+976 - 70273346,    70273705
ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
2023 оны жилийн эцсийн байдлаар "Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт" 93181 иргэн хамрагдахаас 36851 иргэн хамрагдсан байна.  Хамрагдалтын хувь 37.9%.  Эдгээр иргэдээс умайн хүзүүний хавдрын урьдал 10, элэгний хавдрын сэжигтэй 2, хөхний хавдрын сэжигтэй 3, улаан хоолойн хавдар 2, уушигны хавдрын сэжигтэй 5, ходоодны хавдар 3, ходоодны шарх 115, ходоодны эвэрхий 6, ходоодны мөөгөнцөр 24, ходоодны хатингаршил 103, ходоодны ургацаг 8, хеликобактер 52, улаан хоолойн сөргөө 74, улаан хоолойн шарх 22, улаан хоолойн ургацаг 1, улаан хоолойн мөөгөнцөр 8, уушигны үрэвсэл 1, уушигны сүрьеэгийн сэжигтэй 2, бамбайн булчирхайн зангилаат өөрчлөлт 159, түрүү булчирхайн үрэвсэл 23, хэм ба дамжуулалтын алдаа 12, тавийн таргалалт, илүүдэл жин 1643, арьерийн даралт ихсэх өвчин 1549, өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ эерэг 629, бэлгийн замаар дамжих халдварт өвчин 8, элэгний В вирусын халдвартай 94, элэгний С вирусын халдвартай 262, элэгний В,С хавсарсан 7 тохиолдол тус тус илэрсэн байна. 
Эрт илрүүлэг үзлэгт хаана орох вэ?
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Эрүүл мэндийн дэмжих төв"
Яаж орох вэ?
Эрүүл мэндийг дэмжих төвд 70272098 утсаар илрүүлэгт орох өдрийнхөө өмнөх өдөр холбогдон оочир дараалал авах, оочиргүй тохиолдолд шууд очиж үзүүлэх боломжтой.
Цаг авах шаардлагатай юу? 
Цахимаар цаг авах шаардлагагүй ба 70272098 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  
ИЙМД ИРГЭД ТА БҮХНИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТЭЭ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
НИЙТЭЛСЭН: 2024-04-04 06:36:23