+976 - 70273346,    70273705
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын стандартын санал асуулга

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

Ангилалтын код 11.020

Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа

MNS :

Structure and activity of the sum, village’s health

center

MNS 5081:2001,

MNS 5082:2005-ын оронд

 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 20 оны  дугаар сарын -ний өдрийн  дугаар тогтоолоор батлав.

 

Стандартыг 20 оны  дугаар сарын -ний өдрөөс эхлэн мөрдөнө. Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

1.Зорилго

 

Сум, тосгоны эрүүл мэндийн төв (цаашид төв гэх)-ийн бүтэц үйл ажиллагаа, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангахад оршино.

 

2.Хэрэглэх хүрээ

 

Сум, тосгоны хүн амд болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн тохиолдолд иргэнд эрүүл мэндийн аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэх, хяналт, үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэхэд хэрэглэнэ.

 

3.Норматив эшлэл

 

Энэ стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг баримтална.

3.1.        MNS 6056:2009 “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй      хүний шаардлагыг тооцсон орон зай, үндсэн шаардлага

3.2.        MNS 5973:2009 “Барилга байгууламжид ногоон байгууламжын ойртох зай, хэмжээ, түвшин”

3.3.        MNS 6056:2009 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар”

3.4.        MNS 5566:2005 “Аж ахуйн нэгж, байгууллага, барилга, байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм”

3.5.        MNS 5146:2002 Цахилгааны аюулгүй ажиллагаа. Хамгаалах газардуулга тэлэлт.

3.6.        MNS 6392:2013 “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”

3.7.        MNS 4621:2008 “Эрүүл мэндийн технологи. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд”

3.8.        MNS 4244:1994 “Галын аюулгүй байдал. Техникийн шаардлага“

3.9.        MNS 4990:2015 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага”

3.10.      MNS 5027:2001 “Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй. Эргономикийн ерөнхий шаардлага”

3.11.      MNS 12,013:1991 “Ажлын байрны бичил цаг уурын эрүүл ахуйн хэмжээ”

3.12.      MNS 6458:2014 “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага”

3.13.      MNSOSHAS18001:2012 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага”

3.14.      MNS ISO 13485-98 Эмнэлгийн хэрэгслүүд–ISO 9001 стандартыг хэрэглэхэд тавигдах онцлог шаардлагууд.

3.15.      MNS 5095:2001 ”Яаралтай тусламжийн биксэнд байх эм, эмнэлгийн хэрэгсэл”

3.16.      MNS 5376:2014 “Эмийн жорын маягт, жор бичилт”

3.17.      MNS 6616:2016 “Эмнэлзүйн лабораторийн аюулгүй ажиллагаа”

3.18.      MNS 12.097:1991, MNS 12.098-91, MNS 12.101-091 “Ажлын байрны хүчдэлийн түвшин”

3.19.      БНбД 31- 03-03, “Олон нийт иргэний барилгын норм ба дүрэм”

3.20.      БД 31-115-12 “Эмнэлгийн барилгын дүрэм ба зөвлөмж” “Эмчлэн сэргийлэх газрын барилга” БД 31-115-11 барилгын дүрэм

3.21.      MNS 5488:2019 “Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээ”

3.22.      MNS OHSAS 18001:2012 ”Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага”

3.23.      MNS 5566:2005 “Аж ахуйн нэгж, байгууллага, барилга, байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм”

3.24.      MNS 5991:2009 “Зонхилон тохиолдох өвчний үеийн хоол эмчилгээ”

3.25.   MNS 5455-1:2005 “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагаа”

3.26.  MNS 5663-1:2006 “Уламжлалт анагаах ухаан-Үндсэн зургаан өвчний оношилгоо, эмчилгээ”

3.27.     MNS 6881:2010 “Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа”

3.28.     MNS5260:2015 “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага”

3.29.     MNS 5455-2:2005 “Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ”

3.30.     MNS 900:2010 “Ундны усны эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт”

3.31.     БНбД 30.01.04 “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”

3.32.     БНбД 31- 03-03 “Олон нийт иргэний барилга”

3.33.     MNS5376:2016  “Эмийн жорын маягт, жор бичилт”;

3.34.  MNS 5530:2014 Эрүүл мэндийн технологи.”Эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага”;

                   3.35.      MNS 5766:2007 “Байгалийн голомтот халдварт өвчний халдвартай ба

                               сэжигтэй материалыг халдваргүйтгэх техникийн шаардлага”;

3.36.     MNS 6625:2016 “Бэлгийн замаар дамжин халдварлах өвчний тандалт,

            сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналт”;

3.34.     MNS 5924:2015 “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага”

3.35     MNS 4946:2005 Хоолны газрын ангилал, зэрэглэл, шаардлага

3.36.   MNS 5377:2004 “Цогцсын шинжилгээний арга, эмгэг судлалын оношийн бүтэц”

            3.37.     MNS CAC/RCP 39:2011 Нийтээр нь үйлчлэх хоол, үйлдвэрлэл үйлчилгээнд

                       мөрдөх эрүүл ахуйн дадал

 

            

            

 

4.Нэр томъёо ба Тодорхойлолт

4.1 Сум, тосгоны эрүүл мэндийн төв

Хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ хэлбэрээр үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд;

 

4.2 Хүн ам

4.2.1. Байнгын оршин суугч

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэгч;

 

4.2.2. Түр оршин суугч

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суугч;

 

4.2.3 Бүртгүүлсэн хүн ам

Нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй боловч тухайн эрүүл мэндийн байгууллагыг сонгон үйлчлүүлэхээр бүртгүүлсэн иргэн;

 

4.3. Үйлчлүүлэгч

тухайн төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй 4.2-т заасан иргэн;   

 

4.4. Үйлчилгээ үзүүлэгч

сум, тосгоны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд оролцож байгаа үндсэн болон гэрээт ажилтан; 

 

4.4 Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа; 

 

4.5 Эрүүл мэндийг дэмжих

хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа; 

 

4.6 Эрүүл мэндийг хамгаалах

хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээ; 

 

4.7 Эмнэлгийн тусламж, үйлчилгээ

үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ; 

 

4.8 Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ

гэнэтийн өвчин, осол, гэмтэл, хордлого болон төрөх үед хамгийн ойр байрлах яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангасан эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх ажиллагааг хэлнэ;

 

4.9 Багийн эмчийн салбар

 

Хүн амын байршил, төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас  хамааран багийн хүн амд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх  нэгж;

 

4.10. Яаралтай тусламжийн цэг

Хүн амын байршил, төвлөрөл, өвчлөл, осол гэмтлийн нөхцөл байдлаас хамааран иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх  нэгж;

 

5.   Зэрэглэл

Сум тосгоны эрүүл мэндийн төвийн зэрэглэлийг батлагдсан шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтооно         

  1. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн “А”  зэрэглэлд өөрийн сумын иргэдэд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна зэргэлдээх сумын хүн амд 4 -өөс доошгүй үндсэн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадавхи бүхий сумын эрүүл мэндийн төв хамаарна.
  2.  Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн “Б” зэрэглэлд улсын хилийн дагуу болон улсын чанартай автозам, төмөр зам дагуу байрласан, осол гэмтлийн онцгой бүс, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн бүс нутгийн сумын эрүүл мэндийн  төв хамаарна.
  3. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн “А” болон “Б” зэрэглэлд хамрагдаагүй бусад бүх сум,тосгоны эрүүл мэндийн төв “В” зэрэглэлд хамаарна.

 

6.Төвийн бүтэц, удирдлага

 

Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги, зэрэглэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, яаралтай тусламж, багийн эмчийн салбар байгуулах асуудал хууль, журмын дагуу шийдвэрлэнэ. Багийн эмч нь алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх унаа, шатахуун, сэлбэг хэрэгсэл дулаан хувцасаар бүрэн хангагдсан байна.

 

  1. Удирдлага, зохион байгуулалт
    1. Удирдлагын хэсэг
    2. Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баг
    3. Халдварын сэргийлэлт, хяналтын баг
    4. Санхүү, төлөвлөлтийн хэсэг
    5. Бүртгэл, мэдээллийн хэсэг
    6. Аж ахуй, хангамжийн хэсэг

 

  1. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа
    1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
    2.   Эмнэлгийн тусламж, үйлчилгээ
    3.   Дэмжих үйлчилгээ

 

  1. Нийгмийн эрүүл мэнд

Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа эрүүл мэндийн газар, нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэргэжил арга зүйн дэмжлэг авч ажиллан дараах чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

  1. Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах
  2. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа
  3. Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээ

 

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ;

Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс лавлагаа, мэргэжил арга зүйн дэмжлэг авч хамтран дараах хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлнэ.Үүнд:

  1. Үзлэг
  2. Оношилгоо, шинжилгээ
  3. Эмчилгээ
    1. Өдрийн эмчилгээ
    2. Хэвтүүлэн эмчилгээ

 

Лавлагаа, мэргэжил арга зүйн тусламж, үйлчилгээ нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан шийдвэр, журмаар зохицуулагдана.

 

  1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл

 

  1. Гэрээр үзүүлэх тусламж,  үйлчилгээ
  2. Түргэн тусламжийн үйлчилгээ
  3. Амбулаторийн тусламж, үйлчилгээ
  4. Яаралтай тусламжийн үйлчилгээ

 

 

  1. Эмнэлгийн тусламж,үйлчилгээний төрөл

 

  1. Эх барих- эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ
  2. Хүүхэд, өсвөр үед үзүүлэх тусламж үйлчилгээ
  3. Ахмад настны тусламж үйлчилгээ
  4. Уламжлалт анагаах ухааны  тусламж үйлчилгээ
  5. Осол гэмтлийн тусламж үйлчилгээ
  6. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
  7. Сэргээн засах тусламж үйлчилгээ
  8. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  9. Сувилахуйн тусламж, үйлчилгээ
  10. Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
  11. Эмгэг судлалын тусламж үйлчилгээ

 

  1. Дэмжих үйлчилгээ

 

  1. Багаж, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээ
  2. Хангамж, үйлчилгээ
  3. Гал тогоо, хоол хүнс
  4. Ариутгал, халдваргүйтгэл
  5. Хог хаягдал
  6. Цахим мэдээлэл
  7. Эм зүйн тусламж, үйлчилгээ

 

6.3. Төвийн удирдлага, зохион байгуулалт, нийтлэг үйл ажиллагаа

 

6.3.1. Төв нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан бүтэцтэй байна.

  1. Төвийн дарга нь төвийн удирдлага, төлөвлөлт, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүний нөөцийн хөгжил, санхүү, бүртгэл мэдээлэл, хангамжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
  2. Төвийн удирдлагын багийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга батлана. Удирдлагын багийн бүрэлдэхүүнд хамт олны төлөөллийг оруулсан байна.
  3. Төвийн дарга нь төвийг төлөөлөн төрийн захиргааны байгууллагатай харьцах, бусад эрхзүйн баримт бичгийг баталгаажуулах, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцах, тайлагнах, мэдээлэх үүрэгтэй ажиллана.
  4. Төв нь хамт олны хурлаар хэлэлцүүлж баталсан дотоод журамтай байна.
  5. Төв нь орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, сум, тосгон, багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
  6. Төв нь салбарын болон орон нутгийн бодлого, хөтөлбөртэй уялдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Уг төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.
  7. Төв нь байгууллагын гадна, дотор орчны эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрсдэлийн үнэлгээ
  8.  Төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалтай холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх хариу арга хэмжээ авах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг авч ажиллана.
  9. Төв нь үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, эрүүл мэндийн хэрэгцээнд судалгаа хийж, төлөвлөлт, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллана.
  10. Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхи, гамшгийн үеийн нөөцийн санг бүрдүүлж ажиллана.
  11. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдүүлж, ёс зүйн болон харилцаа хандлагын зөрчлөөс сэргийлж ажиллана.

 

 

  1. Хүний нөөц

 

  1. Төв нь хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөртэй байна.
  2.  Төв нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий, шаардлагатай хүний нөөцөөр хангагдсан байна.
  3. Төвийн ажилтан нь төвийн даргын баталсан албан тушаалын тодорхойлтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
  4. Төв нь эмнэлгийн мэргэжилтэнг эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн болон бусад сургалтанд хамруулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.
  5. Шинэ ажилтанд байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах болон мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Ажилтан бүр ойрын болон дунд хугацаанд өөрийгөө хөгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй байна.
  6.  Төв нь хүн амын тоо, байршил, алслалт, замын бартаа, хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, хэрэгцээнээс хамаарч хавсралтад заасан эрүүл мэндийн ажилтны жишиг хязгаараас доошгүй орон тооны ажилтанг ажиллуулна.
  7. Төвийн  зэрэглэлээс хамаарч дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, мэдээгүйжүүлэг, гэмтэл, яаралтай тусламж, шүдний эмч ажиллуулна.
  8. Төвийн ажилтан бүрт хувийн хэрэг хөтлөх бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой мэдээний санг бүртгэн, тогтмол баяжилт хийнэ.
  9.  Төв нь ажилтны нийгмийн хамгааллыг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд ажилтан бүрт адил, тэгш байна.
  10.  Орон нутгийн иргэн ойр байгаа нутаг дэвсгэрийн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийг сонгон үйлчлүүлэх эрхийг хангах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

 

6.5.Санхүү

 

  1. Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилт, санхүүжих арга, төлбөрийн хэмжээ нь холбогдох хууль эрх зүйгээр зохицуулагдана.
  2. Санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль, нягтлан бодох бүртгэлийн үндэсний болон олон улсын стандартыг мөрдөнө.
  3. Хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт, зарцуулалт, тайлангийн үнэн зөв, ил тод байдлыг хангаж, холбогдох байгууллагад тайлагнана.
  4. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь санхүүжүүлэгч байгууллагатай батлагдсан тусламж үйлчилгээний багцын дагуу гэрээ байгуулж, ажиллана.

 

6.6.Бүртгэл, мэдээлэл

  1. Бүртгэл, мэдээллийн нэгж нь мэдээлэл, эргэн мэдээлэл, тайлагналтын бодитой, шуурхай, ил тод байдлыг хангаж ажиллана.
  2. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь байгууллага, үйл ажиллагааны танилцуулгатай байх ба шинэ мэдээллээр тогтмол баяжуулж, үйл ажиллагааг сурталчилна.
  3. Бүртгэл, мэдээлэл цуглуулалт, эргэн мэдээлэл, тайлагналт, хадгалах үйл ажиллагаа нь батлагдсан хууль, стандарт, журмын дагуу явагдана.
  4. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь цахим бүртгэл, мэдээллийн сантай байх ба хүний нөөц, программ хангамж, тоног төхөөрөмжөөр (компьютер) хангагдсан, дотоод сүлжээнд холбогдсон байна.
  5. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь хүн амын эрүүл мэндийн байдал, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаар мэдээний нэгдсэн сантай байна.
  6. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь хувь хүн, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаална.
  7. Олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт өвчин, гамшгийн үед тушаал, шийдвэрийн дагуу мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлнэ.

 

6.7.Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баг

  1. Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлэхэд чанарын удирдлагаар хангах, чанар сайжруулах ажлыг зохион байгуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих чиг үүрэг бүхий чанарын баг ажиллана. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баг
  2. Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах  төлөвлөгөө нь эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах, хөгжүүлэхэд чиглэнэ.
  3. Чанар, аюулгүй байдлын баг нь үзүүлж буй тусламж үйлчилгээнд мөрдөгдөж буй стандарт, заавар, хөтчийн жагсаалтыг жил бүр шинэчлэн чанар, аюулгүй байдлын багийн даргаар батлуулна.
  4. Чанар, аюулгүй байдлын баг нь стандарт, заавар, хөтөчийг таниулах  сургалт зохион байгуулж эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын авлага, мэдээллээр хангана.
  5. Чанар, аюулгүй байдлын баг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тохиолдлуудыг бүртгэх мэдээлэх, хариу арга хэмжээ авах, давтан гарахаас сэргийлэх, харилцан суралцах замаар тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан ажиллана.
  6.  Үйлчүүлэгч, эмч, ажилчдын сэтгэл ханамжийг улирал тутам судлан, дүгнэлт хийж хариу арга хэмжээ авч ажиллана.
  7. Удирдлага нь чанар, аюулгүй байдлын багийн чадавхийг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад хамт олны тэгш оролцоог бүрдүүлэн, урамшуулан, идэвхжүүлж ажиллана.
  8. Тусламж үйлчилгээний хүлээгдэл, ачааллыг зохицуулсан цагийн хуваарьтай байна.
  9. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эмнэлзүйн эрсдэлийг бүртгэн, үнэлж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ.
  10. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой тохиолдол, халдварын мэдээлэл, эмнэлзүйн болон гадаад доиоод орчны эрсдэлийн талаарх мэдээллийн ЭМХТ болон ХӨСҮТ-д журамд заасны дагуу тогтмол мэдээлнэ

 

6.8.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ор

  1. Орны тоо нь сум, тосгоны эрүүл мэндийн төвийн зэрэглэлээс хамааран харилцан адилгүй байна.
    1. “А”  зэрэглэлийн сум, тосгоны эрүүл мэндийн төв нь нийт 15-20 хүртэл ортой, үүнээс цочмог өвчин болон ажиглалтад зориулсан 3-4 ор, төрөхийн 2 ортой байна;
    2. “Б” зэрэглэлийн сум, тосгоны эрүүл мэндийн төв нь нийт 10-15 хүртэл ортой, үүнээс цочмог өвчин болон ажиглалтад зориулсан 2-3 ор, төрөхийн 1-2 ортой байна.
    3. “В” зэрэглэлийн сум, тосгоны эрүүл мэндийн төв нь нийт 8-10 хүртэл ортой, үүнээс цочмог өвчин болон ажиглалтад зориулсан 1-2 ор, төрөхийн 1 ортой байна.

 

  1. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь 2 буюу түүнээс дээш ор бүхий эхийн амрах байртай  байна.
  2. Нийт орны 20-25 хүртэл хувьд өдрийн эмчилгээний ор ажиллуулахыг зөвшөөрнө.
  3. Халдварт өвчин голомтлон гарсан болон гэнэтийн осол, байгалийн гамшиг зэрэг онцгой тохиолдолд зохих шийдвэрийн дагуу орны тоог тодорхой хугацаанд зохицуулна.

 

 

7.Тусламж үйлчилгээ

 

7.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ

 

  1. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа

 

  1. Төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэн, үр дүнгийн үнэлгээ хийж, төлөвлөлтөнд тусган ажиллана.
  2. Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа  төлөвлөгөө нь халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд болон өсвөр үеийнхэний эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл ахуйг сайжруулах, эмийн зохистой хэрэглээ, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн байна.
  3. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг судлах, хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулна.
  4. Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн засаг, захиргаа, аж ахуй, нэгж байгууллага, олон нийт, иргэд, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг татан оролцуулна.
  5. Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих сайн дурын
    НИЙТЭЛСЭН: 2022-10-10 02:33:08