+976 - 70273346,    70273705
“ШИНЭЧИЛСЭН ХӨЦМ”, “ХҮҮХДИЙН ЭРЭМБЭЛЭН АНГИЛАЛТ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Төв аймгийн хэмжээнд 2023 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс / 2022 оны /  7 тохиолдлоор буурсан, харин  2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 20.9 промиль байгаа нь улс, аймгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна. Иймд цаашид хүүхэд, нярайн тусламж үйлчилгээ үзүүлж буй   СЭМТ, ӨЭМТ, АНЭ-ийн яаралтай тусламжийн  ба хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдийн бага насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үзүүлэх мэдлэг хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах зайлшгүй шаардлагатай байна. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны 1 өдрийн АШУҮИС-ын хүүхдийн тэнхим, Монголын хүүхдийн академи, Төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Шинэчилсэн хүүхдийн өвчний цогц менежмент”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 
АШУҮИС-ын хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, АШУҮИС-ын хүүхдийн анагаахын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор П.Хэрлэн нар сургалтыг удирдан зохион байгуулсан. Сургалтад лавлагаа болон анхан шатны 26 Эрүүл мэндийн байгууллагын 63 эмч, эмнэлгийн мэргэжилтэн танхим хэлбэрээр, 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэн цахим хэлбэрээр сургалтад хамрагдаж мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн.
 
НИЙТЭЛСЭН: 2024-04-15 13:51:15