+976 - 70273346,    70273705
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ 2024.11.18-24

ДЭМБ-аас жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулдаг уламжлалтай.

“Бичил биетний талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аянд манай улс 10 дахь жилдээ нэгдэж байгаа бөгөөд 2024 оны 7 хоногийн аянг “Мэдлэг олгоё, Нөлөөлье, Яг одоо” гэсэн уриатай тэмдэглэж байна.

Хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулагддаг уг арга хэмжээний нээлтийг Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран “Мэдлэг олгоё. Нөлөөлье. Яг одоо” уриан дор тэмдэглэхээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан ба нээлтэнд ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчид, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид оролцлоо.

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл, түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх нь тэсвэржилт үүсгэдэг байна.

Манай улсын хувьд энэхүү компанит ажлыг "Нэг эрүүл мэнд"-ийн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох зорилготойгоор тэмдэглэж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2024-11-20 03:57:26