 15 хүсэлт, гомдол ирсэн байна. Үүнээс: Шийдвэрлэж хариу өгсөн 13 өргөдөл байна. Ирсэн өргөдөл, гомдлыг агуулгын хувьд авч үзэхэд: 1.Ажилд орохыг хүссэн 1 буюу 7% 2. Ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 3 буюу 20% 3. Цалинтай чөлөө хүссэн 6 буюу 40% 4. Сурахыг хүссэн 1 буюу 7% 5. Тэтгэмж хүссэн 1 буюу 7% 6.Эрүүл мэндийн байгуулагатай холбоотой гомдол 3 буюу 20% хувийг тус тус эзэлж байна. Хугацаа хоцорсон өргөдөл гомдолгүй ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр улирлын байдлаар өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг хавсралт, хүснэгтийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан тоотоор гаргаж хүргүүлэхээр байгууллагын Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэв. |