“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА MNS 7014:2023” СТАНДАРТЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ШААРДЛАГА MNS 7014:2023” СТАНДАРТЫН СУРГАЛТ ХИЙЛЭЭ Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн С/31 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандарт шинээр батлагдаж, 2023 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Иймээс стандартыг эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад танилцуулах, сурталчилах, байгууллагын түвшинд хэрэгжилтийг зохион байгуулах хэрэгцээ үүссэн. “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартыг эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, үйлчлүүлэгчдэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, заалт бүрийг судалгаанд суурилж, хэрэгжүүлэх зорилготойгоор: 1. Эрүүл мэндийн үйлчилгээнд хэрэглэгдэх нэр томьёо, тодорхойлолт, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх, байгууллагын хаягжилт, гадаад, дотоод орчинд тавих шаардлагын талаар цэгцтэй ойлголт бий болгох 2. Эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага, үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох судалгааны арга зүй эзэмших 3. “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” сэдвийн хүрээнд стандартад тавигдах шаардлага, хэрэгжүүлэх зарчмын талаар чадамж эзэмших зорилт дэвшүүлэн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн батлагдсан удирдамжийн дагуу “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын сургалтыг 2 өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад хамтран ажиллах саналыг Үндэсний хэмжээний сургагч багш Ш.Оюунчимэг, Анагаах ухааны магистр, Хүүхдийн Зөвлөх зэргийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн хяналтын хорооны дэд зөвлөлийн дарга, Д.Нямсүрэн, Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, Клиникийн профессор, Сувилахуйн Зөвлөх нарыг урьж, аймгаас сургагдсан сургагч багш аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны менежер У.Нармандах нар хамтран зохион байгууллаа. Сургалтын эхний өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасгуудын эрхлэгч эмч нар танхим хэлбэрээр 45 хүн, цахимаар 26 сумын Эрүүл мэндийн төвийн нийт нэг сумаас 5 эмч эмнэлгийн мэргэжилтэн / Сумын Эрүүл мэндийн төвийн дарга, багийн ахлагч нар/ 130 хүн, нийт 175 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Сургалтын өмнө танхим болон цахимаар сургалтад хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс: 1. Стандарт гэж юу вэ? 2. Үйлчилгээ гэж юу вэ? 3. Сургагч багш гэж хэн бэ? гэсэн 3 асуулт өгч, өөрсдөөр нь бичүүлж, багаар нь самбарт байршуулж, танилцуулсан. Багаар ажиллах дүрмийг танилцуулсан. “Хүн бүрт мэргэн санаа бий”зарчмыг баримтлан сургалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу: · “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023” стандартын тухай · Үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх нь · Эрүүл мэндийн байгууллагын гадаад орчинд тавих ерөнхий шаардлага · Эрүүл мэндийн байгууллагын дотоод орчинд тавих ерөнхий шаардлага · Эрүүл мэндийн үйлчилгээ · Харилцаанд суралцах нь · Хүндэтгэлийн тухай ойлголт · Ойлголцохын ач тус · Мэргэжилтэн бүрийн хамтын ажиллагаа · Нийгмийн хэрэгцээ, иргэд юу хүсч байна вэ? · Эрүүл мэндийн ажилтанд тавих ерөнхий шаардлага · Эрүүл мэндийн үйлчилгээнд ажилтан бүрийн оролцоо · Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгох арга зүй · Үйлчлүүлэгчийн харилцааны ерөнхий шаардлага · Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал · Ажилтан бүр хөтөч · Үйлийн судалгааны аргачлал, Судалгааны чиглэл: Судалгааны асуулт томьёолох, ашиглах арга · “Эрүүл мэндийн цагаан толгой” гэж юу вэ? · Зан чанараас ёс суртахуунтай иргэн сэдвүүдээр сургалт зохион байгуулсан. Видео лекц: Б.Жадамба, Академич: "Үйлийн судалгаагаар өөрчлөлтийг бий болгох нь" Багаар ажиллах заавар: Эрүүл мэндийн үйлчилгээний нэр томьёо, тодорхойлолт: · Анхаарал хандуулах
Дүрд тоглох сэдэв:
Хамгийн идэвхитэй оролцсон 1 багийг шалгаруулан иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлагаар шагнан урамшуулсан. Сургалтын 2 дахь өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн 14 тасгийн ахлах сувилагч нар, Баруун Зуунмод өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, Өвөржанчивлан рашаан сувиллын төлөөлөл, аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны эмч зэрэг нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Сургалтын өмнө танхим болон цахимаар сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдээс: 1.Стандарт гэж юу вэ? 2.Үйлчилгээ гэж юу вэ? 3.Сургагч багш гэж хэн бэ? гэсэн 3 асуулт өгч, өөрсдөөр нь бичүүлж, багаар нь самбарт байршуулж, танилцуулсан. Багаар ажиллах дүрмийг танилцуулсан. “Хүн бүрт мэргэн санаа бий”зарчмыг баримтлан сургалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн газрын даргын баталсан хөтөлбөрийн дараалал ёсоор сургагч багш нар сургалтаа зохион байгуулсан. Сэдэв болгоны ард оролцогчдыг бүлгээр ажиллуулан, бүлгийн танилцуулга хийлгэн бусаддаа сурсан мэдээллээ түгээсэн. Идэвхитэй оролцсон эмнэлгийн мэргэжилтэнг гарын авлагаар шагнан урамшуулсан СУРГАЛТЫН ҮР ДҮН: 1. “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартыг хэрэгжүүлэх мэдлэгтэй болсон. 2. Сургалт зохион байгуулах ур чадвар, багаар ажиллах чадварт суралцсан. 3. Эмч, үйлчлүүлэгчийн хоорондын харилцаанд анхаарах асуудалд суралцсан. 4. Эрүүл мэндийн ажилтан бүр-Хөтөч гэдгийг ойлгосон. 5. Өөрийн тасаг, нэгж, хамт олондоо стандартыг түгээн дэлгэрүүлэх арга, аргачлалд суралцсан. 6. Аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны эмч, Өвөржанчивлан сувиллын эмнэлгийн мэргэжилтэн нарыг оролцуулсан нь стандартыг үйлчлүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэх хүртээмж нэмэгдсэн. 7. Онол, дадлага хосолсон байдлаар сургалтыг зохион байгуулсан мөн бодит кейс дээр тулгуурлан ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулсан гэж оролцогчид үнэлсэн сайн сургалт болсон. 8. Б.Жадамба, Академич: "Үйлийн судалгаагаар өөрчлөлтийг бий болгох нь" сургалтыг цахимаас татан бүрэн эхээр нь явуулсан нь суралцагч нарт маш их таалагдсан. 9. Нийт 26 сумын Эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцсон боловч сургалтад маш идэвхитэй оролцож, цааш нь стандартыг түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлсэн.
|