+976 - 70273346,    70273705
“ЭХ БАРИХ, ХҮҮХДИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН АЖЛЫН БАЙРНЫ ЧАДАВХИЖУУЛАХ” БҮСЧИЛСЭН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         

   Анхан шатны нэгжид ажиллаж байгаа эмч, эмнэлгийн  мэргэжилтний эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр Баян сумын Эрүүл мэндийн төвд бүсчилсэн ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 5 сумын Эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.

            Сургалтыг нээж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа үг хэлж, нийт оролцогч нарт амжилт хүслээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эх барих, эмэгтэйчүүдийн эмч Л.Цэрэндолгор, эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, хүүхдийн Зөвлөх эмч Н.Отгончимэг, эх баригч Б.Гэрэлмаа, нярайн сувилагч Эрдэнэт сургалтыг удирдан зохион байгуулалаа.Сургалтын эхэнд нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг аван, төрлөг удирдах арга зүй, төрсний дараах цус алдалт, манас таталтын урьдал, манас таталт, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, нярайн сэхээ амьдруулах тусламж үйлчилгээ, хүүхдийн эрэмбэлэн ангилалт яаралтай тусламж сэдвүүдээр онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдсан. Сургалтын дараа нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг авч, оролцогчид багш нараас асуулт асууж, хариулт аван,  хичээлээ дүгнэн ярилцлаа. 

Тус сургалтыг зохион байгуулснаар 26 сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар сайжирч, эх барих, хүүхэд, нярайн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад бодит дэмжлэг болсон.

Үүнд:

  1. Нийт оролцогч нараас мэдлэг шалгах сорилыг сургалтын өмнө болон дараа авч мэдлэг 45%-иар нэмэгдүүлсэн.
  2. Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийн чадавхи сайжирсан.

                  ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС


 

 

НИЙТЭЛСЭН: 2024-05-10 15:40:12