+976 - 70273346,    70273705
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ДЭМБ-ын санхүүжилттэй, ЭМЯамны дэмжлэгтэйгээр “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт сургалт Төв аймагт 2023 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай  зохион байгуулагдлаа. Тус сургалтыг ЭМЯамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжлтэн, Монгол улсын хэмжээнд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Чанарын менежер” бэлтгэх эрх бүхий ЭМЯамны эмнэлзүйн сургагч багш, анагаах ухааны  магистр, Дүрс оношилгооны тэргүүлэх зэргийн эмч, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Аръяасүрэн, Эмнэлзүйн сургагч багш, дотрын тэргүүлэх зэргийн их эмч, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны менежер  Б.Дулмаа, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны менежер  Б.Номин, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн халдвар судлаач эмч Ц.Уянга, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа.

   Тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн 5 мэргэжилтэн, 3 халдвар судлаач эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанарын алба, Сувилахуйн алба, Халдвартын сэргийлэлт хяналтын алба, өрх, сумын Эрүүл мэндийн төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний Чанарын баг, Сувилахуйн баг, Халдвартын сэргийлэлт хяналтын багуудын  50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн танхимаар, 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн цахимаар нийт 100 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.                    

Тус сургалтаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаарх төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар ДЭМБ-ын бодлого чиглэл,  Номхон далайн баруун бүсийн стратегийн хэрэгжилт”, Тусламж, үйлчилгээний чанарын талаарх ойлголт, Тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, эрсдэлийн талаарх ойлголт,  Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх тухай, Чанар сайжруулах арга хэрэгсэл сонгох, тооцох, ашиглах заавар танилцуулах, Эрүүл мэндийн  байгууллагад ижил мэргэжилтний                        үнэлгээ хийх  нийтлэг заавар, Сэтгэл ханамжийн судалгаа, дотоод аудит зэрэг сургалтыг онол, дадлага хослуулан зохион байгуулсан.

Эхний өдрийн сургалтын дараа  мэдлэг сорих тестийг нийт сургалтад  оролцогчдоос 14 асуумжаар авахад 50% нь 80 ба түүнээс дээш оноо, 37.3% нь 70 ба түүнээс дээш оноо авсан.

Сургалтад оролцогчдод сэдэв өгч бүлгээр ажиллуулан,  багаар нь танилцуулга хийж, мэдлэгээ бусдад түгээсэн бөгөөд идэвхитэй оролцсон 1 багийн гишүүдийг холбогдох ном товхимлоор урамшуулсан.

  Сургалтын дараа мэдлэг сорих тестээр дахин шалгалт авахад авахад 50% нь 90 ба түүнээс дээш оноо, 47.3% нь 75 ба түүнээс дээш оноо авсан. Хамгийн сайн тест бөглөсөн 1 эмч,  2 өдрийн сургалтад хамгийн идэвхитэй оролцсон 1 их эмч нарыг ном товхимлоор шагнан урамшуулсан.

    ТУС СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:

  1. Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төв, Аксион мэдрэлийн хувийн эмнэлэг, Ар жанчивлан рашаан сувилал, Арга билэг сувилал, Задгай цагаан сувилалын Халдвартын сэргийлэлт хяналтын алба, ЭМТҮЧАБ-ын алб, багууд, Сувилахуйн алба, багуудын ахлагч, гишүүд зэрэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цахим, танхим хэлбэрээр нийт 100 хүн хамрагдсан.
  2. 2024 онд магадлан итгэмжлэлд дэвтан орох Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Аргалант,  Баянчандмань сумын Эрүүл мэндийн төв, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн ЭМТҮЧАБ-ын багийн гишүүд бүрэн бүрэдлэхүүнээр танхимаар оролцсон.
  3. Бусад 21 сумын Эрүүл мэндийн төвүүдийн холбогдох багийн ахлагч, гишүүд нар цахимаар оролцсон.
  4. Онол, дадлага хосолсон сургалт, мөн хичээлийн өмнө ба дараа мэдлэг сорих тест авч, баталгаажуулж байсан нь маш үр дүнгээ өгсөн сургалт болсон.

 

 

НИЙТЭЛСЭН: 2023-11-15 04:19:04