ЭРҮҮЛ МЭНДИЙН СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТ БОЛЛОО.
Алтанбулаг, Аргалант сумдын статистикч эмч нар 2018 оны 6 сарын 11-14 хооронд Эрүүл мэндийн статистик мэдээллийн үйл ажиллагааны талаар ажлын байрны сургалтанд хамрагдлаа. Сургалтаар Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар баримтлах тушаал шийдвэрүүдийг судаллаа. Мөн ажлын байранд авч байгаа долоо хоног, сар, улирлын статистик мэдээнүүдийн эх үүсвэр, тайлан гаргах заавартай нэг бүрчлэн танилцсан.
Статистик мэдээллийн стандарт програм хангамжуудтай ажиллах талаар дадлага ажил хийсэн. Үүнд:
Статистик мэдээллийн үзүүлэлт тооцох аргачилалыг MS EXCEL програмын ашиглалттай хослуулан заалаа.
Мөн ЭМГазрын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн /жендэр/ асуудал хариуцсан мэргэжилтэн болон архивын мэргэжилтэнээс Архив, бичиг хэргийн үйл ажиллагаа, бусад мэдээнүүдийг өгөх талаар аргачилал, зохих зааварчилгаа авлаа. |