Тоттори мужид хийсэн төрийн албан хаагчийн танилцах дадлага
Япон улсын Тоттори мужтай Төв аймаг нь 1997 оноос хойш найрамдалт харилцаатай бөгөөд 2017 оны 03 сарын 05-аас 10-ны хооронд Тоттори мужид төрийн албан хаагчийн танилцах дадлагаар аймгийн Эрүүл мэндийн газрын өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Т.Баасанхүү, Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч Алтанзул, Заамар сумын бага ангийн багш Ц.Цэвэлмаа нар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”-ийн чиглэлээр туршлага судлав. Хөтөлбөрийн дагуу танилцах дадлага амжилттай, үр дүнтэй болж өндөрлөлөө. } Тоттори мужийн тамгын дарга хүлээн авч уулзсан } Тоттори мужийн танилцуулга /гадаад харилцааны ажилтан/ } Халамж эрүүл мэндийн газартай санал солилцов /Шүд амны хөндийн эрүүл мэндийн талаар танилцуулга/ } Төв эмнэлэгтэй танилцсан } Төв эмнэлгийн дарга, орлогч даргатай уулзаж, санал солилцов } Шүдний эмч: Төв эмнэлгийн шүд амны хөндийн мэс заслын тасгийн үйл ажиллагаа, эмчилгээ хийж байгаатай танилцсан } Боловсролын хорооны биеийн тамир эрүүл мэндийн хэлтэстэй санал солилцов /Сургууль дээр явагддаг эрүүл мэндийн үзлэг, Сургууль дээрх шүдний эрүүл ахуй/ } Шүдний эрүүл ахуйн сургуультай танилцав } Цэцэрлэг дээр фторын уусмалаар амаа зайлах үйл ажиллагаатай танилцав } 3 настай хүүхдийн шүдний үзлэгтэй танилцсан /Эрүүл мэндийн төв дээр/ } Тоттори мужтай танилцсан. Тоттори мужийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн үйл ажиллагаанаас дурдвал: 1. Хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлдэг. 1989 оноос 8020 хөдөлгөөнийг Япон орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 80 настай ч 20-с дээш тооны өөрийн шүдтэй байх хөдөлгөөн юм. 2. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй, компанит ажил зохион байгуулдаг. Хүүхдүүд жилд 3 удаа амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж фторын түрхлэг түрхүүлдэг. 3. Эмчилгээ төлбөртэй /өвдвөл мөнгө төлнө, тиймээс өвдөж болохгүй гэдгийг ойлгуулах хөшүүрэг болно/ Төр, хувийн хэвшил яг адилхан төлбөртэй. 4. Шүдний анхан шатны тусламж үйлчилгээг хувийн эмнэлэг хариуцдаг /харъяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ/ 5. Эрүүл мэндийн даатгалын систем хөгжсөн /төр, хувийн хэвшил адилхан даатгалаас санхүүждэг/ 6. Хүний нөөц хангалттай. Эрүүл ахуйч бэлтгэдэг сургуультай 7. Нийгмийн эрүүл мэндийн ажлыг сонирхолтой хэлбэрээр явуулдаг. Сайхан шүдтэй өндөр настны тэмцээн гэх мэт 8. Фторын байнгын хэрэглээ. 100 гаруй хүүхдийн байгууллага фторын уусмалаар ам зайлах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Дээрх үйл ажиллагааны үр дүнд өнөөдөр Тоттори мужид 80 настай хүмүүсийн 40% нь өөрийн 20 шүдтэй байна, 1.6 настай хүүхэд 100% шүдний цооролгүй, 3 настай хүүхдийн 80 гаруй хувь нь шүдний цооролгүй байна. |