ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ
Батсүмбэр сумын хүн амын дунд сүрьеэ, бруцеллёз, БЗДХ/ХДХВ өвчний идэвхтэй илрүүлэлтийг Сэлэнгэ аймгийн ЭМГ, Төв аймгийн ЭМГ, АНЭ, Батсүмбэр сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хамтран 06-р сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Үзлэг шинжилгээнд нийт 315 хүнд цээжний рентген аппараттай үзлэг, шинжилгээ, сүрьеэгийн хавьталын 64 хүнийг 329 хүнд ДОХ/ ХДХВ илрүүлэг үзлэг, шинжилгээ хийж, 22 хүн өөрчлөлттэй гарч 18 хуучин, 4 шинэ тохиолдолыг илрүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулсан. Илрүүлэлтэд оролцогч 315 иргэдээс сүрьеэгийн шинж тэмдэг илрүүлэх асуумж авч, шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран цээжний рентген шинжилгээнд хамруулж, 20 хүнээс цэрний сорьц авч, сумын ЭМТ-д түрхэцийн шинжилгээ хийж сүрьеэгийй сэжигтэй байж болзошгүй тохиолдлуудыг нарийн шинжилгээнд хамруулахаар сорьц авч сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторит хүргүүлсэн. Бруцеллёз өвчний илрүүлэг шинжилгээнд 101 хүнийг хамруулж 13 хүний өвчлөлийг илрүүлэн ажиллаа.
|