+976 - 70273346,    70273705
“СУВИЛАГЧ СОЛИЛЦОО” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газраас Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Сувилагч хөтөлбөр” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан удирдамж, хөтөлбөр, хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн 7, 7 хоногоор “Сувилагч солилцоо”-г зохион байгуулж, сувилагч нар харилцан туршлага солилцох, мэргэжил нэгтнээсээ суралцах зорилготой Алтанбулаг, Эрдэнэ, Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Мөнгөнморьт СЭМТөвүүдийн ахлах сувилагч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Төрөх, Мэдрэл, Дотор, Уламжлалт, Сэхээн эрчимт эмчилгээний тасгуудын ахлах сувилагч нар харилцан солилцож ажилласан.

 

Аймгийн ЭМСалбарын хоёрдогч шатлалын эмнэлгийн  нарийн мэргэжлийн ахлах сувилагч нар дээрх 7 сумдын эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгж дээр ажиллан мэргэжил арга зүйгээр ханган хамтран ажиллаж харилцан туршлага судалсан бөгөөд Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч нарыг сумдын эрүүл мэндийн төвүүд байрлуулан, хоолоор хангаж, тэнд ажиллах хамтран ажиллах нөхцөл бололцоог маш сайн бүрдүүлж, багаараа ажиллалаа.

 

 

Сумдын ахлах сувилагч нарыг Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байрлуулан, Сувилахуйн алба чиглэл, арга зүйгээр ханган ажиллаж, ололт амжилт арвинтай, богц ганзгаа шинэ санаа, арвин мэдлэгээр дүүргэн сэтгэл дүүрэн буцлаа.

 

 


 

НИЙТЭЛСЭН: 2018-05-23 02:38:22