БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦОГЦ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ
2024.05.24 нд Баян суманд Эрүүл мэндийн газар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг , Баянчандмань сумын эх баригч, эмч, эмнэлгийн ажилчидтай хамтран эх барих эмэгтэйчүүдийн цогц үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгийн үр дүнд:
• Эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэй-5
• Одоогийн жирэмсний явцад эмгэг байдал илэрсэн жирэмсэн эмэгтэй-3 Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдсан.
• Нөхөн үржихүйн насны өртөмтгий бүлгийн өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур, эрхтэн тогтолцооны эмгэгтэй 15 эмэгтэйчүүдийг жирэмснээс сэргийлэх арга хэрэгслийн талаар зөвлөгөө өгч жирэмснээс сэргийлэх аргыг
хэрэглэсэн. 8 эмэгтэйд суулгац, 7 эмэгтэйд ерөндөг тавьж зөвлөгөө өгсөн.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
|