+976 - 70273346,    70273705
Байгууллагын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, тулгын галыг асаан, түүхийг бүтээлцсэн, үеийн үед дурсагдах ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын “Ахмадын баяр”-ын мэндийг дэвшүүлж, энх явж, мөнх жаргахыг хүсэн ерөөж мэндчилье.НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон Дэлхий даяар тэмдэглэхээр тунхагласан байдаг.
Энэ хүрээнд манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсний дагуу Эрүүл мэндийн газраар овоглодог нийт 53 ахмад ажилтнуудаа бид баяр баясал дүүрэн хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна.
Та бүхнийхээ бүтээн бий болгож хийсэн ажил, туршлага, сургаал өнөөдрийн бидэнд хүлээлгэж өгсөн хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгох нь бидний үүрэг юм
Бидний болон залуу хойч үеийн үнэт баялаг Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
 
НИЙТЭЛСЭН: 2024-10-03 01:00:30